gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятад жуулчдыг визгүй зорчуулна гэснээр олны эгдүүцлийг хүргэв

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2017-02-05
0
Twitter logo

Өнгөрч буй энэ долоо хоногт НӨАТ-ын буцаан олголт, Д.Оюунхорол сайдын мэдэгдэл олны анхаарлын төвд байна. Лхагва гарагийн шөнө эхний ээлжийн иргэдийн данс руу төлсөн НӨАТ-ынх нь 20 хувийг буцаан олгож эхэллээ. Худалдан  авалт бүрээ цахим системд бүртгүүлэн, НӨАТ-ын урамшуулалд идэвхтэй оролцсон иргэд баяртай байв.

Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Д.Оюунхорол сайдын хэлсэн үг олон нийтийн эгдүү, дургүйцлийг зэрэг зэрэг хүргэчихлээ. Тэрээр хил орчмын бүс нутагт зарим орны иргэдийг (үүнд БНХАУ багтана) 30 хоног визгүй зорчуулах талаар Гадаад харилцааны яамтай хамтран ажилллаж байна гэсэн юм.

Хил орчмын бүс нутаг гэхээр манай улсын зөвхөн урд аймгуудыг хамрахгүй. 14 аймгийн 70 сумын газар нутаг хил орчмын бүсэд хамаардаг.

Энэ мэдэгдлийн дараа олон иргэн нийгмийн сүлжээ ашиглан эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж, хятад жуулчдаас болгоомжилж байгаагаа мэдэгдэж эхлэв. Жуулчид нэрээр тус улсын ядуу иргэд олноороо Монголд нэвтрэх, цаашлаад нутгийн гүн рүү нэвтрэн хууль зөрчих зэрэг олон эрсдэл байгааг анхааруулж байна. Учир нь БНХАУ-ын урд хилийн дагуух буюу далайн эрэг дагуух хотууд нь өндөр хөгжсөн, далайн боомтоос алслагдсан төв хэсэг болон хойд нутгийн иргэдийн амьжиргааны түвшин ихээхэн доогуур байдаг байна.   

Мөн иргэд Хил хамгаалах ерөнхий газар, дотоодын цэргүүд зэрэг хууль хүчний байгууллагууд хятад жуулчдыг бүрэн хянаж, цагдаж чадна гэдэгт эргэлзэж байгаа юм. Дотоодын цэргийн тухай хуулийг батлаад нэг сар ч болоогүй байна. 2014 онд ЦЕГ-ын харьяанд шилжсэн 1100 орчим цэрэг, офицер буцаад Дотоодын цэргийн газрын албан хаагчид болцгоосон. Энэ газрыг хэн удирдах болсныг ч бид мэдэхгүй байна. Хэдийгээр Дотоодын цэргийн газар 1992-2014 оны хооронд үйл ажиллагаа  явуулсан, арвин туршлагатай байгууллага боловч хоёр жилийн дараа дахин сэргээж, шинэ удирдлагууд томилох юм. Монгол-Хятад иргэдийн хооронд хэрүүл маргаан гарч, зөрчил хурцадвал яах вэ?   

Нөгөөтэйгүүр Хилийн тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль, аялал жуулчлалыг дэмжих зорилготой, Д.Оюунхорол сайдын мэдэгдэл өөр хоорондоо холбоотой, эртнээс төлөвлөсөн ажил юм биш биз гэх хардлага өөрийн эрхгүй төрөв. Хилийн тухай хуулийг өнгөрсөн арван хоёрдугаар сард, Дотоодын цэргийн тухай хуулийг нэгдүгээр сард, хил орчмын бүс нутагт зарим орны иргэдийг 30 хоног визгүй нэвтрүүлэх асуудлыг Засгийн газар энэ сард оруулж ирлээ.

Хилийн тухай хуулийн шинэ төслөөр уул уурхайн компаниудад давуу эрх олгох нь гэх болгоомжлол байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт энэ бол ташаа мэдээлэл гэж тухайн үед тайлбар өгч байв. Энэ хуульд хилийн зурвас 15 км, хилийн бүс 100 км байна гэж заасан. Шинэ төсөлд хил орчмын газар үйл ажиллагаа явуулахдаа Засгийн газраас зөвшөөрөл авна гэдэг нэмэлт зүйл оруулсан юм.

Эдийн засаг хүндэрч, төрийн сан нимгэрснийг бүгд ойлгож байна. Ийм үед Засгийн газар хөрөнгө мөнгө босгох бүхий л аргыг эрэлхийлэх нь ч зөв. Гэвч БНХАУ-ын бүлэг жуулчдад 30 хоног визгүй зорчих эрх олгох шийдвэрийг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй нь. Хэрэв хятадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд л дээрх эрхийг олгоно гэсэн бол өөр хэрэг. 

Төгсгөлд нь хэлэхэд аль ч улсад эмзэг сэдэв гэж бий. Европын холбооны улсуудын иргэд өөр хоорондоо чөлөөтэй нэвтэрч, хөрш орнуудадаа хөдөлмөр эрхлэх эрх нь ч нээлттэй. Гэхдээ Польш иргэдийн хүсэлтийг харгалзан тус улсад ХБНГУ-ын иргэд газар эзэмших, өмчлөхийг хориглосон байдаг. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас буюу Германы Польшийг эзлэн түрэмгийлсэн түүхэн үйл явдлаас үүдэлтэй хүсэлт байв.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд тавьсан, Д.Оюунхорол сайдын илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан