gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.04
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чидун жимсний тос зөвхөн баячуудын хэрэглээ болно

С.Заяа
Дэлхийд
2017-02-22
0
Twitter logo

Лондон хотноо “Сартория” нэртэй зоогийн газар ажиллуулдаг Италийн ахлах тогооч Франческо Маззейгийн зоогийн газрын цэсэн дэх ихэнх хоол болон зуушнуудын орцонд чидун жимсний тос ордог. Гэвч чидун жимсний тосны нийлүүлэлт зах зээлд  ховордсноос болж үнэ нь тэнгэрт хадсан талаар тэрээр Bloomberg агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон юм. Үүнээс болж тэрээр хоолныхоо үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн гэнэ. Лондонд зоогийн газрын бизнес эрхэлж буй хүмүүсийн хувьд энэ хамтын зовлон болоод байгаа гэхэд хилсдэхгүй. 

Испани, Итали үндэсний хоолоор дагнасан зоогийн газар ажиллуулдаг Бэн Тиш  долоо хоногт 100 л чидун жимсний тос худалдан авдаг ба одоо түүний авдаг оливын тосны үнэ 13 хувиар өссөн гэнэ. Тэрээр одоо 5 л чидун жимсний тосонд 32.70 ам. доллар зарцуулах болжээ.

Нөхцөл байдал улам дордсоор байна. Ирэх саруудад дэлхий даяар чидун жимсний  тосны хомсдол улам нэмэгдэх ба үүний үр дүнд үнэ нь тэнгэрт хадах болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Өнгөрсөн жилүүдэд чидун жимсний ургацын хувьд таагүй жилүүд болж өнгөрсөн нь зах зээлд чидун жимсний тосны хомсдол үүсэх гол шалтгаан болжээ. Дэлхийн чидун жимсний тосны гол үйлдвэрлэгч болсон Испани, Итали, Грект цаг агаар тогтворгүй байснаас болж чидун жимсний ургац буурсан аж.

Италид л гэхэд чийгтэй халуун уур амьсгал нь ургамал модыг гэмтээдэг ялаа шумуул, нян бактер үржих таатай орчин бүрдүүлж өгчээ. Үүнээс болж ургацынхаа талыг алдсан тухай фермерүүд ярьж байна. Халуун цаг агаарын улмаас Грекчүүд ургацынхаа 25 хувийг алдсан бол үерийн улмаас Испанийн ургац хураалт мөн л адил буурчээ.  Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дэлхийн чидун жимсний тосны үйлдвэрлэл 8 хувиар буурах төлөвтэй байгаа гэнэ.

Чидун жимсний тосны эрэлт хэрэгцээ дэлхий даяар улам л нэмэгдсээр байна. БНХАУ л гэхэд жилд 200 сая ам. долларын үнэ бүхий чидун жимсний тос хэрэглэх болсон байна. Хятадууд чидун жимсний тосыг бусад тосноос илүү эрүүл мэндэд тустай гэж үзэх болсон ба тэд чидун жимсний тосны хэрэгцээнийхээ 99 хувийг гадны импортоос авдаг юм.

Эрэлт ихэсч, хангалт багасахын хэрээр үнэ нь ч өссөөр байна. Өнгөрсөн аравдугаар сараас хойш чидун жимсний цэвэр тосны үнэ Италид 30 хувиар буюу 1 кг нь 6.15 ам. доллар болтлоо өссөн байна. Испанид 10 хувиар, Грект 17 хувиар өссөн аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар эдгээр тоо нь удахгүй дахин өсөх хандлагатай гэнэ.

Европын холбооноос гарахаар саналаа өгсөн британичуудын хувьд фунт стерлингийн ханш тогтворгүй байгаа учраас тэд чидун жимсний тосыг хамгийн өндөр үнээр авч байна.

Америкийн доллар тогтвортой бөгөөд хүчтэй валют хэвээр байгаа учраас чидун жимсний тосны үнэ нэмэгдсэн нь тус улсын иргэдэд хамгийн багаар нөлөөлж байгаа бололтой. Калифорни мужийн фермерүүд чидун жимс ургуулж, тос гаргаж эхэлсэн. Тэдний ашиг өнгөрсөн таван жилд 10 хувиар өссөн аж. Гэсэн хэдий ч АНУ дэлхийн чидун жимсний тосны 2 хувийг л үйлдвэрлэдэг хэвээр байна.

Их Британид хамгийн их борлуулалттай чидун жимсний тосны брендийн удирдагч Уолтер Занрын хэлснээр 2017 он чидун жимсний тосны хувьд маш муу жил болох нь ээ.

www.washingtonpost.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан