Монгол Улсын хуулийг боловсронгүй болгох үйлсэд хувь нэмрээ оруулан хууль батлалцаж яваа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвалын мэдлэг чадвар, туршлагыг үнэлэх хүмүүс олон бий. Тиймдээ ч түүнийг улс төрд дуу хоолой болж, ард түмнийхээ тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан олон зүйл санаачлан хийнэ гэх эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтааж хардаг.
Аливаа албан тушаал нэр хүндийн хажуугаар бага ч атугай шүүмжлэлийг дагуулдаг нь жам болохоор мөн адил түүнийг тойроогүй. Гэсэн хэдий ч тэрээр энэ бүхэнд сөхрөлгүй, өөрийн уйгагүй зүтгэл хөдөлмөр, улс орон, хун ардынхаа сайн сайхны төлөө гэсэн чин сэтгэлийн хатаар өнөөдрийн өндөрлөгт саадгүй хүрч чадсан юм.
Удвал сайдын Удирдлагын академид багшилж байхдаа бэлтгэсэн мянга мянган шавь нар нь төрийн албыг дээдлэн ажиллаж байгаа билээ. Ингээд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвалыг "Хоймрын зочин" буландаа урьж ярилцлаа.
-Та хуульч хүн. Одоо ч мэргэжлээрээ шийдвэр гаргах түвшинд ажиллаж байна?
-Хууль зүйн дэд сайдын албанд ирснээс хойш хоёр жил өнгөрчээ. Энэ ажлыг эмэгтэй хүн хийж, гүйцэтгэхэд өвөрмөц онцлогтой. Учир нь хууль зүй, дотоод хэрэг гэсэн хоёр үндсэн чиг үүрэгт хамаарагддаг. Энэ үүднээс аваад үзвэл цагдаа, хил хамгаалах ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүх шинжилгээний хүрээлэн гээд цэрэгжсэн байгуулагуудтай ажилладаг юм. Тиймээс эмэгтэй хүний хувьд олон шинэ ажилд суралцаж, шинэ зүйлийг мэдэж, тэдэнтэй ажиллах ирээдүйн чиг хандлагыг нь бодлогын хувьд тодорхойлж зохицуулах ажилд нэлээн дадаж сурах шаардлагыг юуны өмнө тавьсан. Энэ хугацаанд салбарынхаа ажилтай танилцах, хууль зүйн бодлогыг тодорхой цаг үе, ирээдүйтэй нь холбож, ирээдүй хэтийг нь тодорхойлох ажлуудыг хийж байна.
-Байсхийгээд л хууль гардаг. Энэ тал дээр иргэд тэр болгон бүрэн дүүрэн ойлголттой байж чаддаггүй. Эсэргүүцсэн хүмүүс ч цөөнгүй байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Хууль нийгмийн харилцаанд байгаа олон асуудлыг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцаа буюу нийгмийн амьдралд олон янзын асуудлууд гарч ирдэг. Тэдгээр асуудлуудыг хэм хэмжээ болгож тогтоогоод түүнд захирагдаж байх зарчим үйлчилдэг. Тийм учраас нэгэнт хууль батлагдсан бол түүнийг дагаж мөрдөх ёстой. Угтаа хууль аль болох хүн рүү чиглэгдсэн хүний амьдралын хүнд хэцүү асуудлуудыг шийдэх талаас нь зохицуулалт нь бий болж байх ёстой гэж үздэг. Тэр үүднээс бид нийгмийн харилцаагаа чадварлаг зохицуулаасай, тэр нь хүний амьдралд эерэг чухал нөлөөтэй байгаасай гэж хүсдэг.
Энэ тал дээр хуулийн шинэчлэлт хийгдэж байгаа. 1992 онд шинэ Үндсэн хууль баталсан. Үүнээс хойш 2006 он хүртэлх хугацаанд эрх зүйн шинэчлэлийн тодорхой үеийг туулсан. Тэгээд үүнээс хойш ирсэн шинэчлэлийн дараагийн үе бий болж энэ чиглэлээр олон ажлуудыг хийж байна.
Энэ мэтээр эдийн засгийн харилцаанд ч цоо шинэ шинэчлэлтүүд, ардчиллын харилцаа буюу улс төрийн салбарын харилцаанд олон шинэчлэлт өөрчлөлтүүдийг хийсэн. Өнөөдөр Монгол улсад 400 гаруй хууль хэрэгжиж байгаа. Түүнийг бид биелүүлэх ёстой юм.
Эхний эрх зүйн шинэчлэлийн үед маш олон хуулиуд тухайлбал зах зээл, эдийн засаг, ардчиллын харилцааны олон хуулиудыг шинээр хийж чадсан. Одоо тэр хуулиудыг дахин шинэчлэх асуудал яригдаж байгаа. Тухайлбал 1996 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гарсан. Уг хууль хэрэгжих хугацаанд урагшилсан юм бий, бас дахиж шинэчилж боловсронгүй болгох зүйл ч амьдралд бий болсон. Дөрөвхөн зүйлтэй энэ хууль нийгмийн харилцаанд цоо шинэ шинэчлэлийг хийж чадсан. Энэ хуулийг батлагдсаны дараа хэвлэлийн эрх чөлөөтэй улс гэж олон улсын индекст бүртгэгдэж байсан бол сүүлийн үед хагас эрх чөлөөтэй гэж бүртгэгдэж байна. Магадгүй эрх чөлөөгүй боллоо гэж ярьдаг. Бидний амьдралд гарч байгаа өөрчлөлтийг хууль зохицуулах боломжгүй байж болно. Үүнийг буруутгах шаардлагагүй.
Нөгөө талаас дутуу зүйлдээ гаднаас төсөл аваад амьдраад явж байна. Тиймээс миний хувьд энэ зөрчилтэй юм шиг үйлдлээс болоод хуулиа өөрчлөх нь зүйтэй гэдэг дээр санал нэг байна. Ерөнхийлөгчийн зүгээс хууль санаачлах эрхтэй учраас энэ хуулийг шинэчилж байгаа юм билээ. Тиймээс аль аль талдаа хүчээ нэгтгээд энэ хуулийг зөв зохицуулалтанд оруулаад явах нь хамгийн чухал байгаа юм.
Бас төрийн бус байгууллагын тухай хууль бий. 1992 оны шинэ Үндсэн хуулинд иргэний нийгмийг төлөвшүүлэхээр тодорхойлсон. Хууль хэрэгжсэн. Энэ явцад боловсронгүй болгох шаардлага үнэхээр байгаа. Төрийн бус байгууллагын тухай хуулийнхаа шинэчилсэн найруулгын төслийг ардчилсан журмаар хэлэлцүүлсэн. 2009 оноос эхлээд төрийн бус байгууллагуудаар хэд хэдэн удаа хэлэлцүүлсэн. Үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг хийж чадсан. Гэхдээ гадны зөвлөхүүд ирээд энэ хууль олон улсын стандартын хэмжээнд хүрч байна сайжруулах юм байна, энэ зүйлийг нь ингэж авч үзмээр байна гээд зөвлөгөөгөө өгсөн.
Гэтэл өчүүхэн асуудлаар саад хийх юм. Тэр нь юу гэвэл нэг баримт бичиг дотор төрийн бус байгууллагын тухай хөтөлбөр байх ёстой гэсэн учраас энэ хөтөлбөрөө гаргаж байж цаашаа явъя гэсэн. Хөтөлбөр гаргах сайн хэрэг. Гэтэл бид төрийн бодлого төрийн үйл ажиллагааг хуулиар дамжуулж бодлогыг хийж байгаа юм шүү дээ. Тэгээд хуулиа боловсронгүй болгоод бэлэн болгоод Засгийн газар, Их хурлаар хэлэлцэх болоод ирсэн чинь хөтөлбөр гаргая гээд байгаа. Эндээс нийгэмд урагшилж байгаа зүйлийг хойш нь чангааж нэгийнхээ хийж байгаа ажилд саад болдог нь харагдаж байна. Тиймээс хүмүүс хуулийг зөв талаас нь авч үзэж байгаасай, энэ зохицуулалтыг цааш нь хурдтай явуулаасай гэж боддог.
Нөгөө талаар ойлгомжтой зүйлийг тодорхой өндөрлөгт хүрсэн хүмүүс өөрийнхөө эрх ашигт нийцүүлж тодорхой ашиг сонирхлыг хуулинд оруулах явдал байна. Энэ мэтээр яриад байвал хуулинд ээдрээтэй асуудал их байна.
-Төрд өндөр алба хашдаг хүмүүст иргэдийн хүсэлт гуйлт их байдаг. Танд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ?
-Янз бүрийн бэрхшээл, асуудалтай тулгарсан таньдаг таньдаггүй олон хүмүүс ирж уулздаг. Тэд ихэнхдээ нийгэмд бий болж буй шударга бус үйл явдлын талаар ярьдаг. Хэрэв шударга бус явдал манай харь-яа газрууд дээр байгаа бол түүнийг зөв талаас нь шийдэж, шударга бус зүйлийг шударга болгох юмсан гэдэг бодол санааны үүднээс хүмүүст дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг. Нөгөө талаас ажилд оруулаад өгөөч, бас мөнгөөр шийдэж хийх ажил байдаг гэсээр орж ирдэг. Тэр үед би энэ асуудлыг шийдэх эрх хэмжээний хүн биш, хэдийгээр би ахлаж ажиллаж байгаа ч өөрийнхөө дор ажиллаж байгаа хүмүүсийг хууль бус зүйл хий гэж хэлж чадахгүй гэж үнэн байдлаа хэлдэг. Түүнийг хүмүүс янз бүрээр хүлээж авдаг. Ийм хэцүү зүйлтэй олонтаа таардаг ч түүнийг давж гарахын төлөө хүмүүст ойлгуулж ойлголт өгөх талаас нь ярьж хэлдэг. Аль болох асуудлыг нь хурдан шийдэж өгөх хүсэл зорилгыг эрхэмлэж ажилладаг.
-Мэдээж өнөөгийн өндөрлөгт хүрэхэд юм бүхэн шулуун дардан байгаагүй. Гэхдээ л та үүнийг давж гарч чадсан. Энэ бүхнээ эргээд харахад багагүй дурсамж үлдээсэн байлгүй?
-Тэгэлгүй яахав. Сэтгэлд тодхон сайхан дурсамж олон үлджээ. Сонинд ярилцлага өгсний дараа иргэд энэ Удвал гэдэг хүн яаж яваад энэ өндөр албан тушаалд оччихов гээд янз бүрээр сэтгэгдлээ бичсэн байна лээ. Тэдний ихэнх нь миний шавь нар намайг мэддэг учраас нэг их шүүмжлээгүй байсан. Харин зарим нь хэн нэгний найз учраас дээш татсан гэж бичсэн байсан. Гэвч би түүнд гомддоггүй. Олон хүмүүс намайг хаана яаж ажиллаж ирснийг мэднэ. Зохих дүгнэлт ч өгөх байх.
Бас нэг ярилцлагандаа төрийн ажил хийхийг хүмүүс надад санал болгож байсан гээд ярьсан чинь зарим хүмүүс хэн энийг гуйсан юм гэсэн утгатай юм ярьсан байна лээ. Нэг хүн гуйгаагүй ч нөгөө хүмүүс гуйж болно шүү дээ. Хэд хэдэн төрийн ажилд урьж байсан. Гэсэн хэдий ч би энэ бүхэнд шантарч ухралгүй өнөөг хүртэл явж ирлээ.
Үнэнийг хэлэхэд дардан зам огт тохиолдож байгаагүй. Маш олон бэрхшээл, нийгэмд байгаа бусармаг явдлуудтай учирч ирсэн. Тухайлбал эмэгтэйчүүдийг дорд үздэг, үл хайхардаг явдалтай олонтаа таарч байсан. Энэ бүхэн дахин, тэр дундаа миний дараагийн үеийн эмэгтэйчүүдэд битгий давтагдаасай гэсэндээ тэднийхээ төлөө ажиллая гэж бодсон. Эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэднийг улс төрд гаргаж улмаар өндөр албан тушаалд хүргэх юмсан гэсэн сэтгэлээр ажлынхаа зав чөлөөгөөр ажиллаж байна.
Эмэгтэйчүүдийн асуудал нийгэмд хүндэрч байхад эрэгтэй хүн түүнийг ойлгож шийдэж чадахгүй байна. Тиймээс би биш юмаа гэхэд өөр эмэгтэйчүүд гарч ирээд проблемтэй асуудлаа яриад шийддэг хэмжээнд хүргэе гээд сая Жендерийн хуулийн ажлын хэсэгт орж ажиллалаа. Энэ хуулинд хэдийгээр улс төрийн квоттой холбоотой асуудлыг нь оруулж чадаагүй ч гэсэн хүйсийн тэгш биш байдал харьцаа алдагдаж байгаа байдлыг Монгол Улсад арилгах юмсан гэдэг үүднээс хуулийн төслийн үзэл баримтлал хийгдэж батлагдсан.
Тухайлбал хөдөө орон нутагт эрэгтэйчүүд малаа маллаад, эмэгтэйчүүд байхгүй боллоо гэж байна. Тэгэхээр тэнд яаж хүйсийн харьцааг барихав, нөгөө талаас УИХ-д 73 эрэгтэй, гуравхан эмэгтэй байна. Энэ харьцааг барих хэрэгтэй байна. Үнэн чанартаа хэдэн дарга болох гээд байгаа эмэгтэйг дэмжиж зүтгээд байгаа юм биш. Нийгэмд байгаа тэнцвэр нь алдагдсан ажлыг л бид боломжийн хэмжээнд нь барьж бүх хүмүүс хөгжилд оролцох тэгш эрхийг нь хангах зорилготой үйл ажиллагааг явуулж байна.
-Өнөөгийн нийгэмд бухимдахгүй юм алга гэж халаглах хүмүүс олон болж. Хуульч хүний нүдээр харахад сэтгэл эмзэглэх зүйл нилээдгүй байдаг байхдаа?
-Тийм ээ. Нийгэмд байгаа ёс зүй, ёс суртахуун уналтад орсон байдал маш олон зүйлд нөлөөлж байна. Тийм учраас эмэгтэйчүүд бид үүнийг сайхан болгоход оролцох юмсан гэж бодож явдаг. Нөгөөтэйгүүр хүүхдийн хүмүүжил гэж их ярьдаг боловч төдийлөн хүүхдэдээ анхаарахгүй байна. Ажил гэж явсаар байгаад хүүхдүүд гэртээ яаж тоглож байгааг нь анзаарахгүй байсаар байгаад маш олон хүүхдүүд PC тоглоомын газар ихэнх цагаа өнгөрөөж байна. Сүүлдээ сэтгэцийн өвчтэй болоод амиа хорлох нь ч бий.
Энэ нь нэгдүгээрт, PC тоглоомын аймшигт зүйлүүдийг үзсээр байгаад тэр нь хүүхдийн сэтгэхгүйд өөрчлөлт оруулж байна. Хоёрдугаарт аав ээж нь хүүхдийнхээ дэргэд сайн сайхны тухай биш дандаа хүнд хэцүү болж бүтэхгүй зүйлийн талаар ярих, бас хүүхдийнхээ цаашдын ирээдүйд яаж нөлөөлөх вэ гэдгийг мэдэхгүй, хэрэлдэж ёс бус үйлдлүүд гаргаж байна. Үүнээс болж хүүхдийн амьдрах орчин хүндрэлтэй болж байна шүү дээ. Гуравдугаарт, архидан согтуурч байна. Энэ асуудлыг хязгаарлах тухай ярихаар нөгөө л найман нэрийн барааны дэлгүүртэй холбогдчихдог. Заавал найман нэрийн бараанд архийг оруулах шаардлагагүй шүү дээ. Энэ мэт хүндрэлтэй асуудлыг шийдэхэд эмэгтэйчүүд эмэгтэй хүний ухаанаар, эмэгтэй хүний нүдээр шийдэх асуудал гарч ирж байгаа юм.
Мөн гэр бүлийн харилцаа, гэр бүлийн дотор бий болж байгаа асуудал байна. Судалгааны ажлуудыг харж байхад гэр бүлийн задрал бий боллоо гэж ярьж байна. Энэ тал дээр төрийн бодлого яаж алдав, хэрэв алдсан бол зөв болгох талаас нь юу хийх вэ гээд маш олон зүйл дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний санаа зовж, санаа тавьж байгаа зүйл бол нийгмийн дотор бугшсан хүндрэлтэй асуудлууд байна. Тэгэхээр энэ бүхнийг эрүүлжүүлэх, сайхан болгох юмсан гэж зорьж явдаг.
-Хүмүүс шинэ ажил аваад ажлаа эндээс эхэлнэ гэдэг ч юм уу ер нь томоохон чиг шугам барьж ажилладаг. Та ч энэ зарчмыг тойроогүй байх?
-Манай салбарт 18 мянга орчим албан хаагчид ажилладаг. 18 мянган хүний сэтгэл зүйн харилцааг сайхан болгох үүднээс хүмүүсийн оюуны хэрэгцээн дэх хүсэн хүлээж байгаа зүйлүүдийг нь өгч сэтгэлгээнд нь бага ч атугай өөрчлөлт хийх юмсан гэж бодож явдаг. Энэ хугацаанд ийм ч зарчмаар ажилласан. Ажилтнуудаа багаар ажиллаж сургахын тулд төрийн бус байгууллагынхныг авчирч тэдний сэтгэж байгаа зүйл, бидний сэтгэж байгаа зүйлтэй юугаараа нийцэж, юугаараа нийцэхгүй байна уу гэдэг дээр санал бодлоо солилцож явна. Бас хүнд албанд зүтгэдэг салбарынхныхаа нийгмийн асуудлыг шийдэх юмсан гэж бодож зүтгэж эхэлсэндээ.
Д.Нэргүй