gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цагаан хоол ба эрүүл мэнд

Эрүүл мэнд
2011-04-07
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2011-04-07
Цагаан хоол ба эрүүл мэнд
-Цагаан хоол бол эрүүл мэнд, буян, нинжин сэтгэл, өөртөө болон бусдад барих хамгийн ёс зүйтэй бэлэг, бас хайр мөн-

“Цагаан хоол-ногоон гариг” ТББ-ын тэргүүн, ШУТИС, ХИБС-ийн багш Н.Оюундарь:

Хүний шүд, ходоод гэдэсний зохион байгуулалтыг судалсан дэлхийн судлаачид хүн гарал үүслээрээ ургамал болон сүүн тэжээлтэн байсныг нотолсон байдаг. Мал аж ахуй МЭӨ 7-6 мянган онд хожуу үүсчээ. Иймд эртний хүмүүс ногоо, жимс, самраар хооллож байсан байна. Ургамлын гаралтай хүнс хэрэглэгсдийг “ногоо хоолтон” буюу “вегетариан” гэж нэрлэдэг. Хүнсний ногоо, ургамал, сүү цагаан идээгээр үйлдэх хоолыг цагаан хоолонд тооцно.

Амьтны амь хөнөөж бэлтгээгүй, найрлагад нь мах, өндөгнөөс гаргаж авдаг хүнсний зүйл ороогүй хоол, хүнсийг цэвэр цагаан хоол гэнэ. Цагаан хоолны баримтлал нь амьтны гаралтай хүнс олон өвчин үүсгэгч хорт бодисын хуримтлалыг бие махбодид бий болгож, улмаар эд, эсийг хордуулах үйлчилгээтэй, харин ургамлын хүнс нь биеийг цэвэршүүлж, эрүүл, төгс амьдрахад тусална гэх үзэл юм.

Цагаан хоолтон байх нь эрүүл мэндэд сайн төдийгүй байгаль орчинд ээлтэй байж, улмаар гараг ертөнцийн ухамсрыг өөд нь татахад тустай гэх үзэл эдүгээгийн гол баримтлал болж байна (Ching Hai, 2006). Эрдэмтдийн үзэж байгаагаар цусны холестролын түвшинг бууруулах, цусны даралт тогтворжуулах, биеийн жинг хэвийн байлгах, зүрх судасны өвчин, цус харвалт, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчний эрсдэлийг бууруулахад бүтэн үрийн будаа, үр тариа, шош, буурцаг, хүнсний ногоо, самар, үр, жимс, жимсгэнээр баялаг хоол, хүнс хэрэглэх, мах болон амьтны гаралтай өөх тос агуулсан хоол хүнснээс татгалзах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь ач тустай.

Махны хэрэглээтэй холбоотойгоор эрүүл мэндийн өртөг зардал ихээхэн нэмэгдэж байна. Жишээлбэл, АНУ жилд 20-60 тэрбум ам.долларыг махны хэрэглээтэй холбоотой үүссэн өвчний эмчилгээнд, тухайлбал цусны даралт, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, цөс чулуужих, таргалалт, хоолны хордлого зэрэг өвчний эмчилгээнд зарцуулдаг.

Оскфордын их сургуулиас эрхлэн 1980-1984 онд хүнсний ургамлаар дагнан хооллодог 6000 хүн, амьтны гаралтай хүнс хэрэглэгч 5000 хүний дунд явуулсан судалгаагаар цусны холестерин ихсэх, зүрх-судасны өвчин, хорт хавдар болон чихрийн шижингээр өвдөх, таргалах нь ургамлаар хооллогсдын дунд бага байгааг тогтоожээ. Грузин, Азербайджаны өндөр настны дунд явуулсан судалгаагаар урт наслалтын шалтгаан нь хүнсний ногоо, жимс, сүү, цагаан идээний хэрэглээтэй холбоотой гэж үзсэн байна.

Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс ихээхэн илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг. Харин махнаас жимс, хүнсний ногоо нь 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хялбар шингэцтэй, бие махбодид ашигтай олон шимт бодисын эх үүсвэр болдог төдийгүй бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартайг шинжлэх ухааны судалгаанууд нотолж байна.

