Би эхнэртэйгээ эртний танил юм. Үгүй ээ, эртний танил ч гэждээ манай аавынх тэдний аавынхтай хамар хашаа байлаа. Сумын төв дээр багаасаа хамт тоглож өссөн. Тэгж явсаар нэг өдөр л гэр бүл болсон доо. Харин сүүлийн үед нэг хүнтэй уулздаг болоод байгаа. Уг нь би түүнийг эхнэртэйгээ танил байх үедээ л таньдаг байсан юм. Өөрөөр хэлбэл дунд сургуулийн сурагч байхдаа шүү дээ.
Эхэндээ нэг их тоодоггүй байлаа. Тэр ч намайг тоож байсан гэж би бодохгүй байна. Анги дэвших тусам тэр намайг бага багаар өөртөө татах болов. Ангийн хөвгүүд түүний талаар магтаж ярьдаг боллоо. Гэхдээ л би найз охиндоо хайртай, түүнд амласан болохоор өөр хэнтэй ч уулзаж, найзлахгүйгээр шийдсэн байсан юм.
Харин 10 дугаар анги төгсөх жилээ яах ч аргагүй сонирхолтой санагдаад түүнтэй нэг удаа уулзсан юм.
Манай ангийн хөвгүүд ч гэсэн уулзаад үз, эр хүн байж гээд байхаар нь зориглосон хэрэг. Түүнээс хойш хааяа хааяа уулздаг боллоо. Тэр бүү хэл хонхны баярын өдрөө найз охиноо мартаад түүнтэй уулзаж, хоносон гээд л бод.
Найз охин маань баярын өдөр гээд хэрүүл маргаан гаргахыг хүсээгүй байх. Юу ч хэлээгүй өнгөрсөн. Ингээд л дунд сургуулийн хүүхдийн амьдрал маань нисэн одож оюутны ширээнд суусан даа. Би ч том эр хүн болсноо битүүхэндээ мэдэрч эхэлсэн цаг. Том болсон болохоор түүнтэй уулзахад яадаг юм гэж өөртөө хэлэх боллоо. Тэгээд л эхэндээ үе үе уулздаг байснаа сүүлдээ байнга л үдэш оройн цагаар баар, ресторанд хамт суух болов.
Түүний төлөө байгаа хэдэн төгрөгөө үрнэ. Заримдаа автобусны мөнгөө хүртэл шавхаад түүнд л зориулдаг болсон. Энэ явдлыг минь найз охин маань мэдчихээд надаас салахаар шийдсэнээ хэлэх тэр үед л би ухаан орлоо. Тэгээд дахиж хэзээ ч түүнтэй уулзахгүй гэж амласан юм. Ингэж л амьдралаа нэг удаа аварсан даа. Улмаар хайртай бүсгүйтэйгээ гэрлэж, сайхан амьдарч эхэллээ. Сургуулиа төгсөөд ажилд ч орлоо.
Миний амьдрал бусдын адил сайхан эхэлсэн. Сэтгэл хангалуун, орой гэр рүүгээ яараад л. Гэтэл нэг өдөр ажлынхан маань ганц ганц пиво уухыг санал болгосон юм. Би ч хамт олондоо яаж үгүй гэх вэ дээ. Тэгээд нэг аятайхан газар ороод түүнтэй тааралдчихдаг байгаа. Уулзахгүй гэж хэчнээн бодож байсан ч яах аргагүй таарсан болохоор зугатах арга байсангүй.
Тэр өдөртөө л буудалд хамт хонолоо. Маргааш нь эхнэртээ худлаа хэлж аргалав. Түүнээс хойш үе үе уулзаж байгаад дахиад л байнга учирдаг болсон. Эхнэр маань ч бөөн уур. Сүүлдээ бүр түүнтэй уулзаад байвал сална гэдэг боллоо. Би ч уулзахгүйг хичээж байсан ч болсонгүй. Нэг орой түүнтэй уулзчихаад гэртээ харьтал эхнэр маань алга.
Ингээд л сайхан байсан амьдрал минь нурж эхэлж буйг би ухаарсан юм. Нэг удаа эрт ухаарсан. Харин энэ арай л орой ухаарч байна. Гэхдээ яах вэ өнөөдрөөс эхлээд архинаас гарахаар шийдлээ. Дахиж хэзээ ч уухгүй. Явж эхнэрээсээ уучлал гуйх минь.
Н.Пунцагболд