БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ХОТ БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА Б.ГҮНБОЛД

- Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө гурван удаа хийгдэж байсан. 300 мянга, 500 мянга, 1 сая хүнд зориулж хийгдсэн байдаг.
- Монгол Улсын хуурай газрын хоёрхон хувьд хот байгуулалт, төлөвлөлт явагдсан.
- Хот төлөвлөлт бол Монгол Улсын нийгэм эдийн засгийн орон зайн төлөвлөлт гэсэн үг.
- Хот байгуулалтын эрдэм шинжилгээний институт байгуулна. Энэ нэгжийн гаргасан олон хувилбаруудаас сайныг нь сонгож, хот төлөвлөлтийн цаашдын шийдэл гарна.
- Хотын дүрэм гэж байдаг, тэр нь үйлчилдэг байх ёстой. Тэгж байж бага орон зайд байгаа олон хүмүүс харилцан нэгэндээ үр ашгаа өгч, хүндэтгэлтэй ханддаг.
НИЙСЛЭЛИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗРЫН ХОТ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА М.НЯМБАЯР

- Утаа, агаарын бохирдол, нягтаршил, гэр хорооллын хяналтгүй тэлэлт зэрэг асуудлыг зохицуулах бодлогын баримт бичгийг бэлтгэж байна.
- Хот өөрийн оршин суугчдаасаа татвар авдаг. Харин Улаанбаатарт хотын татвар байдаггүй тул татварын бодлогоор тэлэлтийг багасгах боломжтой.
- Авто замын түгжрэлийг шийдэхийн тулд автомашины хүрдний байрлалаар эсвэл автомашиныг насжилтаар нь хязгаарлах судалгааг эхлүүлсэн.
- Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах ажлыг идэвхжүүлэхээр ярилцаж байна.
- Улаанбаатар хотын барилгын насжилт өндөр тул дахин төлөвлөхөөс өөр аргагүй.
- 370 мянга гаруй газар хөдлөлтөд тэсвэргүй байшин байдаг. 172 барилгад нь амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.
ГУДАМЖ ТӨСЛИЙН СУДАЛГАА, ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБАНЫ ДАРГА Ө.МӨНГӨНСАРНАЙ

- 1950 оноос хойш Улаанбаатар хотын барилгажилтын хэмжээ 9 дахин өссөн байхад зам талбайн хэмжээ 0.1 хувиар өссөн.
- Уулзварууд буруу зохион байгуулалттай байсан тул уулзваруудыг шинэчилсэн. Шууд бус үр өгөөж нь 25.3 тэрбум төгрөг гэж дүгнэсэн.
- Улаанбаатарыг мега хоттой биш цаг агаар, хүн амын хувьд төстэй хотуудтай харьцуулж судалгаа хийдэг.
- Босоо, хэвтээ чиглэлийн дугуйн замын төлөвлөгөө гаргаж байна.
- Төв хэсэгт автомашингүй гудамж байх ёстой. “Хангарьд” ордон орчмоор автомашингүй байхаар төлөвлөсөн.
- Уулын орой руу өндөр үнэтэй газар байдаг ч манай улсад энэ нь эсрэгээрээ байдаг.
ШУТИС-ИЙН БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН АРХИТЕКТУРЫН САЛБАРЫН БАГШ Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ

- Монгол Улсын хотжилтын түүх маш богино. Яг үнэндээ 1940-1950 оны үед хотжилт эрчимжиж эхэлсэн.
- Монгол Улс хот төлөвлөгчийн мэргэжилтний дутагдалд орчихсон. Тиймээс хот төлөвлөлтийн судалгааны байгууллага байхгүй гэж болно.
- Бид маш богино хугацаанд суурьшсан учраас нийтээр амьдрах соёлд суралцаагүй.
- 50 жил ашигласан хуучин барилгыг ашиглалтын хугацаа дууссан гэж дахин төлөвлөх нь буруу. Түүх, дурсамж байхгүй болно. Эдгээр нь өв болж үлдэх ёстой байдаг.
- Хот төлөвлөлтийн норм, дүрэм 10 гаруй жилийн өмнө батлагдсан. Эдгээр заалтаар хот төлөвлөх нь тийм ч сайн зүйл биш.
- Асар их орон зайг ашиглаж чадахгүй байна. Ногоон байгууламж, орон зай, автомашины зогсоолгүй барилгууд баригдаж байна.Барилга биш монгол хүнийг судлах ёстой. Ямар барилгад амьдрах гээд байгааг нь мэдэх ёстой юм.
“SCG КОНСАЛТИНГ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ХОТ ТӨЛӨВЛӨГЧ Г.БАТ-ЭРДЭНЭ

- Улаанбаатар бол шинэ хот. 60 гаруйхан жилийн түүхтэй.
- Эдийн засгийн амьжиргаа хайсан шилжилт хөдөлгөөн Улаанбаатар руу чиглэдэг. Тиймээс нягтралгүй болгох биш нягтралыг хэрхэн зохион байгуулах вэ, гэх асуудлыг л ярих ёстой.
- Хот төлөвлөх хамгийн шилдэг арга бол судалгаа хийх явдал. Монголд судалгаа хийдэггүй.
- Замын түгжрэл маш том асуудал. Бид олон зүйлийг туршиж үзэлгүйгээр шууд автомашиныг дугаараар хязгаарлаж эхэлсэн. Үүний оронд нийтийн тээврийн сүлжээг эхлээд сайжруулах судалгааг эхлүүлэх байсан.
- Нийтийн тээврээ цагтаа ирдэг, цагтаа очдог болгочих юм бол автомашиныг 50 хувь хязгаарласан ч би хүлээн зөвшөөрнө.
- Тусгай замын автобус зөв үү, буруу юу гэдгийг хэлэлцэх ёстой. Учир нь, ганцхан инженерийн талаас нь хараад байна. Нийгмийн асуудлыг хөндөх ёстой.
ИНЖЕНЕР Ш.ИДЭРБАТ

- Орон сууцны барилгажилт эрэлтээсээ 2 дахин давсан байна.
- Оффисийн барилга бага орон зайд өндөр баригдах ёстой. Энэ асуудлыг засаг захиргааны нэгж зангидаж, зөвшөөрөл олгодог бол үр ашиггүй талбай багасна.
- Улаанбаатар нэг саяас их хүн амтай болж, “Их хот” гэсэн статустай болсон. Тиймээс Улаанбаатар хотын одоогийн норм, стандартыг шинэчлэх ёстой.