gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хамгийн том аюул нь хүн өөрийгөө архинд донтож байгааг мэддэггүй

Нийгэм
2011-04-11
0
Twitter logo

Манай аав архичин болсон, ах маань архичин, ээж архи уудаг гэх хүүхдүүдтэй та олон таарсан байх. Тэдгээр хүүхэд өөрсдийн хайртай хүмүүсээ архинаас гаргах юмсан гэсэн ганцхан бодол тээдэг. Гэвч архи уудаг, архинд донтсон, архины архаг өвчтэй хүмүүс архичин биш, зүгээр л уудаг” гэж хэлдэг. Харин архинаас гаргах албадан эмчилгээнд очсон хойноо архичин, архинд донтсон” байсан юм байна гэдгээ хүлээн зөвшөөрдөг байна.

Тиймээс Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо. “Бодит Ухаарал” ТББ хамтран архинд донтсон, архины архаг өвчтэй иргэдэд сэтгэлийн дэм хайрлах, тэднийг архинаас гаргах, архийг жигшүүлэх талаар ШШГЕГ-ийн харъяа согтууруулах, мансууруулах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх /СМДӨАЭАХХГ/ газар сургалт зохион байгуулсан юм.

Сургалтын үеэр “Бодит Ухаарал” ТББ-ын тэргүүн Ц.Сүхболд энэ газарт эмчлүүлж буй өвчтөнүүдэд архинд орсноороо юуг алдав, архинд донтохын хор уршиг, архинаас гарахад хүний сэтгэл зүй ямар их нөлөөлдөг зэргийг өөрийн туулсан амьдарлаараа жишээ татан ярьж байсан юм. Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны байцаагч нар өвчтөнүүдэд сэтгэлийн дэм хайрлан, хэрэглээний зүйлс гардууллаа.

Албадан эмчлэх газарт одоогийн байдлаар 215 хүн эмчлүүлж байна. Түүний 14 нь эмэгтэй. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд ирэх нь ихсэх хандлагатай болсон талаар тус газрын дэд дарга Б.Энхтайван ярьж байлаа. Мөн тэрээр “120 хүний багтаамжтай гэх боловч ачаалал ихтэй учраас ирсэн өвчтөн бүрийг авч байна. Хуулинд зааснаараа анх ирсэн өвчтөнг гурван сараас зургаан сар, давтан ирсэн өвчтөнг зургаан сараас жил хүртэл эмчлэх ёстой.

Гэвч ачаалал ихтэй учир анхны өвчтөнүүдээ гурван сар, давтан өвчтөнүүдээ дөрөв, таван сар эмчлээд л гаргаж байна. Гэхдээ гаргахдаа өөрсдийн дураар гаргахгүй. Энэ өвчтөнүүдийг авчрахад цагдаагийн байгууллага санаачилга гаргадаг. Мөн гэрийнхэн, ойр дотны хүмүүс нь өргөдөл өгөн, дүүргийн наркологийн эмч дүгнэлт гаргана. Эцэст нь шүүх шийдвэрээ гаргаад авчирдаг. Тиймээс эмчилгээнээс чөлөөлөхдөө ч шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлнө. Өнөөдөр 60 хүн гарна. Ер нь жилд дунджаар 500-600 хүн эмчлэгдэж гардаг” гэв.

Зөвхөн цагдаагийн байгууллага ч биш иргэдийн оролцоо чухал

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны хэсгийн байцаагч П.Даваажаргал

-Сүүлийн үед цагдаа иргэдийн хамтын ажиллагаа гэж ярих болсон. Нийгмийг эрүүлжүүлэхэд зөвхөн цагдаагийн байгууллага ч биш иргэдийн оролцоо чухал. Тиймээс энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Бидний хийх хамгийн гол ажил архидалт мансуурлын эсрэг тэмцэх юм. Энэ өвчтөнүүдийн сэтгэл зүйд нь нөлөөлж чадвал архинаас хурдан гарна. Энэ үүднээс “Бодит Ухаарал” ТББ тэргүүн Сүхболдыг энд эмчлэгдэж байгаа өвчтөнүүдтэй уулзуулж ярилцлагад оруулж байна. Учир нь энэ хүн архины бүх зовлонг биеэрээ амссан. Энэ талаараа өвчтөнүүдтэй ярилцаж байгаа юм.

Энэ үеэр эмчлэгдэж буй өвчтөнүүдтэй ярилцлаа. /Тэд нэрээ нууцалж зургаа авахуулахыг хүссэнгүй/

Архи ууна гэдэг хүний сэтгэлийн л өвчин

42 настай эмэгтэй X
-Энд хэзээ ирэв. Яагаад архинд орчихсон юм бэ?

-Анх 1995-нд нөхөр хүүхэд хоёроо өвчнөөр алдаад архи амсч эхэлсэн. Тэд маань 21 хоногийн зайтай өнгөрсөн юм. Гэхдээ ингэж их уудаггүй байсан. Тэр жилээ Герман руу сургуульд сураад 2000 онд төгсч ирсэн. Уг нь би дээд боловсролтой магистр зэрэгтэй. Гэвч Монголд ирснээсээ хойш архи эрчимтэй уугаад архаг архичин болчихоод байна. Энд өнгөрсөн хоёрдугаар сард ирсэн.

-Тэр үед танд архинаас өөр хань олдоогүй юм уу?
-Мэдээж байлгүй яахав. Ойр дотны хамаатан садан, найз нөхөд бүгд л байсан. Гэвч хүн муу зүйл рүү л тэмүүлэх юм даа.

-Энд өөрийн хүсэлтээр ирэв үү. Эсвэл хорооны чинь цагдаа, ойр дотны хүмүүс тань авчрав уу?
-2008 онд “Өөрчлөгдсөн амьдрал” төвд хамрагдаад, архинаас гаръя, сайхан амьдаръя гэсэн зорилготой энд ирсэн. Тэр үед энд албадан эмчилгээ гэж байгаагүй. Хашааны гадаа байранд гурван сар байлгаад, буцаадаг байсан. Эмчилгээ хийхгүй голчлон хөдөлмөр хийлгэдэг байсан шиг санагдаж байна. Харин одоо бол сэтгэл зүйн талаас их дэмжиж, эмчилгээ нь ч сайн хийгддэг болжээ. Гэхдээ нуулгүй хэлэхэд, албадан эмчилгээнд авчирснаараа хүнийг архинаас гаргана гэж байхгүй.

Харин ч бөөнөөр нь хориод, хамт гурав дөрөв сар байлгана гэхээр архины хүрээ л нэмэгдэж байгаа байхгүй юу. Би ажилдаа явахаар автобусны буудал орлоо. Тэгээд таньдаг хүн таарахгүй бол архи уухгүй ажилдаа явна. Харин энд ирсэнээрээ дүүрэг дүүргийн олон хүнтэй танилцаад буудал бүрт нэг архичинтай таарах танилын хүрээтэй болж байгаа байна гэсэн үг.

-Та эндээс гараад юу хийх вэ?
-2008 онд эндээс гараад нэг газар ажиллаж байсан. Нэрийг нь дурьдаад яахав. Тэгээд хоёр жил гаруй уугаагүй. Харин нэг уухаараа үргэлжлүүлчихдэг юм. Долоо найм хоног тасралтгүй уугаад. Би чинь архичин шүү дээ. Тэгээд л эргээд ирсэн. Эндээс гараад эргээд ажилдаа орно. Удирдлагууд маань ч гэсэн эмчлүүлчихээд ирээрэй гэсэн.

-Ер нь өнгөрснөө бодоод харамсдаг уу?

-Харамсалгүй яахав. Харамсах юм зөндөө гардаг. Ер нь тэгээд бид архийг биш, архи биднийг ууж байгаа юм шүү дээ. Тэрийг мэдэж байгаа хирнээ л уугаад байх юм. Энэ чинь өвчин шүү дээ гэж л өөрийгөө тайвшруулж байна. Архи ууна гэдэг хүний сэтгэлийн л өвчин юм даа. Хүн ууна гэвэл ууна, уухгүй гэвэл уухгүй. Заавал эмчилгээ гэхгүйгээр өөрөө гарч болно. Ер нь бид гэлтгүй монголчууд дээр дооргүй архичин. Архичин гэдэг нэр л бидэнд байдаг болохоос биш..

Эргээд бодоход гэр бүл, цаг хугацаа, залуу нас гээд их зүйлийг алджээ

37 настай эрэгтэй Э
-Архи уугаад хэдэн жил болж байна. Яагаад архинд орчихов?

-Архи уугаад таван жил болж байна. Анх найз нөхдийн хүрээнд хааяа нэг уудаг байлаа. Сүүлдээ хэмжээ нь ихсээд өөрийн эрхгүй архи хүсдэг болчихсон. Хамгийн том аюул нь хүн өөрийгөө архинд донтож байгаагаа мэддэггүй. Хүмүүс “Чи архичин болчихжээ, архинд донтож байна шүү” гэж их хэлдэг байсан. Тэр үед нь “Би архичин биш. Хааяа л нэг уудаг” гэж их ууралдаг байсан.

Сүүлд бодоод байхад өөрөө л хүлээн зөвшөөрдөггүй байсан болохоос биш би чинь аль хэдийнээ архичин болчихсон юм байна гэдгээ мэдсэн. Тэгээд архинаас гаръя, эмчлүүлье гэсэн үүднээс өөрөө хүсэлтээрээ ирсэн.

-Архинд орсноо яаж мэдэв. Архи их ууснаараа юу. Амьдрал тань доройтож байгаагаар уу?
-Эрүүл мэнд, эдийн засаг бүхий л зүйлээрээ доройтдог юм байна. Ажил төрөлгүй хувхай хоосорсон. Өглөө босоод л архи яаж уух уу, хаанаас яаж олох уу гэсэн ганцхан бодол толгойд эргэлдээд. Нөгөө найз гээд байсан нөхдүүд хүртэл хаяад явсан. Сүүлдээ гэр бүлийнхэн ч ад үзээд дургүй болдог юм байна. Нэг ёсны ганцаардах тийшээ аяддаг. Би хувиараа бизнес эрхэлдэг байсан. Тэр маань ч дампуурсан. Гэхдээ би гэрийнхээ эд зүйлийг тавьж ууж байгаагүй.

Архаг хүмүүс тэгдэг байх. Би ч гэсэн архаг л даа. Ер нь архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа л бол архаг гэсэн үг. Гэтэл хүмүүс түүнийг мэдэхгүй “Би архичин биш. Хааяа нэг балгадаг, уудаг” гэж өөрийгөө тайвшруулаад явах юм. Би нэг уухаараа тасралтгүй тав зургаа хоног уудаг. Сүүлдээ бие өвдөөд босч ч чаддаггүй.

Эргээд харахад зөвхөн архинд асар их мөнгө үрсэн байна. Архи ууснаараа хүний амьдрал дордоно уу гэхээс дээрдэх зүйл байхгүй. Хэрвээ би архи уугаагүй байсан бол ямар ч амьдрах байсан юм билээ. Эргээд бодоход гэр бүл, цаг хугацаа, залуу нас гээд ер нь л их зүйлийг алджээ.

-Энд эмчлэгдэж чадаж байна уу?
-Энд эмийн болон сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Ер нь архинаас гарахад хамгийн чухал зүйл нь сэтгэл заслын эмчилгээ. Хүний ухамсарт маш сайн нөлөөлдөг. Би одоо архийг жигшиж эхэлж байна.

Архи хүнийг амьдаар нь булшилдаг үхлийн ус гэдгийг сайн ойлгож авлаа

29 настай эрэгтэй М

-Би архи уугаад арав гаруй жил болж байна. Хүн архинд орохоороо өглөө босоод л архи боддог юм билээ. Би СУИС төгссөн. Сургуулиа төгсөөд сайхан мэргэжилтэй. Эхнэр хүүхэдтэй хэнээс ч дутахгүй сайхан л амьдарч байсан. Гэтэл “АРХИ” гэдэг зүйлээс болоод өөрийн гэсэн бүх зүйлээ алдлаа. Ер нь муу найз нөхөд гэдэг хүнд их нөлөөлөх юм: Би өмнө нь баяр ёслолын үеэр л тохируулж уудаг байсан. Гэтэл муу найз нөхдийн уруу татлагаар архичин болчихсон байна. Хүн хэдийгээр өөрийн толгойг өөрөө мэд гэдэг ч хажууд байгаа хүчин зүйлийн нөлөөнд автдаг юм билээ.

-Энд эмчлэгдэж чадаж байна уу?

-Энд ирээд эмчилгээ хийлгээд архийг жигшиж эхэлж байна. Гараад ажил төрөлтэй болоод сайхан амьдарлыг бий болгоно доо. Эхний ээлжинд сайн эмчлүүлээд гарах нь зөв байх.

-Та бүхэнд сэтгэлийн дэм хайрлахаар ирсэн хүмүүст юу гэж хэлмээр байна?

-Маш их баярлаж байна. Бидэнд цаг зав сэтгэл гаргаад ирсэнд нь талархаж байна. Манай Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс болон хорооны байцаагч нар маань яг л хорооныхоо иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй байдаг. Жилд нэг удаа энд байгаа хүмүүсээ эргэж тойрдог. Би давтан өвчтөн. 1999 онд анх ирж эмчлүүлсэн. Түүнээс хойш огт уухаа больчихсон байсан. Гэтэл нэг л өдөр эргээд ирлээ. Сэтгэл хямархаар л архи уучихаад байх юм. Мөн энд лекц уншсан ахад үнэхээр баярлаж байна. Түүний ярианаас их зүйлийг ойлголоо. Архи гэдэг хэнд ч хэрэггүй, хүнийг амьдаар нь булшилдаг үхлийн ус юм байна гэдгийг сайн ойлгож авсан даа.

Б.Батчимэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан