gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүй эвгүйтсэн үү

Б.Эрдэнэчимэг
GOGO тойм
2016-10-09
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
GOGO тойм
2016-10-09

ҮЙЛ ЯВДАЛ

Өнгөрч буй энэ долоо хоногийн турш “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой мэдэгдлүүд ар араасаа хөврөв. Хамгийн түрүүнд УИХ-ын дарга Ц.Нямдорж хэвлэлийнхэнд ам нээн, төр “Эрдэнэт үйлдвэр” дэх 51 хувиа тавиад туучихсан гэв. Энэ үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахдаа Ц.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж луйвар хэрэглэсэн, хууль ёсны эх үүсвэрээс 400 сая ам.доллар бүрдүүлсэн эсэхийг нь шалгана гэв.

Лхагва гарагт уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн болон зарим газрын дарга нар ам нээв. Ц.Даваацэрэн дарга татварт төлсөн мөнгөн дүнг Ц.Нямдорж дарга буруу мэдээлсэн гээд өмнөх жилүүдэд урьдчилаад өгчихсөн мөнгөө ил гаргав. Ингэснээр улсын төсвөөс харин ч авлагатай болох нь ил болсон.   

Гэсэн Ц.Нямдорж гишүүн мөчөөгөө өгсөнгүй. Пүрэв гарагт болсон УИХ-ын нээлттэй чуулганы үеэр "Оюутолгой 140 тэрбум төгрөгийг улсын төсөвт өнгөрсөн жил урьдчилан төлсөн. Тэгсэн атлаа нэ жил дахиад 278 тэрбумыг улсад оруулчихаад байна" гэсэн юм. 

Тэгтэл пүрэв гарагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ГХЯ-ны дугуй зааланд хэвлэлийн бага хийв. Уг нь Ерөнхийлөгч Иргэний танхимд сэтгүүлчидтэй уулздаг ч энэ удаад Төрийн ордонд уулзсангүй. Мөн гэрэл зурагчдыг нэвтрүүлээгүй бөгөөд мэдээний сайтуудад уулзалтыг шууд дамжуулахыг зөвшөөрөөнгүй. Хэдий Ерөнхийлөгч “Би 49 хувийг худалдаж авсан банкийг өмөөрөөгүй” гэх ч хувийн хэвшил л улсын хамаг ачааллыг нуруундаа үүрдэг, тэд  нэг зоосыг ч тоолдог, хувийн хэвшлийн хяналт хамгийн сайн нь гэснээр аль талд байгаагаа илэрхийлэв.

Засгийн газар ч энэ асуудлыг анхааралдаа авч, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Хувьцаа худалдсаны дараа хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан тул “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлнэ, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгоно, энэ асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг ил болгоно гээд  хувьцааг худалдаж авсан эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасныг шалгахаар болов.

Ерөнхий сайд ч Орхон аймагт ажиллахдаа байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тэрээр "Хувьчлалын явцыг шалгадаг газар нь шалгаж, хууль бус болсон үгүйг тогтооно. 49 хувийг худалдаж авсан талтай Засгийн газар ярилцана, дээрэм хийхгүй. Төр хувийн хэвшилд дээрэмчин аятай хандаж болохгүй" гэсэн юм. 

Тэгэхээр хурлын тэмдэглэл болон МАН 51 хувийн эрхээ хэрхэн хэрэгжүүлэхээс "Эрдэнэт үйлдвэр"-ийн ирээдүй эвгүйтсэн эсэх нь тодорхой болно.  

Их Британи, Австралийн Рио Тинто групп манай улсын хамгийн том гадаад түнш. Глэнкорын дараа дэлхийн хоёр дахь том уул уурхайн олборлогч компани болох Рио Тинтогийн ТУЗ-ийн 11 гишүүн Монголд анх удаа ажиллалаа. Энэ айлчлалын үеэр гүйцэтгэх захирал Жан Сэбастьян Жак сэтгүүлчидтэй 30 минут уулзан, дараах хариултыг өглөө.

ТАНД САНАЛ БОЛГОХ ЯРИЛЦЛАГА

Жил бүрийн аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг агсны ойр тойрныхон түүнийг дурсан, хөшөөнд нь цэцэг өргөдөг. Харин энэ жил өмнөхөөс өөр уур амьсгалд дурсав. УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулсан, ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно, эхнэр Д.Булганыг нь саяхан сулласан зэргээс улбаалав уу. Ямартаа ч энэ жил хэргийн эзэн хэн байв гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд илүүтэй онцлов. 

Олон нийтийн анхаарлыг татсан эсвэл нийгэмд бугшсан бурууг ил гаргадаг "Хурц өнцөг" ярилцлагын булан ч энэ сэдвийг хөндлөө.  

Эрүүл мэндийн сэтгүүлч Р.Адьяасүрэн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн сэтгэцийн их эмч Б.Мөнхнасантай ярилцлаа. Тэрээр “Секс гэхээр порно гэж ойлгодог учраас өнөөдрийг хүртэл энэ сэдэв хаалттай байна” хэмээн бидний яриа эхэлсэн юм. Хаалттай мэдээлэл хамгийн аюултай. Хаалттайн улмаас дутуу дулимаг мэдээлэл авч энэ нь цааш буруу тарж, улам их хор уршиг тарьдаг” хэмээн ярилцлагаа эхлүүлсэн юм.

Багшийн “гараас гараагүй” хүн гэж үгүй. Мэдэхгүй эрээн цоохрыг мэргэн цоохор болгон харах мэлмийг бидэнд нээж өгсөн хүмүүс бол багш. Багш мэргэжлийн сайн талыг магтан ярьж, мөн шүүмжлэн хэлэлцсэн нэгэн ярилцлагыг сэтгүүлч О.Ариунбилэг та бүхэнд хүргэж байна. 

ТАНД САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

Эдийн засаг хямарч, том жижиг гэлтгүй бүх компани борлуулалтын орлогогүй болж байна. Иргэд ч хямралд нэрвэгдэн, ажил орлогогүй болсоор байгааг худалдан авалт хэрхэн буурсан, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ яаж буурснаас шууд харж болно. Олон улсын байгууллагууд Засгийн газарт хандан нэн ядуу, эмзэг бүлгээ илүү анхаар гэж зөвлөх болов. Гэвч төр цөөн тооны тэдгээр иргэнээ хямралын хүнд үед хэрхэн дэмжих нь тодорхойгүй байна. Иймд GoGo.mn ядаж нэг боловч иргэнд, ээжид туслахыг уриалан, Ц.Энхцэцэгийн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.            

GoGo.mn эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, ядуурал гэсэн сэдвийг үргэлжлүүлэн хөндөж,   Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нийгмийн ажилтан Д.Бурмаатай уулзсан юм. Учир нь хаана хүүхэд гэрээсээ дайжиж,  хэн зодуулж байна, хэн бэлгийн дарамтад байна тэр бүхэнд санаа тавьж толгойгоо гашилган асуудлыг шийдтэл явах нь нийгмийн ажилтнуудын үүрэг юм.   

Өнгөрсөн долоо хоногт түргэний машинд чимхүүлсэн гэх ээж олон нийтийн анхаарлын голд байв. Гомдолтой гэх эх болон тийм зүйл болоогүй гэх эмнэлгийн удирдлага, эмч нарын алинд нь итгэхэд бэрх. Хууль хяналтын байгууллага энэ хэргийг эцэслэх бөгөөд хараахан мэдэгдэл хийгээгүй л байна. Та зураг дээр дарж, талуудын байр суурийг уншаарай.  

Өдөр тутмын хувцас хэрэглэлд монгол хэв маягийг донжтой гэгч нь оруулан, олон хэрэглэгчтэй болсон “Mongoloo Kids”-ийг ГАРААНЫ БИЗНЕС булан онцоллоо. Сэтгүүлч Р.Адьяасүрэнгийн бэлтгэсэн сурвалжлагыг хүлээн авна уу.  

“Би хичээлээ их тасалдаг, орцонд гитар бариад өнждөг, сахилгагүй хүүхэд байсан. Тийм болохоор ангийнхан, багш нар ад үздэг гэх юм уу даа. Дуу хөгжмийн хичээл дээр хүртэл юу ч асуугаагүй хэрнээ суу, хоёр гэдэг байсан. Уг нь би дуу хөгжимд хамгийн их дуртай”. Харанга хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч, дуучин Ц.Чулуунбат хүүхэд нас, өсвөр үе, анхны хайрын түүхээ бидэнтэй хуваалцсан юм.    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан