Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 12 дугаар тойргийн нээлтийн тоглолт бямба гарагт “Сэлэнгэ Пресс”, “ШМ Баянгол” багуудын хооронд явагдлаа.
Доош унахгүйн төлөө чухал тоглолтуудыг хийж буй “ШМ Баянгол” дөнгөж долоо дахь минутад Х.Есөн-Эрдэнийн гоолоор тэргүүлээд эхэлсэн.
Гэвч түүний гоолоос хоёр минутын дараа “Сэлэнгэ Пресс”-ийн Орос легионер Н.А.Виктор чөлөөт цохилтоос тооны харьцааг тэнцүүлсэн. Мөн багийн ахлагч А.Мөрөн 25 дахь минутад тоог 2:1 болгосноор эхний үе өндөрлөв.
Шийдвэрлэх үеийн 55 дахь минутад Н.А.Виктор дахин нэг гоол оруулсан бол 62 минутад “ШМ Баянгол”-оос Л.Насандэлгэр тооны харьцааг 3:2 болгон ойртуулсан.
Түүнээс гоолоос хойш багийнх нь довтолгоо эрс сэргээд байсан ч 75 минутад О.Мөнхбат өөрийн хаалганд гоол оруулснаар тоо 4:2 болж холдсон. Ингээд үндсэн цаг дуусахаас өмнө Х.Эрдэнэ (81`) Н.А.Виктор (89`) нар гоол оруулж “Сэлэнгэ Пресс” 6:2-оор хожлоо.
Тоглолтын дараа "Сэлэнгэ пресс" багийн ерөнхий дасгалжуулагч Б.Чин-Оргил "Манай багт ялалт маш чухал байгаа. Медальт байрт шалгарахын тулд бэлтгэл сургуулилтаа маш чамбайруулж үлдсэн тоглолтуудад ялалт авахыг хүсч байна. Солилцооны цонх нээгдэхэд ОХУ-ын Чита мужийн багуудад хүсэлт тавьж очиж уулзалт хийж довтлогч Виктор, хагас хамгаалагч Андрей нарыг багтаа авчирсан" гэв.
Багийн ахлагч А.Мөрөн "Манай баг өөрсдийгөө 100 хувь ашиглаж тоглож медаль рүү зүтгэнэ гэж бодож байгаа. Дараа, дараагийн бүх тоглолтод өөрсдийгөө дайчилж тоглох болно" гэв.