АНУ-ын Шим тэжээлийн нийгэмлэгээс цагаан хоолны эрүүл мэндийн ач тусыг тодорхойлохдоо “Зөв зохицуулсан цагаан хоол нь эрүүл, тэжээллэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач тустай” гээд цагаан хоолны эрүүлжүүлэх ач тусын талаар тайлбарлажээ (American Dietetic Association, 2009).

Зүрхний өвчнөөс хамгаалах

Жимс, ногооны тогтмол хэрэглээ нь зүрхний цус хомсрол өвчний эрсдэлийг бууруулдаг (Fraser нар 1999; Appleby нар 2002). Зүрх судасны эрүүл мэнд ба хүнсний ногоо, жимсний хамаарлын судалгаанд 47000 Италичууд хамрагдсанаас үзвэл хүнсний ногоо их хэрэглэдэг хүмүүсийн дунд зүрхний шигдээс (myocardial infarction) болон бахаар өвчлөх эрсдэл 21% бага байжээ (Kafatos нар, 1997). Англид хийгдсэн судалгаагаар шинэ жимсний тогтмол хэрэглээ нь зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг 24%, тархины судасны эмгэгээс шалтгаалсан нас баралтыг 32% бууруулдаг болохыг харуулжээ (Steinmetz, 1996).

ОХУ-ын эрдэмтэн Ар Эддар нарын судалгаагаар цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97% бага байжээ (Ар Эддар, 2003). Өөр нэгэн судалгаагаар махан хоолтонтой харьцуулахад хагас цагаан хоолтой хүмүүс зүрхний титэм судасны эмгэгээр өвчлөх эрсдэл 24%, дан ногоо хоолтой (веган) хүмүүст 57% бага байжээ. Насанд хүрсэн эрүүл хүмүүс хоёр долоо хоног цагаан хоол буюу хүнсний ногоо, жимс, самар, шош буурцгаар хийсэн хоол хэрэглэсний дараа тэдний цусан дахь нийт холестерол 25%, бага нягттай липопротейд 33%, триглицерид 20%, нийт холестерол/их нягттай липопротейдийн харьцаа 21% тус тус буурч байжээ (Jenkins нар, 1997).

Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ нь зүрх судасны өвчнөөс хамгаалах олон хүчин зүйлийг агуулдаг. Тэдгээрт фолийн хүчил, хүнсний эслэг, кали, магни, каротинойдууд, фитостеролууд, флавонойдууд болон бусад антиоксидандт полифенолууд багтана. Нөгөөтэйгүүр цагаан хоол нь амьтны гаралтай ханасан тос, холестерол бага агуулдаг бөгөөд хүнсний ургамал нь эслэгээр баялаг учир цагаан хоолтны цусан дахь холестеролын түвшин бага байдаг.

Түүнчлэн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үр, самар, шош буурцаг, боловсруулаагүй үр тарианд агуулагдах флавонойдууд нь зүрхний өвчний эрсдэлийг бууруулах шинж чанар үзүүлдэг. Флавонойдууд нь хүчтэй антиоксидант үйлчлэл үзүүлдэг бөгөөд цусны өтгөрөлийг саатуулах, өөх тос бууруулах, үрэвслийн эсрэг шинж чанартай (Liu, 2003; Perez-Vizcaino, 2006).

Европт хийгдсэн зарим судалгаагаар флавонойдыг ихээр хэрэглэдэг хүмүүс нь бага хэрэглэдгээсээ зүрхний өвчнөөр нас барах эрсдэл 60%, цус харвалтын эрсдэл 70% бага болохыг илрүүлжээ (Hertog нар, 1993; Keli нар, 1996). Хүнсний ногоо, жимс жимсгэний өнгийг бүрдүүлдэг улбар шаргал болон улаан өнгийн нөсөөт бодисууд нь антиоксидант идэвх ихтэй учир чөлөөт радикалыг бууруулж, исэлдлээс хамгаалах үйлчлэл үзүүлдэг.

Цусан дахь каротинойдын агууламж их хүмүүс зүрхний өвчинд өртөх нь бага байдгийг тогтоосон нэгэн судалгаагаар ликопин (улаан лооль, хүрэн усан үзэм, тарвасанд байдаг улаан өнгийн нөсөөт бодис) их хэрэглэдэг хүмүүс бага хэрэглэдгээсээ зүрхний шигдээсээр өвчлөх эрдсэл 48% бага байжээ (Clinton, 1998). Хүнсний ногоо, жимсэнд агуулагдах терпенойдууд, самар, үрэнд агуулагдах токотриенолууд, сонгинолог ургамалд агуулагдах хүхэр агуулсан нэгдлүүд нь цусны холестерол, триглицеридийг бууруулах нөлөөтэй.

Шош, буурцаг ялангуяа шар буурцаг нь уусдаг эслэг, ургамлын уураг, сапонин, фитостерол, олон ханаагүй тосны хүчлээр баялаг тул тогтмол хэрэглэх нь цусны холестерол, триглицеридын түвшинг бууруулах, цусны сахарыг хянах, зүрх судасны өвчний эрсдэлээс сэргийлэх ач тустай (Sirtori нар, 2007). Боловсруулааг үй үр тариагаар хийсэн хоол, хүнсний хэрэглээг нэмэгдүүлснээр зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижний 2-р хэлбэрээр өвчлөх эрсдэлийг 35-50% бууруулах боломжтой.

Ургамлын үр, самар тогтмол хэрэглэх нь зүрхний титэм судасны эмгэгийн эрсдэлийг 30- 60% бууруулдаг нь самар, үр нь зүрх судасны эрүүл мэндэд тустай кали, магни, зэс, фолийн хүчил, Е аминдэм, хүнсний эслэг, ханаагүй тос болон фитостерол, токотриенол, полифенолуудыг агуулдагтай холбоотой гэж үзэж байна (Mukuddem- Petersen нар, 2005; Kelly нар, 2006).

Цагаан хоолыг зүрх судасны өвчний эмчилгээнд хэрэглэхэд ихээхэн үр дүнтэй байсан талаар судлаачид тэмдэглэжээ (Berkow 2005). Клиникийн туршилтаар илчлэг бууруулсан (нийт илчлэгийн 10%-ийг өөх тосноос хангах), фитостерол, эслэг, самар, шар буурцгийн уургаар хийсэн цэвэр ургамлын гаралтай хоол хэрэглэсний дараа цусны даралт, цусны липид, бага нягттай липопротейдийн түвшин болон биеийн жин буурч, дасгал хөдөлгөөн хийх эрч хүч нэмэгдэж байжээ (Appel нар, 1997).

Монголд 2-оос дээш жил цагаан хоолоор хооллосон, 45-69 насны 58 хүн дээр хийсэн 2010 оны судалгааны дүн дээрхтэй ижил гарсан ба тэдний зүрх-судасны бүх үзүүлэлт хэвийн байсан болно (М.Мөнхзол, Н.Оюундарь нар, 2010).

Таргалалт, чихрийн шижин, цус харвалтаас сэргийлэх

Оксфордын цагаан хоол судлалын төвийн судалгаагаар махан хоолтонтой харьцуулахад цагаан хоолтны биеийн жингийн индекс бага байсан нь тогтоогджээ. Энэ нь цагаан хоолтон жимс, ногоо, эслэгээр баялаг, илчлэг багатай хоолны хэрэглээтэй холбоотой гэж үзсэн байна (Appleby нар, 1999). Судлаачид таргалалт нь чихрийн шижин болон хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл гэж үзэж байна.

Таргалалт болон мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ нь чихрийн шижин өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар судлаачид тэмдэглэжээ (Fung нар 2004; Song нар 2004; Vang нар 2008). Хүнсний ногоо, бүтэн үрт цэвэршүүлээгүй үр тариа, буурцаг, шош, үр самрыг тогтмол хэрэглэх нь эсийн инсулин мэдрэг чадварыг нэмэгдүүлэх, чихрийн шижний 2-р хэлбэрээр өвчлөх эрсдэлийг бууруулах, глюкозын солилцоог сайжруулдаг болох нь тогтоогджээ (Jenkins нар 2003; Venn нар 2004; Rave нар 2007; Bazzano нар 2008; Villegas нар 2008).

Нэгэн судалгаагаар навчит ногоо болон жимсийг бага хэмжээгээр хааяа хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь глюкозжсон гемоглобины хэмжээ их хэрэглэдэг хүмүүсийнхээс өндөр байжээ (32). Шош болон шар буурцаг их хэрэглэдэг хүмүүс бага хэрэглээтэй хүмүүстэй харьцуулахад чихрийн шижний 2-р хэлбэрээр өвчлөх эрсдэл 38-47% бага байдгийг судлаачид тэмдэглэсэн байна (Villegas нар 2008).

Хүнсний ногоо, жимсний ялангуяа навчит ногоо, жүржийн төрлийн жимсний хэрэглээ нь тархинд цус харвах эрсдэлийг бууруулдаг нь тогтоогджээ. Хүнсний ногоо, жимсийг өдөрт гурваас дээш хэрэглэх нь цус харвалтын эрсдэлийг 27%, цус харвалтаар нас барах эрсдэлийг 42%, зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 27%, бусад шалтгаанаар нас барах эрсдлэлийг 15% тус тус бууруулдаг байна (Bazzano нар, 2002). Нөгөөтэйгүүр цагаан хоолтны цусны даралт тогтмол байдаг нь тэдний биеийн жин хэвийн байдагтай холбоотой.

Хорт хавдраас сэргийлэх

Америкийн судлаач Ролл Рассел нарын судалгаагаар махаар хооллодог 25 үндэстнээс 19-д нь хавдрын өвчлөл их байсан бол мах хэрэглэдэггүй буюу бага хэрэглэдэг 35 үндэстний дотор хавдрын өвчин өрнөлтэй нэг ч тохиол ажиглагдаагүй байна. АНУ-ын эрдэмтэн Эдуард Жиованнуччийн судалгаагаар махыг долоо хоногт таваас доошгүй удаа үндсэн хоолоо болгодог хүмүүс сард нэгээс илүүгүй иддэг хүнээс бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал 4 дахин их байжээ.

Францад хийсэн нэгэн судалгаагаар махны хэрэглээг хоногт 100 г нэмэгдүүлэхэд хөхний хорт хавдрын эрсдэл 50-60% нэмэгддэг болох нь тогтоогджээ (Bessaoud нар, 2008). Хорт хавдар судлалын дэлхийн сангийн тайланд хорт хавдрын эрсдэлийг бууруулахын тулд ургамлын гаралтай хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх, боловсруулсан хүнсний хэрэглээг бууруулах, махны хэрэглээг багасгахыг зөвлөжээ.

Ялангуяа махыг өндөр температурт шарах, утах, нөөшлөх явцад үүсдэг олон гинжит үнэрт нүүрсустөрөгч болон гетероцагирагт аминууд нь хорт хавдар үүсгэх шинж чанартай болох нь тогтоогджээ (World Cancer Research Fund). Хүнсний ногоо, жимсний тогтмол хэрэглээ нь хорт хавдраас хамгаалах үйлчлэлтэй талаар олон судалгаа, шинжилгээний ажил хийгдээд байна (Liu, 2003; Baliveau нар, 2007; Khan нар, 2008).

Судлаачдынхаар боловсруулаагүй үр тарианы хэрэглээ нь хорт хавдрын эрсдэлийг 20- 50% бууруулдаг ажээ (Jacobs нар, 1998; Bingham нар, 2003). Судлаачид шар буурцаг тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрын эрсдэл бага байдаг нь түүний найрлага дахь изофлавинтай холбоотой гэж үзэж байна (Messina нар, 2001; Wu нар, 2008).

Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, бүтэн үрт будаа тариа, буурцаг, шош, үр, самар, хоол амтлагч ургамлууд нь хорт хавдраас хамгаалах үйлчлэл бүхий каротинойд, флавонойд, изотиоцианат, изофлавин, эллагийн хүчил, глюкарат, лиминойд, лигнин, фенолийн хүчил, фталид, сапонин, фитостерол, хүхэрт нэгдэл, терпенойд, токотриенол зэрэг фитохимийн бодисыг их хэмжээгээр агуулдаг болох нь тогтоогджээ.

Эдгээр нэгдлүүд нь хорт хавдар үүсэхтэй холбоотой бодисын солилцооны урвал болон дааврын үйл ажиллагааг өөрчлөх, хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулах, зогсоох, үрэвсэл намдаах, дархлааг сайжруулахаас гадна антиоксидант үйлчлэл үзүүлдэг (Lila, 2007).

Яс сийрэгжихээс сэргийлэх

Уураг, ялангуяа амьтны гаралтай уургийн хэрэглээ ихсэхэд цус хүчилшиж улмаар шээсээр алдагдах кальцийн хэмжээ ихэсдэг байна (Itoh нар, 1998; Hannan нар, 2000). Амьтны гаралтай уураг их хэрэглэдэг цэвэршсэн эмэгтэйчүүдийн ясны нягтрал буурч, сүүж, ташааны яс хугарах эрсдэл нэмэгддэг болох нь тогтоогджээ (Sellmeyer нар, 2001). Жимс, хүнсний ногоо нь хүчлийг саармагжуулах үйлчлэл үзүүлэх тул тогтмол хэрэглэснээр ясны кальцийн алдагдлыг бууруулж яс сийрэгжилтээс сэргийлэх ач холбогдолтой болохыг судлаачид тэмдэглэжээ (Tucker нар, 2001).

Клиникийн туршилтаар шар буурцгийн изофлавин нь ясны бодисын солилцоог эрчимжүүлж, яснаас кальц алдагдах үйл явцыг бууруулж улмаар яс сийрэгжилтээс сэргийлэх ач холбогдолтой болох нь тогтоогдоод байна (Arjmandi нар, 2002; Marini нар, 2007; Ma нар, 2008). Яс сийрэгжилтээс сэргийлэхийн тул кальц, магни, кали болон Д, К аминдэмээр баялаг хүнс болох сүү цагаан идээ, гүн ногоон өнгөтэй навчит ногоо, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, шар буурцаг хоолондоо тогтмол хэрэглэж, амьтны гаралтай уургийн хэрэглээг бууруулах нь зүйтэй.

Бусад өвчнөөс сэргийлэх

Удаан хугацааны туршид уургийг зөвлөмж хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхэд (уургийн хоногийн зөвлөмж хэмжээ нь эрүүл хүнд биеийн жингийн кг тутамд 0.8 г/кг/ өдөр байдаг бол бөөрний өвчтэй хүнд 0.6 г/кг/хоног байдаг ) бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдахаас гадна бөөрний архаг өвчин хүндэрдэг болох нь тогтоогджээ (Bernstein, 2007).

Учир нь уураг бөөрний түүдгэндцрийн шүүрлийн ачааллыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс ургамлын уураг нь бөөрний ачааллыг бууруулж улмаар бөөрний өвчний хүндрэлийг бууруулах ач тустай. Цагаан хоол нь эслэгээр баялаг тул бүдүүн гэдэсний цүлхэнт өвчний эрсдэлийг 50% бууруулдаг байна (Gear нар, 1979; Aldoori нар, 1994).

Цөс чулуужих өвчний эрсдэл махан хоолтой хүнд цагаан хоолтноос 2 дахин их байдаг (Pixley нар, 1985). Финляндийн судлаачид үе мөчний хэрэх өвчний эмчилгээний үед мацаг барьж цагаан хоол хэрэглэх нь ач тустай болохыг тогтоожээ (Muller нар, 2001).

“Цагаан хоол-Эрүүл амьдрал” төсөл

“Цагаан хоол-Ногоон гариг” ТББ нь Монголын Мянганы сорилтын сан (ММСС)-гийн тэтгэлгээр “Цагаан хоол-Эрүүл амьдрал” эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хоол хүнсний зохистой хэрэглээг хэвшүүлэх замаар хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.

Уг төслийн хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цагаан хоолны эрүүлжүүлэх ач холбогдлын талаар сургалт явуулах, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод 360 тогоочийг хүнсний ургамлаар эрүүл хоол хийх сургалтанд хамруулснаар “Эрүүл хоолтой ажлын байрууд” бий болгох, айл өрхөд шар буурцаг тариалах аргыг заах, хүнсний ургамлын хэрэглээ, ач тусын талаар ном, гарын авлага хэвлэж, үзэсгэлэн, семинар, өдөрлөг зохион байгуулах юм.

Ургамлын гаралтай хүнс, сүү цагаан идээний тогтмол хэрэглээ нь хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгаа шинжилгээний бүтээл, үр дүн, оновчтой санааг олон нийтийн хүртээл болгох, ач холбогдлыг таниулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “Шинэ мянганы хүнс-Цагаан хоол” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан