gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төр хувийн хэвшилтэй хамтран байж аялал жуулчлал хөгжинө

Нийгэм
2011-04-01
0
Twitter logo

Аялал жуулчлалын салбар хэмээх их айлд багтаж, жаргал зовлонг нь хуваалцаж яваа хүмүүс "Аялал жуулчлал ба өрсөлдөх чадвар-2011" сэдэвт зөвлөгөөнөөс ямар үр дүн хүлээж байна. Тулгамдаж буй асуудлууд юу байгаа тухайд ийнхүү санал бодлоо илэрхийлэв.

"Блэк Айбэкс Экспедишнс" ХХК -ийн ерөнхий захирал Б.Барсболд:
-Судалгаанаас харахад манайд ирж байгаа жуулчдын 60 гаруй хувь нь Монголын байгалийг үзэх гэж ирдэг. Дараа нь нүүдлийн соёл иргэншил, Чингисийн өлгий нутаг гэдэг утгаар нь сонирхож жуулчилдаг.
Манай аялал жуулчлалын компаниудын гаргадаг нэг том алдаа нь жуулчдад үнэн зөв мэдээллийг өгдөггүй, хоёрт хэтэрхий жижиг аялалын үнэ дээрээ байлддаг. Тухайн жуулчин Монголд ирээд юу үзэх вэ, ямар үйлчилгээ авах вэ гэдгийг нь тодорхой хэлдэггүй.

Уг нь бол явах зам унтах орыг нь хүртэл танилцуулах ёстой шүү дээ. Тэгэхгүйгээр нэг их гоё сурталчилгаа тавиад байдаг. Төсөөлж байснаас нь огт өөр орчин угтмагц жуулчид гутарч, сэтгэл ханамжгүй буцдаг. Жуулчдын тоог өсгөж, салбараас олох орлогыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах шаардлагатай.

Манай улсын 1.5 сая км хавтгайд тэр чигт нь дэд бүтэц байгуулна гэдэг тийм хурдан биелэх боломжгүй нь ойлгомжтой. Тиймээс хамгийн боломжтой хувилбар нь аялал жуулчлалын гол бүс нутгуудыг холбосон дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй. Ядаж Улаанбаатар, Өмнөговь, Хөвсгөлийг холбосон хар зам тавих нь чухал байна.

Ингэснээр аялах цаг хугацааг хэмнэх, жуулчдын ая тухыг хангах, бүлэг аяллыг хөгжүүлэх, дундаж зардлыг бууруулах давуу талтай. Нөгөө талаас дэд бүтцийг дагаад орон нутгийн хүмүүсийн амьдрал ч сайжирна. Манай улс гадаад сурталчилгаан дээр анхаарал маш муу хандуулдаг. Хэдэн хувийн компаниуд сурталчлах ажлыг бага сага хийж байна.

Эх орноо сурталчлах гол цөм ажлыг төр засаг цогцоор нь хийх ёстой. Монгол гэсэн брэндийг эхлээд дэлхийд сурталчлахад жуулчлалын урсгал өөрөө нэмэгдэнэ. Энэ ажлыг төр хувийн хэвшилтэй хамтарч хийвэл илүү үр дүнд хүрнэ. Энэ жил Берлинд зохиогдсон дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс соёлын түнш орноор оролцлоо.

Энэ бол Монголын аялал жуулчлалд оруулж буй үлэмж хөрөнгө оруулалт. Дашрамд хэлэхэд үүнийг санаачилсан, хийсэн хүмүүст баяр хүргэмээр байна. Аялал жуулчлалын сурталчилгааны том кампанит ажлыг үе шаттайгаар хиймээр байна. Уул уурхайг хөгжлийн нэг гарц гэж би боддог. Эндээс хоёр зүйл аюултай харагдаж байна.

Нэгдүгээрт, харийн хүмүүст үзүүлж харуулдаг хайран сайхан газрууд маань уул уурхай нэрээр сүйтэж, хэн нэгэн гадаадын мэдэлд очлоо.

Хоёрдугаарт, уул уурхайгаар дамжин гадаадын хөрөнгө оруулалт хэт их хэмжээгээр орж ирвэл бусад салбарыг чирэх аюултай.

Сүүлийн үед төгрөгийн ханш огцом чангарч байгаа нь аялал. жуулчлал гэх мэт экспортлогч салбаруудад хүндээр тусч байна. Иймээс Хятад, Өмнөд Америкийн зарим орнууд шиг манай тур операторууд нэгдсэн журмаар төгрөгөндөө шилжсэн нь зөв шийдэл байх болов уу.

"Монгол Алтай тур" компанийн захирал Г.Чимгээ:
-Энэхүү зөвлөгөөн салбарын тулгамдаж буй асуудлыг зөв тодорхойлж, ямар бодлогоор дэмжих гарцаа хэлэлцээд үр дүнд хүрээсэй. Маш их хөдөлмөр гаргаж байж жуулчин авдаг. Гэтэл жуулчны өндөр ачааллын үеэр онгоцны билет нь олдохоо больчихдог.

Жуулчин авах орц гарц хаалттай байхаар цаашаа яаж алхах юм бэ? Жуулчид цаг хугацаанд баригдаж явдаг. Агаарын тээвэр, төмөр замын тээврийг илүү нээлттэй болгох шаардлагатай. Ороод ирсэн жуулчдыг угтаад авах, бусад үйлчилгээ харьцангуй сайжирсан. Бизнесийн орчныг сайжруулахад бодлогоо чиглүүлэх хэрэгтэй байна.

"Баттур" ХКК-ийн ерөнхий менежер П.Баянмөнх:

-Аялал жуулчлалын ихэнх компаниуд захиалгаа өмнөх оны 11 дүгээр сараас эхлэн хийдэг боловч хамгийн хүндрэлтэй нэг асуудал нь дотоодын нислэгийн хуваарь дараа оны 3 дугаар сарын дунд хүртэл тодорхой бус байдаг. Мөн дотоодын нислэгийн үнэ хэтэрхий өндөр байгаа нь аялалын үнийг нэмэгдүүлж ирэх жуулчдын тоог цөөрүүлж байна.

Жил ирэх тусам зочид буудал, жуулчны бааз, хоол гээд бүхий л зүйлийн үнэ нэмэгдэж байгаа нь дахиад л аялалын үнэ өсөхөд нөлөөлсөөр байна. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл үнийн асуудлыг мөн л тогтвортой байлгах нь чухал.

Миний бодлоор аялалын төрлөөр дагнуулан орон нутагт тур операторуудын аялалыг зохион байгуулах шаардлагатай байна. Ингэснээр мэргэшсэн аялалын байгууллагууд бий болж, аялал жуулчлалын хөгжлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах болно.

Дорнод аймгийн аялал жуулчлалын "Чойбалсан хөтөч" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Амартүвшин:
-Манай салбарт хууль эрх зүйн орчин нэн тэргүүнд сөргөөр нөлөөлж байна. Хууль эрхзүйн дутуу дулимаг байдлыг хяналт, хүчний байгууллагынхан ашигладаг. Ингэхээр жуулчин оруулж ирнэ гэдэг нь маш хүнд ажил болж хувирч байгаа.

Жуулчид байгаа орчноо сольж, стрессээ тайлж, оюунаа цэнэглэж, хөрөнгөө өгөхөөр бодож ирэхэд манай хилийн байгууллагууд яланд унасан мэт сэтгэгдэл төртөл "үйлчилдэг". Манай компани Дорнод аймагтаа гол төлөв Хятад, Оросын жуулчин оруулж ирдэг. Тэгвэл биднээс хэдхэн километрийн цаана жилдээ 5-6 сая жуулчин орж ирдэг газар байна.

Гэтэл энэ газраас Монгол орныг үзэхийг хүссэн маш олон хүн ирэхийг хүсдэг. Даанч тэднийг оруулж ирэхэд нөгөө эрх зүйн орчин маань хаалттай. Тэгвэл манай энэ бүс нутагт Монгол Улсын Консулын алба эсвэл консулыг томилчихвол жил бүр Оросоос Хятад руу урсаж байгаа жуулчдаас ядаж нэг хувийг нь авахад Монголд 10-15 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын орлого орж ирэх боломж бий.

Энэ боломжоо дагаад үйлдвэрлэл,үйлчилгээний салбар хөгжиж, ажлын байр нэмэгдэж, хүн амын орлого нэмэгдэнэ. Төр засаг аялал жуулчлалын салбарын нөхцлийг бүрдүүлээд өгвөл бид засгаас мөнгө гуйхгүй, байгаль орчин бохирдуулахгүй, баялгийг нь аваад явчихгүй.

Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын БОАЖГХ-ны бодлогын мэргэжилтэн Д.Батхүрэл:
-Сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймгийг зорих дотоодын жуулчдын тоо эрс өсч байгаа боловч гадаад, дотоодын жуулчдад үйлчлэх аяллын тодорхой маршрут, тохилог жуулчны бааз, зочид буудлын сүлжээ, мэргэшсэн хөтөч байхгүйгээс аялал жуулчлалын салбар үр өгөөжтэй хөгжихгүй, орон нутагт ямар нэгэн нэмүү өртөг үлдээхгүй тэр ч байтугай байгальд сөрөг нөлөөтэй байна.

Тус аймагт дотоодын жуулчдад зориулсан Шилийн богд-Талын агуй-Ганга нуур-Алтан овооны чиглэлийн Дарьганга маршрут, Хар ямаат-Хэрлэн голын хойд маршрутыг хөгжүүлэх, гадаадын жуулчдад зориулсан говь, тал хээрийн адал явдалт маршрутыг бий болгох саналтай байна.

Бичигт боомтод аялал жуулчлалын үйлчилгээний төв байгуулж, зүүн бүсийн аймгуудыг холбосон аяллын шинэ маршрут, шинэ бүтээгдэхүүн бий болгож, олон улсын стандартын шаардлага хангахуйц жуулчны баазууд байгуулах хэрэгтэй.

Аймаг орон нутаг, төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаа сул, аялал жуулчлалыг төрөөс бодитой дэмждэггүй. Цэвэр хувийн хэвшлийн байгууллага дээр түшиглэн хөгждөг. Жуулчны бааз, зочид буудлууд хөрөнгө санхүүгийн дутагдалтайгаас гадна үйлчилгээний чанар харьцангуй доогуур.

Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж , жуулчны бааз, тур оператор, тур агентыг зохион байгуулалттай улс орноо гадаад, дотоодод сурталчлах, эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулах шаардлага бий болж байна. Энэ үйл ажиллагаанд орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид, малчид, иргэдийг татан оролцуулах хэрэгтэй.

Мөн аялал жуулчлалын чиглэлээр гадаадын томоохон сонирхогч компаниудын хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын бүс нутагтаа оруулж, хил орчмын жуулчны виз олгох ажлыг зохион байгуулж гуравдагч орны жуулчид хилийн боомтоор орж ирэх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.БОАЖЯ-аас зохих журам, дүрмийг баталсны дагуу жуулчны баазыг байгуулах зөвшөөрлийг орон нутгийн захиргаа бие даан шийдвэрлэдэг байх нь чухал.

"Степ Номад" компани:
-Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхэд төрөөс бодлогын  түвшинд дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Ихэнх жуулчны компанууд тээврийн асуудлаа аутсорсинг буюу гаднаас түрээсээр авдаг. Гэтэл дээрх зөвшөөрлийг авахын тулд компани дор хаяж хоёр машин бүхий авто парктай байх шаардлагатай.

Үүний оронд хувиараа жуулчинд тээвэр эрхэлдэг жолооч нарыг Авто тээврийн газраас эсвэл холбогдох байгууллагаас сургалтанд хамруулан нэгдсэн журмаар лицензжүүлэн ажиллуулах боломжтой. Жуулчид их очдог, тусгай хамгаалалттай газруудад жуулчны бааз, гэр буудал ажиллуулах зөвшөөрлийг хавтгайруулан олгож байгаа нь байгалийн унаган төрх алдагдах, хэт бөөгнөрөлөөс болж даац хэтрэх асуудлыг үүсгэж байна.

Мөн тухайн орчны хог хаягдлын асуудал орхигдож байгааг анхаарах хэрэгтэй. Монгол руу ирэх олон суваг бий болгож, аль болох олон хотоос шууд нислэг үйлдэх нь чухал. Жуулчны бааз, зочид буудал, рестораны үйлчилгээний чанар, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага илүү сайн анхаарч ажиллах хэрэгтэй.

"Ар Монгол трэвел" ХХК-ийн ерөнхий захирал Т.Батжаргал:

-Монголын аялал жуулчлалыг анхаардаг, дуугардаг төрийн албан хаагч гэж байхаа больсон шүү. Тодорхой төрийн бодлого ч алга. Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт хэдэн тэрбум ам.доллар оруулж байгаа болохоор бүгдээрээ уул уурхай руу хошуурчихсан. Аялал жуулчлалын салбар уул уурхайгаас илүү гарах үед л анхаарлаа хандуулж, тулгамдсан асуудлууд шийдэгдэх юм болов уу.

Аялал жуулчлал нь тухайн улс орныг дэлхийд таниулан сурталчлах, байгаль экологийг дэмжих чухал ач холбогдолтой салбар Аялал жуулчлалыг уул уурхайн салбараас дээгүүрт үзэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ухаанаа уралдуулах хэрэгтэй байна.

"Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг:

-Аялал жуулчлалын хөгжил зөвхөн тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүсээс гадна Монгол орны цаашдын ирээдүйд чухал. Тиймээс салбарын бүх компаниуд бодлогын чанартай бичиг баримт боловсруулахад хамтран ажиллахыг уриалж байна.

"Тайгын булаг" ХХК ерөнхий менежер С.Наран:
-Аялал жуулчлалын үйлчилгээ сайтар бэлтгэгдсэн боловсон хүчнээс шууд хамааралтай байдаг. Манай мэргэжилтнүүд тархиа баахан нэр томъёо, онолоор дүүргэчихээд хээр хөдөө хүн дагуулаад явах ахуйн наад захын мэдлэггүй төгсөх нь бий. Иймд аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэж буй их дээд, тусгай мэргэжлийн сургуулиудын боловсролын стандарт, загвар хөтөлбөрийг боловсруулж мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудыг аттестатчилалд хамруулах шаардлагатай байна.

Нөгөө талаас аялал жуулчлалын салбар, ажлын байрны талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөгөөг олон нийтэд сайн өгч байх шаардлагатай. Сургалт хүний нөөцийн бодлогыг хөдөлмөрийн зах зээл, судалгаатай уялдуулмаар санагддаг.

Д.Зоосоо

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан