Ерөнхийлөгч дуут сум тавьсны дараа наадамчин олонд дараах мэндчилгээг дэвшүүллээ.
"Хотол олноороо сайхан наадамлаж байна уу. Монгол түмнийхээ амар амгаланг айлтгая аа.
Дөнгөж сая сурын зурхай дээрээс дуут сум тавилаа. Дуут сум нь алив баяр наадам, их үйл хэргийг хийхийн өмнө тавидаг заншил юм. Энэ жилийн наадам маш сайхан эхэлж байна. Олон он давхацсан наадам болж байна.
Их Монгол улс байгуулагдсан жил буюу 10 жилд нэг удаа 1024 бөх барилддаг наадам тохиож байна. АСЕМ-ын дараа аймаг сумдын наадам болно.
Хөдөө орон нутгаас маш алдар цуутай бөхчүүд, хурдан хөлгүүд, эрхий мэргэн харваачид ирсэн байна. Тэгэхээр энэ жил их өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан наадам болох нь ээ.
Иймийн тул би Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, наадамчин олноо баясгаж, тугаа дэвж тойрлоо.
Би төрийн их наадмаа найм дахь жилдээ нээж байна. Үүнийгээ ихэд бэлэгшээж байгаа. Учир нь би найман хүүтэй аавын хүү. Ийм сайхан бэлэгшээлээр наадмаа нээсэндээ баяртай байна. Монгол түмний минь буян заяа, аз хийморь улам өөдрөг байг ээ.
Та бүхэн минь сайхан наадаарай" гэв.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс