gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.02
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.02
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.02
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“S4” хамтлаг байгуулах болсонд “MTV” телевиз “буруутай”

Соёл урлаг
2011-04-02
0
Twitter logo

Тайзнаа гарч тоглолтоо хийгээгүй ч залуусын сонсох, үзэх дуртай хамтлагийн нэг болж чадсан гэх "S4" хамтлагийн дуучин ах дүү Ц.Оюунбаяр, Ц.Шинэбаяр нартай ярилцлаа.

-Анхны бие даасан цомгоо өлгийдөж авах гээд сэтгэл нь нэлээд хөдөлж байна уу. Эсвэл бүр эсрэгээрээ, "Хийх зүйлээ хийгээд ард нь гарчихсан юм чинь" гээд тайван байна уу?
Ц.О: -Их л шаргуу ажиллаж байна. Чимхлүүр ажлууд үлдсэн байгаа. Тайвшрах болоогүй, цомгоо гарсны дараа үзэгч сонсогчид хэрхэн хүлээж авах нь сонин байна.

-"S4" хамтлагийг залуус сайн мэддэг. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр гараад байдаггүй. Тэгтэл та нараас сүүлд байгуулагдсан хамтлагууд хүртэл тоглолтоо хийгээд байна шүү дээ?

-Олон жилийн хэвлэл мэдээллээр яагаад гарахгүй байна вэ гэхээр өөрсдийгөө сайн боловсруулъя гэж боддог болохоор тэр. Мэдээж boy bend хамтлаг, дуучид тодорхой хэмжээний боловсрол, мэдлэг эзэмшсэн байх ёстой. Тэгэхээр тэр утгаараа л жаахан чимээгүй байсан. Одооноос уран бүтээлдээ идэвхийлээд байна.

-Танай хамтлагийн нэрний хувьд сонин санагддаг. Гадаадын "F4" гэдэг хамтлагаас хуулбарлачихсан гэж ихэнх хүмүүс боддог байх аа?

-Нэр маань Синк буюу синхроны гэдгийг агуулсан. Тэр нь болохоор эв нийцэлтэй гэсэн утгыг илэрхийлдэг. Жаахан хөгжилтэй талаас нь хэлвэл "Эвтэй дөрвөн амьтан" гэсэн үг.

-Тэгвэл заан нь хэн юм бэ? (Тэд инээлдсэнээ)

-Биеийнхээ буюу хүмүүст харагдах байдлаараа жаахан махлагдуу болохоор заан нь Гарьдаа, сармагчин нь Шинээ, туулай нь Хишигээ, би тагтаа.

-Мэргэжлийн тал дээрээ ч энэ дарааллаараа юу?
-Үгүй, үгүй. Хоолойныхоо хувьд ёстой эсрэгээрээ. Би заан, Хишгээ туулай, Гарьд сармагчин, Шинээ тагтаа болчихдог.

-"Эвтэй дөрвөн амьтан" маань акапелл бит боксоор уран бүтээлээ түлхүү туурвиад байна уу. Бас Бачкатай хамтарч тоглолт хийнэ гэсэн сураг байсан?

-Бид нар "Universt best songs-2009"-д акапелл бит боксоор орсон л доо. Үүгээрээ өөрсдийн уран бүтээлээ туурвихын төлөө ажиллаж байгаа. Барууны ямар нэгэн дууг дуурайхгүйгээр, цэвэр өөрсдийн уран бүтээлээ гаргана.

Ц.Ш: -Манай хамтлаг стилийн хувьд Монголдоо шинэлэг. Акапелл гэдгийг 1995 онд "Камертон" хамтлаг ард түмэнд хүргэж байсан. Гэхдээ битбокстой акапелл гэдэг нь бас нэг төрөл. Монголд энэ жанраар тоглодог хамтлаг байдаггүй. Ерөнхийдөө анхдагч гэсэн утгаараа илүү хариуцлагатай, шинэлэг зүйлийг сонсогчдодоо хүргэхийн тулд л бид ажиллаж байна. Сайхан, гоё юмнууд бэлдсэн байгаа. Цаг нь болохоор үзэгчдэдээ хүргэнээ. Хэтдээ хийх ажил ч их байгаа.

-Танай хамтлагийг хуучнаар Монголжингоо буюу одоогийн "Сити" дээд сургуулийн дуу-лаачийн ангийг төгссөн гэдэг. Дуучны мэргэжлийг тэнд эзэмшсэн үү?
Ц.О:
-Хоёр нь СУИС-ийг төгссөн. Бид хоёр Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурч мэргэжлээр сурч төгссөн. Хоёулаа мэргэжлийн төгөлдөр хуурч болохоор хөгжмийн дуугаралт гармон тал дээр толгой өвдөөд байдаггүй юм. Харин дуулаачийн чиглэлээр "Сити" дээд сургуульд суралцаж төгссөн.

-Хараахан ил гарах болоогүй гэж байна. Гэтэл фенүүд чинь аль болохоор тайзан дээр хурдан гаргах гээд байгаа юм шиг. Мөн түрүүн хэлсэн хэтдээ хийх ажлын нэг нь ойрмогхон хийх сурагтай. Энэ нь тоглолт болов уу?

-Тоглолтын тухайд ойрын төлөвлөгөөнд байгаа. Багахан хэмжээний уран бүтээл гарга-чихаад тоглот хийх нь утгагүй гэж бид дөрөв боддог.

Ц.Ш: -Маш сайн уран бүтээл хийж үзэгчдэд сэтгэл ханамжийн баталгаа өгөх нь чухал. Тэгэхийн тулд өөрсдөө чадваржиж, тодорхой хэмжээнд боловсорсон байх хэрэгтэй л дээ. Энэ ч утгаараа чадвар чансаагаа дээшлүүлье гэж бодож явсаар хэсэг хугацааг өнгөрөөж. Гэхдээ час хийсэн тоглолт удахгүй тавина аа.

-"S4" ямар хамтлаг дуучидтай хамтардаг вэ?

-Энэ үед гарч ирж байгаа бидний үеийнхэн бүгд л хоорондоо холбоотой найзууд. Зөвлөгөө өгнө авна. Ер нь нягт холбоотой.

-Танай хамтлагийг охидууд их сонирхдог гэдэг. Яагаад заавал хөвгүүдийн хамтлаг байгуулсан юм бэ. Охидын сонирхлыг татах гэсэн юм болов уу?
Ц.О:
-Бид багаасаа найзлаад удаж байна. Бүх алдаа оноогоо сайн мэддэг, бие биедээ уусаж чадсан. Тийм болохоор бид салахгүй, нэмэхгүй, хасахгүй  гэсэн  уриатай. Охидын анхаарлыг татах гээгүй шүү.

Ц.Ш: -Хамтлаг байгуулах болсонд "MTV" телевиз л "буруутай". (Тэд инээлдэв)

-Яагаад?
Ц.Ш:
-Шууд утгаар нь яривал кабелийн телевиз 1990-ээд оны эхээр олноор гарч янз янзын суваг үздэг болсон. Тэр дундаас "MTV" телевиз бид дөрвийн толгойг угаагаад хаячихсан. Тэр үед boy bend, boy хамтлагуудын урсгал ид хүчтэй байсан. Түүнийг хараад "backstreet boys"-ийн ax нар шиг дуулдаг, “N'sync”'-ийнхэн шиг бүжиглэдэг болчих юмсан гээд л бодож явсаар байгаад мөрөөдөл болсон. Мөрөөдөл нь бага багаар биелээд зорилго, зорилго нь ажил болчихсон. Анх байгуулагдаж байснаа эргээд бодохоор их сайхан байдаг.

-Уран бүтээл гэж явсаар байтал нэлээн цаг хугацаа өнгөрч гэж түрүүн ярьсан. 10 жилийн дараах
"Эвтэй дөрвөн амьтан"-г хэрхэн төсөөлдөг бол?
Ц.О:
-Бидний төлөвлөгөө ёсоор 10 жилийн дараа тайлангаа тавьчихсан, тодорхой хэмжээний хүрээлэлтэй, байр сууриа олсон байна. Тэгж харагдаж байна.

Ц.Ш: -Цаг хугацаа явчихсан гээд биднийг хөгшин гэж ойлгож болохгүй. Дөнгөж 20 гараад л явж байна шүү дээ. Юун хөгшрөх, амьдрал эхэлж байна, хөөе. Бид 15-16 насандаа л хамтлагаа байгуулж байлаа. Гэтэл одоо хоолой ёстой дуулдаг дээрээ, өөрсдөө ч эрчтэй байгаа учраас уран бүтээл рүүгээ шамдан ороод байна. 10 жилийн дараа дөнгөж л 31-тэй байх нь.

-Сэтгэл догдлуулаад байгаа цомогтоо хэчнээн дуу багтаасан бол?
Ц.Ш:
-Өлгийдүүлэх гэж байгаа цомогт маань 10 дуу багтсан. Ихэнх шүлгэн дээр Энхтайван гэж залуу ажилласан. Тэгээд "Камертон"-ны Д.Болд ах, С.Наран эгч Даашка багш гээд бүгдтэй нь л хамтарч ажилласан, Дууны аялгууг гол төлөв н.Түвшинжаргал гэж найз маань хийсэн. Бичлэгийн хувьд "G-na sound records" дуу бичлэгийн студи, "2016" видео продакшн гээд найз нөхдүүдийн хүч бидний уран бүтээлд шингэсэн байгаа.

-Зарим нэг хамтлаг муухай үгтэй, янз бүрийн хараал урсган дуулдаг. Тэр яг урлаг, дуу мөн үү. Би хувьдаа түүнийг хүлээн зөвшөөрдөггүй?
Ц.Ш:
-Төрөл, жанраараа байна л даа. Таны ярьж байгаа бараг л хип хоп урсгал байх. Хип хоп ч гэсэн дотроо олон төрөл байдаг гэсэн. Нэг нь нийгмээ шүүмжилдэг, хараалаа жинхэнэ урсгаж бухимдлаа тайлдаг байхад нөгөө нь бүр эсрэгээрээ хайр, уянгын тухай хэлдэг урсгал байдаг. Бидний хувьд байх ёстой гэж үздэг. Дандаа гэгээлэг юмыг нь дуулаад байвал эсрэг харыг нь хэн дуулах юм. Тэр байхгүй бол бас сонин л байх биз дээ. Аливаа юм сайн муу хоёр талтай байдаг гэдэг шиг урлаг ч гэсэн тийм л байгаа хэрэг. Хааяа бухимдаад сууж байхад тиймэрхүү дуу сонсоход сайхан л байдаг юм.

-Харинч бүр бухимдах юм биш үү?
-Үгүй, үгүй. Заримдаа хөгжөөгөөд, "Ёстой үнэн үгтэй дуу байна" гэж бодох тохиолдол ч байдаг. Хүн төрөлхтөн дуу хуур, бүжиг, жүжиг, цэнгээн наадамгүй бол ямар ч утгагүй биз дээ. Түүн шиг тийм дуу амьдралын нэг өрнөл юм болов уу гэж бодож байна. Урлагийнхан ард түмний өмнө 3-4 алхам явах ёстой гэдэг. Тэр зарчмыг урлагийн хэн боловч бодож хичээж явдаг гэж боддог.

-"S4" найз охидтой юу?

-Байхгүй. Бид өөрсдийгөө, уран бүтээлээ төлөвшүүлсний дараа найз охинтой болно гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, сайн уран бүтээл хийж өөрсдийгөө тодорхой хэмжээнд таниулсны дараа найз охидын тухай ярих нь зөв байх.

-Дүү "Good boys''-ууд гарч ирэнгүүтээ гэгээн Валентины өдөрт зориулж хоёр өдөр тоглолтоо хийсэн. Ах хамтлаг энэ үед юу болов?
-Хөөрхөн хүүхдүүд байна лээ. Бид тэр үед хөдөө тоглолтоор явж байсан ч тэдний тухай мэдээллийг сонссон. Дүү нартаа амжилт хүсье. Өрсөлдөгч олон байх тусам чанартай уран бүтээл төрнө. Тийм болохоор их дэмжиж байна. Тэдэнд амжилт хүсье.

С.Туул http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан