Монголын бизнесийн зөвлөлөөс гишүүдээ оролцуулсан хурал тогтмол зохион байгуулдаг. Өчигдөр энэ оны эхний уулзалт болов. Хурлын эхэнд тус зөвлөлд шинээр элссэн байгууллагуудыг танилцууллаа.
Дараа нь Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри тус улсын Засгийн газраас санхүүжүүлсэн, эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг товч танилцуулав. Энэ хөтөлбөрт хамрагдсан эмэгтэйчүүд ч уулзалтад иржээ. Австралид магистрын зэрэг хамгаалсан, 20 залууг энэ хөтөлбөрт жил бүр хамруулдаг аж.
Монголын татварын хэмжээ хөгжиж буй бусад орнуудынхтай харьцуулахад бага. Зарим талаараа бараг л оффшор бүстэй ижил.
Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Энэ хөтөлбөрийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөний талаарх хэлэлцүүлгийг Монголын бизнесийн зөвлөлөөс зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг эдийн засагч Д.Жаргалсайхан хөтөлж, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр, Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар оролцогчдын асуултад хариулав.
Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өмнөх эрх баригчид дөрвөн жилд 8 тэрбум ам.доллар буюу маш их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулснаар өнөөгийн хүндрэл үүссэн гэв. Харин эдийн засагч Д.Жаргалсайхан “Одоо л Засгийн газар иргэдийн үгийг сонсоно. Эдийн засгийн хүндрэлтэй үед л тэд илүү дуулгавартай болдог тул бид өөрсдийн дуу хоолой, шаардлагаа зогсолтгүй илэрхийлсээр байх ёстой” гэв.
ОУВС-гаас 440 сая ам.долларын зээл авахын тулд бид 6 төрлийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлээ нэмнэ. Энэ нь эдийн засгийг улам агшаан, хувийн хэвшлийг туйлдуулахгүй юу гэдэг асуултыг оролцогчид тавьсан.
ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр “Монголын татварын хэмжээ хөгжиж буй бусад орнуудынхтай харьцуулахад бага. Зарим талаараа бараг л оффшор бүстэй ижил буюу маш бага татвар ногдуулдаг. Хувь хүний орлогын албан татвар 10 хувь байдаг нь Ойрх Дорнодын орнуудтай адил түвшинд байна” гэж хариулав.
2019 оныг хүртэл цалин нэмэхгүй байхаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ нь төрийн албан хаагчдын хувьд сайн мэдээ биш нь гарцаагүй. Гэхдээ инфляц харьцангуй нам дор түвшинд байгаа бөгөөд цаашид ч энэ төлөвөө хадгалах хандлагатай байгаа тул иргэдийн бодит орлогыг бууруулах, үнэгүйдүүлэх эрсдэл буурсныг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.