Фүкүшима дүүрэгт байрладаг цөмийн цахилгаан станцыг япончууд аварч чадахгүй гэж тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг болох Ричард Лейхи үзэж байна.
Тэрээр “Женерал электрик” компанид реакторуудын аюулгүй байдлыг хангах хэлтсийг тэргүүлж байсан юм. Зургаан реакторын хоёр дахид хамгаалалтын камерын ёроол нь эвдэрч цөмийн цацраг идэвхт бодис бетон шалан дээр асгарчээ.
Цацраг идэвхт бодис нь бетонон шалтай химийн урвалд орсноор цацраг идэвхт хий агаарт дэгдэх боломжтой гэнэ. Хуурай блокт далайн ус дүүрэн байгаа учир агаарт дэгдэх аюул харьцангуй бага байж болох талтай.
Таахын аргагүй нөхцөл байдал бүрдээд байгаа учир Японы засгийн газраас аюулын түвшинг хамгийн дээд цэгт хүргэсэн байна.
TEPCO компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Цунэхиса Кацамута байдал хүнд байгаад нийт ард түмнээс уучлалт хүсчээ. Цөмийн цахилгаан станцын дөрвөн блок эвдэрч сүйдсэн учир зайлшгүй устгалд оруулах болно гэдгийг тэрээр мөн онцолсон юм. Нэгээс дөрөв дэх реакторуудыг хөргөх ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд цацраг идэвхт бодисын хэмжээ өндөр байгаа нь ажилд саад болж байгаа юм. Фукушима-1 цөмийн цахилгаан станцыг бүрмөсөн хааж устгах ажилд нийтдээ 30 жил шаардлагатай ба ихээхэн хэмжээний хөрөнгө шаардагдана.
Одоогийн байдлаар осолд орсон реакторуудыг тусгай даавуугаар бүрэх тухай асуудал эрчимтэй яригдаж байгаа талаар Японы ерөнхий сайд Наото Кан мэдэгдсэн байна. Ингэснээр цацраг идэвхт бодисын дэгдэлтийг зогсоох боломжтой гэж үзэж байгаа юм.
Т.Бүрэн