Холливудын уран сайхны киноноос бага зардлаар Ангараг руу хөлөг илгээж, анхны оролдлогоороо гаригийн тойрог замд орсон Энэтхэгийн МОМ төсөл дэлхий нийтийн анхаарлыг тэрбум гаруй хүнтэй улсын сансар судлал тийш хөтөлсөн юм.
Гэхдээ үүнээс ч өмнө тэд сансар судлалыг сансрын бус газрын зардлаар хөгжүүлж болно гэдгийг дэлхий дахинд харуулж байжээ. 1979 онд авсан гэрэл зураг Энэтхэгийн сансар судлалын бэлгэдэл болно гэж хэн ч төсөөлсөнгүй.
Зарим нь үхэр тэрэг дээр хиймэл дагуул зөөвөрлөж буй зургийг хараад дэлхийн хамгийн ядуу үндэстний нэг утгагүй зүйлд хөрөнгө зарцуулж байгаагийн илрэл гэж үзжээ.
Энэтхэгийн сансар судлалын агентлагийн эхлүүлсэн Агни төсөл өнөөдөр тус улсын хамгийн хүчирхэг тив алгассан баллистик пуужин болсон юм
Харин өөр нэг нь тэднийг сансар судлалын салбарт тусгаар тогтнолоо хадгалахын тулд асар их золиос гаргаж буйн илэрхийлэл гэж тодорхойлсон юм.
Гэхдээ аль аль нь биш байжээ. Зүгээр л тэгж таарсан хэрэг. Энэтхэгийн сансар судлалын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Кришнамурти “Бид ийм зүйл болно гэж огтхон ч төсөөлөөгүй. Үнэн хэрэгтээ үхэр тэрэг ашигладаг ч байгаагүй” гэжээ.
Тэрээр “Тухайн үед хиймэл дагуулыг зөөвөрлөх явцад металл гадаргуутай тээврийн хэрэгсэл тохиромжгүй байсан болохоор хэн нэгэн үхэр тэрэг ашиглавал яасан юм бэ, гэж санал гаргасан. Тэр нь ч үр дүнтэй арга байсан юм” гэсэн байна.
Ингээд үхэр тэргээр дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан Энэтхэг улс Франц, Зөвлөлтийн пуужингаар өөрсдийн бүтээсэн таван хиймэл дагуулыг хөөргөж, 1992 оны тавдугаар сард Агни буюу санскрит хэлээр “гал” гэсэн утгатай пуужингаа амжилттай туршжээ.
Түүнчлэн 2000 он гарахаас өмнө 10 хиймэл дагуул хөөргөнө гэж төлөвлөж байсан гэдэг. Үргэлжилсэн амжилттай туршилт, багахан төсвөөр хүссэн үр дүндээ хүрдэг байсан Энэтхэгийн сансар судлал Америкчуудын хувьд шүдний өвчин болжээ.
Эцэг Бушын засгийн газар 1990-ээд оны үед Энэтхэг рүү сансар судлалтай холбоотой түүхий эд нийлүүлэхийг хоёр жилийн хугацаанд хориглох шийдвэр хүртэл гаргаж байв.
Үүнийгээ АНУ-ын засгийн газар “Энэтхэгчүүд бага температурт ажилладаг шингэн түлш бүтээж, илүү хол зайд цөмийн цэнэгтэй хошуу тээвэрлэх технологи бүтээхээс сэргийлж байна” гэж тайлбарласан юм.
Мэдээж хэрэг тухайн үед Энэтхэгийн засгийн газар үүнийг эрс үгүйсгэж, сансар судлалын агентлагийнх нь тэргүүн асан Рао “Миний бодлоор Америкчууд шинэ өрсөлдөгч гараад ирлээ гэж айж байгаа хэрэг” гэж тайлбарлажээ.
Харин цаг хугацааны явцад Америкчуудын хоосон таамаг үнэн болж Энэтхэгийн сансар судлалын агентлагийн эхлүүлсэн Агни төсөл өнөөдөр тус улсын хамгийн хүчирхэг тив алгассан баллистик пуужин болсон юм.
Гэхдээ өнөөдрийн сэдэв энэ биш учраас пуужингийн асуудлыг хойш тавья. Энэтхэг өөрсдөө хиймэл дагуул хөөргөх хэмжээний пуужинтай болох шаардлага нь улсын хөгжлийн хувьд нэг том алхам байсан хэрэг.
Харилцаа холбооны хиймэл дагуулаа өөрсдөө хөөргөснөөр Америк, Францын хиймэл дагуулыг ашиглахаас гурав дахин зардал багатай байжээ. Түүнчлэн өөрсдийн хиймэл дагуулын тусламжтай ард иргэдийнхээ 90 хувийг телевиз үзэх боломжтой болгов.
Өнөөдөр дэлхий дээр сансрын хөтөлбөр хэрэгжүүлж буй хэмээн зарласан 70 гаруй улс бий. Гэхдээ тэднээс ердөө гурвыг нь жинхэнэ утгаар нь сансрын хөтөлбөр хэрэгжүүлдэг гэж тодорхойлдог.
АНУ, ОХУ, БНХАУ гэсэн гурван улс өөрсдөө бие дааж сансарт хүн хөөргөх боломжтой. Харин бусад нь одоогоор чадахгүй. Энэ гурван улсын дараа сансар судлалын хувьд Европын сансар судлалын агентлаг, харин тусгаар улсын хувьд Энэтхэг орох юм.
Энэтхэгийн сансар судлалын агентлагт НАСА шиг их хэмжээний төсөв байхгүй. 2015-2016 оны хооронд Энэтхэгийн сансар судлалын агентлаг 1,2 тэрбум ам. доллар зарцуулсан бол энэ хугацаанд НАСА 19 тэрбум ам. долларыг сансарт нисгэжээ.
Тэгэхээр технологийн дэвшлийн хувьд НАСА-г Энэтхэгтэй харьцуулах нь утгагүй хэрэг. Харин амжилтын тухайд Энэтхэг НАСА, Роскосмосоос аль алинаас нь давсан.
Тухайн үед хөөргөсөн хиймэл дагуулуудынх нь 17 нь бусад улс орны хиймэл дагуул байсан төдийгүй нэг нь Google-ийн захиалга байжээ
Эхэнд дурдсанчлан тэд Gravity киноноос бага зардлаар Ангараг гариг руу хиймэл дагуул хөөргөсөн юм. 2013 онд дэлгэцнээ гарсан Gravity уран сайхны киноны төсөв 100 сая ам. доллар байсан бол Энэтхэгийн Ангараг руу хөөргөсөн МОМ төслийн нийт төсөв 74 сая ам. доллартой тэнцэнэ.
Үүгээр зогсохгүй Энэтхэгчүүд анхны оролдлогоороо Ангарагийн тойрог замд хиймэл дагуулаа байршуулсан нь Роскосмос, НАСА, Европын сансар судлалын агентлагаас хүртэл давж гарсан амжилт байсан юм.
50 хүрэхгүй жилийн түүхтэй Энэтхэгийн сансар судлалын салбар ийм амжилттай байдаг шалтгааныг судлаачид “Алдах эрхгүй” гэсэн уриатайгаар ажилладагтай холбоотой гэж үздэг.
Хэдийгээр Энэтхэг баян улс боловч ард түмэн нь ядуу. 2011 оны судалгаагаар дэлхийн даяар 873 сая хүн туйлын ядуу амьдарч байгаагийн 180 сая буюу 20,6 хувь нь Энэтхэгт амьдарч байна гэжээ.
Тийм ч учраас ард иргэд ядуу байхад Сансар судлалд хөрөнгө зарцуулж буйд олон хүн дургүй. Тэгэхээр сансар судлалын салбарт алдах эрх байхгүй. Үүнийг батлах мэт өнгөрсөн зургадугаар сард Энэтхэг нэгэн зэрэг 20 хиймэл дагуул хөөргөж өөрсдийн хувьд том амжилтад хүрсэн юм.
Тухайн үед хөөргөсөн хиймэл дагуулуудынх нь 17 нь бусад улс орны хиймэл дагуул байсан төдийгүй нэг нь Google-ийн захиалга байжээ. Үүнээс гурван сарын дараа Энэтхэг найман хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, 120 сая ам. доллар төсөвтөө оруулсан билээ.
Хэдий амжилт тасардаггүй боловч Энэтхэг улс 2012-2017 оны арван хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөндөө сансарт бие даан хүн нисгэх заалтыг оруулаагүй аж.
Гэхдээ Энэтхэгийн сансар судлалын агентлаг 2021 онд хүн нисгэхээр төлөвлөж байгаа талаар тус агентлагийн дарга Радхакришнан телевизэд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.
Үхэр тэргээр танигдсан Энэтхэгийн сансар судлал өнөөдөр НАСА, Роскосмосийн араас хурдацтай нэхэж явна.