БНХАУ-ын Чалко болон TTJVCo компанид төлөх өрөө 100 хувь барагдуулсан талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд болон тус компанийн удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж байна.
"Өрөө төлснөөр нүүрсний орлого Монгол Улсын төсөвт шууд орно. Баруун цанхийн олборлолтыг Монголчууд өөрсдөө явуулна. Энэ онд 11.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. Ондоо багтаагаад 550 сая доллар буюу 1.2 их наяд төгрөгийн орлого олох боломж бүрдлээ. Одоо 1072 хувьцааг даруй амь оруулахын төлөө эрчимтэй ажиллах болно" гэж тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээллээ.
2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газрын үед байгуулсан 350 сая долларын үнийн гэрээ зургаан жилийн дараа ийнхүү дуусгавар боллоо.
Хөгжлийн банкнаас авч, Хүний хөгжлийн санд төвлөрүүлсэн тус компанийн 200 сая ам. долларын зээл хүүтэйгээ нийлээд 239 сая доллар болсон. Энэ өр ЭТТ компанийн балансад байдаг. Энэ төлбөрийг 2017 ондоо багтаан барагдуулж, балансаа тэглэсний дараа 1072 хувьцааг амилуулах чиглэлээр ажиллана гэв. ЭТТ үүнээс өөр дотоод, гадаадын өр үлдээгүйг онцоллоо.
2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газрын үед байгуулсан 350 сая долларын үнийн гэрээ зургаан жилийн дараа ийнхүү дуусгавар боллоо. Өнгөрсөн оны 11 дүгээр сард нэг тонн нь 28 ам.доллар байсан нүүрсний үнийг 71. ам.доллар болгон өсгөж, бэлэн мөнгөөр худалдаа хийж эхэлсэн учир Чалкогийн өрийг төлөвлөсөн хугацаанаасаа дөрвөн сарын өмнө дуусгасан нь энэ юм.
ЧАЛКО КОМПАНИАС АВСАН УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛСАН ХУВААРЬ (өрийн үлдэгдэл)
- 2012 он 186 сая ам.доллар
- 2013 он 152 сая ам.доллар
- 2014 он133 сая ам.доллар
- 2015 он 115 сая ам.доллар
- 2016 он 110 сая ам.доллар
- 2017 он Барагдуулж дуусав.

Д.Ариунболд захирал өнгөрсөн жил ажлаа хүлээн авсан. Түүний баг өнгөрсөн 7 сарын хугацаанд Чалкогийн өрийн 30 хувийг төлж дуусгажээ. Урд хөршид нүүрсний үнэ өссөн боломжийг шуурхай ашигласнаар өнөөдөр та бүхэнд сайхан мэдээ дуулгаж байна гэсэн юм.
ЭТТ КОМПАНИЙН НЭГ ТОНН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ХЭРХЭН ӨССӨН БЭ?
- 2016 оны есдүгээр сард 27 ам.доллар
- 2016 оны аравдугаар сард 33
- 2016 оны арван хоёрдугаар сард 50
- Нэгдүгээр сард 59
- Нээлттэй сонгон шалгаруулалтын дараа 72.6 ам.доллар болж, 169 хувиар өсчээ.

TTJVCO ДАХИН ДӨРВӨН ЖИЛ ОЛБОРЛОЛТ ЯВУУЛНА
South gobi sands компани ЭТТ компанид 20 тэрбум төгрөгийн өртэй байсан тул 1 шоо метр уулын ажлыг 5900 төгрөгөөр гүйцэтгэн, өрөө барагдуулжээ. Тэд хөрс хуулах ажлыг 2 сар гүйцэтгэсний дараа тэрхүү талбайд нь дотоодын олборлогчид буюу “Монгол уурхайчид” нэгдэл үйл ажиллагаа явуулж байна.
Тус нэгдэл Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн шалгаруулалтад тэргүүлсэн аж. Үндэсний оператор компани олборлолт явуулснаар ЭТТ компаниас төлөх 200 тэрбум төгрөг гадагш гаралгүй, дотоодод үлдэх боломжтой болно. "Монгол урхайчид" нэг шоо метр уулын ажлыг 6475 төгрөгөөр гүйцэтгэж байгаа аж.
Харин Цанхийн зүүн хэсэгт TTJVCо компани олборлолт явуулсан хэвээр байна. Тус компанитай байгуулсан гэрээ 4 жилийн дараа дуусах аж. Хүний нөөцийн хувьд гологдох зүйлгүй ч техник, тоног төхөөрөмжийн хангалтгүй байдлын улмаас гадаадын оператороор ажлаа гүйцэлдүүлдэг гэж Д.Ариунболд захирал тайлбарлав.
“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”-Н ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
- Коксжих нүүрсний нөөц 5 тэрбум
- Эрчим хүчний нөөц 2 тэрбум
- 0 давхаргын гэгдэх 1,3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй.
- 0 давхаргад хүрэхэд хоёр жилийн хугацаа бий.
- Жилд 10-12 сая тонн коксжсон нүүрс олборлоход ордыг 70-80 жил ашиглана.
- 2016 онд 7,8 сая тонн коксжсон нүүрс олборлосон.
- 2017 онд 12 сая тонн олборлохоор төлөвлөсөн.
- Цанхийн зүүн уурхайд 1 шоо метр уулын цулыг 4,3 ам. доллараар олборлодог.
- Цанхийн баруун уурхайд, 1 шоо метр уулын цулыг 2,3 ам.доллараар олборлож байна.
- Өнгөрсөн хугацаанд нийт 1.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон.
- БНХАУ-ын импортын нийт нүүрсний 40 хувийг,
- Монгол Улсын экспортын нийт нүүрсний 30 хувийг дангаараа хангадаг.
- 3000 хүнийг ажлын байраар хангадгаас 600 нь ТТJVCo компанид ажиллаж байна.

ЭТТ ЭНЭ ОНД ЯМАР ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?
“Эрдэнэс таван толгой” компани цаашид хэрэгжүүлэх ажлаа ч хэвлэлийн хурлын үеэр танилцуулав.
- 2018 оноос олон улсын зах зээлд хувьцаа гарган, хөрөнгө оруулалт татахаар төлөвлөсөн. Тэрхүү хөрөнгийг зам, цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтад зарцуулна.
- Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлнэ.
- Эхний ээлжинд жилийн 1 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барина. 5, 10, 15 сая тонн болгон үйлдвэрийн хүчин чадлыг аажмаар нэмнэ.
- Эрэл хайгуулыг эрчимтэй явуулснаар нөөцөө өсгөнө.
- Уурхайн амнаас засмал зам хүртэлх, 18.3 км шороон замыг засмал зам болгоно.
- Техникийн баазаа өргөтгөн, өөрсдөө нүүрсээ олборлодог болно.
- Конверийн систем нэвтрүүлнэ.

Ямартаа ч ЭТТ компани гадаад өр зээлээ барагдуулсан нь сайн мэдээ. Гэхдээ тус компанийн Чалкотой байгуулсан гэрээ дуусаагүй. Арван жилийн дараа буюу 2027 онд дуусах юм.