gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ноён Б.Чойжилсүрэн тэргүүтнүүд ээ! Т.Нямдаваатай ямар тохироо хийвэл газар өгөх вэ

Нийгэм
2011-03-30
0
Twitter logo

Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа нийслэлд газрын маргаан хэрээс хэтэрч байгаа билээ. Дээдэс нь хотынхоо төв хэсэг буюу А зэрэглэлийн хэмээх тансаг хэсгийн маргаанд нэр холбогдон тэмцэлдэж байхад борчууд нь нийслэлийн зах орчмоор зарим тохиолдолд нийслэлийнхээ гадна тал орчмоос өчүүхэн газар авах гэж явсаар өчнөөн жилийн нүүрийг үзэж буй. Энэ тэмцэл сүүлдээ хэрээс хэтэрч Төв талбай, Эрх чөлөөний талбай, Улсын цирк гээд л олон нийтийн гэх тодотголтой олон газрыг эрх дархтай нэгний мэдэлд шилжүүлсэн.  

Үүний тод жишээ бол дэнж хотойтол наадах монгол түмний наадмын талбай буюу ''Төв цэнгэлдэх хүрээлэн" ТӨК-ийн 31га газар наймхан жилийн дотор найман га болтлоо багассан явдал билээ.

Богд уулын нөмөрт Туул, Дунд голын хөвөөнд байрлах монголчууд бидний зүлэг ногоон дээр нь тухалж өссөн уг газрыг өнөөгийн эрх дархтнуудын барилга байшингаар хүрээлүүлж, цэнгэлдэхдээ наадахаар хурсан олныг явах газаргүй болгох эхлэл 1993 онд тавигдсан. Уг газрын 30 хувийг тухайн үед хувь хүнд шилжүүлж, өнөөдөр ТӨК гэх уг компанийн 51 хувийг Т.Нямдаваа гэдэг хүн эзэмшиж, үлдсэн 49 хувь нь нийслэлийн мэдлийнх болжээ.

Ингэснээр ТӨК нэртэй хэрнээ хувь хүнд бүхий л удирдлага, эрх мэдлийг нь шилжүүлсэн тус компанийн хамгийн үнэт зүйл болох газрын наймааг ах дүү Т.Нямдаваа нар эхлүүлж, ойр орчмын газрыг хэсэгчлэн зарсаар ''Төв цэнгэлдэх"-ийн гэх сул газаргүй болгосон. Нийтийн өмчийг худалдаалагч Т.Нямдаваагаас уг газрыг худалдан авч, ард түмнийхээ эрх ашгийг уландаа дэвсэлж байгаа хүмүүс дандаа та бидний хайрлан хүндэлдэг УИХ-ын гишүүн, дуучин, бөхчүүд байх юм.

"Төв цэнгэлдэх" хүрээлэнгийн зүүн талд нь УИХ-ын гишүүн Ц.Батбаяр хотын мээр байхдаа авсан нэлээн том газарт өндрөөс өндөр хотхон сүндэрлүүлжээ. Үүнийг залгаад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн "Рапид харш" гэх гоёмсог нэртэй 20 орон сууцнаас бүрдсэн том хорооллоо сүндэрлүүлж, сүүлийн барилгууддаа захиалагчаа авч байх юм.

Эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн "Хурд" компанийн захиалгаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын "Бэдү" компани гүйцэтгэлийг нь хийсэн уг хороололд амьдарч салхивчин дээрээсээ наадам үзэхийг хүссэн иргэд доод тал нь 100 сая төгрөгөөр орон сууцны түлхүүр гардах эрхтэй болох юм гэсэн. Төрийн ажилд төдийлөн дуугарч харагддаггүй эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнгийн тансаг хороололд саатаж, үйл ажиллагааных нь талаар асуухад ажилчид нь "Манай Ерөнхий захирал Б.Чойжилсүрэн  барилга дээрээ  дандаа ирж, үйл ажиллагаатай маань танилцдаг. Муухан инженерээс дээр мэдрэмжтэй хүн шүү" хэмээн их л магтаж хэлсэн үг их л хачирхалтай санагдаж байлаа. Эрхэм гишүүнээс маань өөр төрийн албанд ороод хувийн бизнесээ хаяагүй хэчнээн нөхөр энэ 76 дотор сууж байгаа бол.

Чухам хотынхоо бүтээн байгуулалтад ийн санаа тавьж яваа учраас л эрхэм гишүүн төрийн ажилд оролцох завгүй, амаа жимийн явдаг бололтой. Эдгээрээс гадна Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нараас өртөөлөн "Төв   цэнгэлдэх"-ийн газрыг эзэмшигч улстөрчдиин нэр хөвөрнө. Тэдгээрийн араас ард түмнийхээ хайр хүндэтгэлээр өнөөгийн өндөрлөгт хүрсэн урлаг, спортынхны харш үргэлжилдэг юм билээ.

Тэдгээрээс хамгийн том газрыг буюу 600 ам.метр газрыг даян аварга А.Сүхбат эзэмшдэг юм билээ. Нийтийн өмчийн газрыг ард түмнээс авсан мөнгөөрөө өмчилсөн хашаан дотроо даян аварга маань хайш яйш хэдэн байшингийн суурь ухжээ.

Харин ''Төв цэнгэлдэх"-ийн баруун талын 1.2 га газарт дуучин Д.Оюунтүлхүүр хашаа хатган өмчлөх эрхийг нь Т.Нямдаваагаас авсан байх юм. Түүний эзэмшлийн хашааны хойд хэсэгт "Хүчит эрдэнэ" ХХК, "Жей Кей Си", Түрү" ХХК газар авч хаусууд барьжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эдгээр компанийн эзэд нь дандаа хятад хүмүүс байдаг гэнэ.

Ингээд үлдэж байгаа өчүүхэн газар болох Сурын талбайд иргэн Ганхуяг хашаа хатган орон сууц сүндэрлүүлсэн байх юм. Ийм дээдсийн тав тухыг хангаж, хотын төв хэсэгтээ амьдрах гэсэн монголчуудын хүсэл дээр дөрөөлөн давхар, давхар баяжигчдын үйлдэл хэрээс хэтэрч манайдаа сүүлд хөгжсөн гэдэг Софт теннисний талбайг дайруулан төв зам татахаар болж, "Софт теннисний холбоо"-ныхонтой нийслэлийнхэн заргалдаж, Захиргааны хэргийн шүүхэд хандахдаа хүрээд байгаа гэнэ.

Уг нь чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй, наадах талбайгүй монголчуудад ядаж шүүх засаглал нь шударга хандаж, теннес тоглочих талбайг нь бус зам татаж, тав тухаа хангах гэж байгаа эрх мэдэлтнүүдийн газраас сөөмийг ав гэж шийдвэрлэвэл хотын төвдөө амьдрах эрхгүй, А зэрэглэлийн бүсэд наадах эрхгүй эгэл иргэдэд итгэлийн гал жаахан ч гэсэн өгөх биз ээ.

С.Энхзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан