gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил. Гэхдээ...

Эдийн засаг
2011-03-26
0
Twitter logo

Манай улсад одоогийн байдлаар барилга угсралтын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 1900 гаруй аж ахуйн нэгж байдгийн 20 хүрэхгүй хувь нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Бүх аж ахуйн нэгжийн 60 гаруй хувь нь жилдээ 200 саяас доош төгрөгийн орлоготой жижиг аж ахуйн нэгжүүд байгаа. Эдгээрийн хийж гүйцэтгэж байгаа гол ажил нь барилгын урсгал засварын ажил болон туслан гүйцэтгэгчийн ажил аж.

2008 онд шинэчлэн батлагдсан "Барилгын тухай хууль"-ийн 12 дугаар зүйлийн 12.4-т "Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна" гэж заасан. Энэ нь орон сууц худалдан авч буй иргэдийн хувьд ашигтай бас барилгын компаниудын хувьд аливаа ажлаа хариуцлагатай, чанартай гүйцэтгэх үүрэг тулгарч байгаа юм.

Тиймээс шинэ орон сууцуудын СӨХ-ны үүргийг тухайн компани гүйцэтгэдэг. Харин улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа барилгын засварын ажил гүйцэтгэж буй тохиолдолд тухайн хуулийн заалтыг гэрээнд шууд тусгаж өгдгөөс жижиг аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг хөндөгдөж, санхүүгийн үйл ажиллагаанд нь хүндрэл учруулах болсон гэнэ.

Учир нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд тухайн гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт санхүүжилтийн 5-10 хувь гурван жилийн хугацаанд олгодоггүй. Нөгөө талаар аж ахуйн нэгжүүд уг мөнгөө гурван жилийн дараа авч чадах эсэх нь тун тодорхойгүй байдгаас энэ мөнгөндөө их санаа зовдог гэж байсан.

"Барилгын тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "барилга байгууламж" гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг; 3.1.6-д "барилгын чанарын баталгаат хугацаа" гэж барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцах хугацааг; 3.1.2-т "барилгын ажил" гэж бүх төрлийн барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэл, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг гэж заасан байна.

Мөн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн Ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг "Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно" гэж заасан байдаг.

Монгол улсын Иргэний болон Барилгын тухай хуулийн дээрх заалтуудаас үзвэл "Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна" гэсэн заалт нь зөвхөн шинээр барьж ашиглалтад хүлээлгэн өгч байгаа барилга байгууламжид хамаарах ёстойгоос биш барилгын засварын ажил гүйцэтгэхэд хамаарахгүй гэдэг нь ойлгомжтой байгаа юм.

Харин барилгын засварын ажлын баталгаат хугацааг Иргэний хуулийн холбогдох заалт болон тухайн ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулж болно.

Иймд 2010 онд барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хийгдсэн бүх төрлийн засварын ажлын баталгаат хугацааны барьцааны мөнгө энэ ондоо дуусгавар болж олгогдох тухай МХЕГ-ын хэлтсийн дарга Ц.Ганбат тайлбарлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан