Сургуульд орсон хүүхдийнхээ тооны гэрийн даалгаврыг хийлгэх нь эцэг эхчүүдийн хувьд багагүй тэвчээр шаарддаг ажил учраас тооны зүй тогтлыг хүүхдэдээ ойлгомжтой бөгөөд сонирхолтой, хөгжилтэй байдлаар зааж, тоглоомын аргаар тайлбарлавал хүүхэд хичээлээс залхахгүй, харин ч илүү сайн ойлгож, сонирхож бас амьдралдаа хэрэгжүүлж болдгийг мэддэг болно.
Энэ талаар “Бага насны хүүхэд хөгжлийг дэмжих төв”-ийн сургалтын менежер Т.Энхсайханы эцэг эхчүүдэд тавьсан лекцээс хүргэж байна.
ШИРЭЭНИЙ АРД ДААЛГАВАР ХИЙЖ СУУХААС ӨМНӨ ТОГЛООМЫН АРГААР ТОО БОДУУЛ
"Хүүхдээ цайгаа ууж байхад нь "тавган дээр хэдэн зүсэм талх байна?", "Хэд үлдэв?" гэх мэтчилэн ярилцаж болно. Эсвэл шагай тоглож болно. "Найман шагай нясалчихлаа. Дөрвийг нь чи ав, хэд үлдчихэв? гэх мэтчилэн юугаар ч тоглож болно. Одоо хүүхэд 5-3=2 болно гэдгийг мэддэг болчихсон байна.
Харин ширээний ард бодсон зүйлээ бичих гэж л сууна. Эцэг эхчүүд за суу, бич, бод гээд бүгдийг зэрэг хийлгэх гээд байдаг.
ТАВАН СЕКУНДЫН ДҮРМИЙГ БАРИМТАЛ
Эцэг эхчүүд 5 секундын дүрмийг баримталдаг байх хэрэгтэй. " 3+2= ? хэд вэ гээд хэсэг орхичих. Хамгийн багадаа 5 секунд хүлээгээрэй. Хүүхэд удаан байвал нэгээс хоёр минут хүлээсэн ч болно.
Гэтэл эцэг эхчүүд тооны машин дээр команд өгөөд тэнцүүгийн тэмдэг дарж байгаа юм шиг хурдан бодохыг хүүхдээсээ шаарддаг.
3+2= хэд вэ, хэлээч ээ, мэддэггүй юм уу, хурдлаач гэх мэтээр хүлээж чадахгүй яаруулаад сүүлдээ тэрэндээ бухимдаад "5" болно гээд хариуг нь хэлчихдэг. Хүүхдээ хүлээх тэвчээртэй байх хэрэгтэй. Тийм учраас энийг хүүхдээрээ ямар нэгэн тоглоомоор ч юмуу бодуулаад хийлгэчих.
1+1 БИШ НЭГ БӨМБӨЛӨГ ДЭЭР НЭГ БӨМБӨЛӨГ НЭМНЭ ГЭЖ ХЭЛБЭЛ ХҮҮХДЭД ИЛҮҮ ОЙЛГОМЖТОЙ БОЛНО
Тооны хичээл нэгдүгээр ангийн хүүхдэд хамгийн хүнд байдаг. Юугаараа хүнд байдаг вэ гэхээр: “Та нэгийг аваад ир дээ. Нэгийг аваад ир! Үгүй, наадах чинь гурав байна. Нэгийг л авмаар байна”.... Та нар эндээс юу ойлгосон бэ?
Нэг гэж юм ертөнц дээр бий юу? Тоо бол хүний тархинаас гарсан бүтээл. Энэ хоосон тоог л хооронд нь нэмүүлж, хасуулах гээд байдаг. /Үзэг бариад/ Энэ бол үзэг болохоос биш нэг биш. Харин нэг үзэг аваад ир гэвэл энийг өгнө. Тэгэхээр тоо бодохдоо заавал эд юмстай байх хэрэгтэй.
Тав биш таван хуруу, автобус 500-гаар биш 500 төгрөгөөр явдаг гэх нь илүү бодитой бас ойлгомжтой. Хүүхдийн насны онцлог бол нүдэндээ харж, гартаа баригдсан юмыг хэлэх ёстой. Хийсвэр юмыг тайлбарлаад ойлгох нас нь биш. Заавал бодитой юмыг нэмж хасах хэрэгтэй.
НЭГ ОРОНТОЙ ТООГ ХОЁР ОРОНТОЙ ТООТОЙ ХОЛЬЖ ЗААХ ШААРДЛАГАГҮЙ
Математикийн хичээлийн гол зорилго нь цэгцтэй зөв сэтгэж сурахад тусалдаг. Та 1-10 хүртэл тоол доо. /Эцэг эхчүүд бүгд 1,2,3,4,5,6,7,8,9,10 гэж тоолов/
Би таныг "хаалга хүртэл яв" гэвэл та хаалганы наана зогсох уу, цаана зогсох уу? “Наана зогсоно” гэв.
Тэгвэл 10 хүртэл тоолно гэдэг нь 10 тоо орохгүй гэсэн үг. Үүнээс болоод танай хүүхдүүд 10-аас цааш 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 гэж тоолоод гацчихдаг. Гацахаар нь 20 гэвэл 21, 22 гээд тоолоод 29 дээр очоод гацчихдаг.
Яагаад гэвэл бид нэг оронтой тоо, хоёр оронтой тоо хоёрыг хольж заагаад байна. Хамгийн их нэг оронтой тоо бол 9, хамгийн бага хоёр оронтой тоо бол 10.
10 гэдэг нь 1 ба 0 хоёроос бүтдэг. Эхнээс нь нэг оронтой тоогоо цэгцтэй ззаах ёстой. Харин дараагийн ажил 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90 байх ёстой.
ӨМНӨ НЬ ХУРУУГААРАА БОДДОГ БАЙСАН БОЛ ОДОО ШУГАМАН ДЭЭР БОДДОГ БОЛСОН
Бид багадаа хуруун дээрээ тоолж бодож сурсан. Гэтэл хуруу нь бидний өмнө бэлэн байж байдаг болохоор цээжээр бодож сургахад хэцүү байдаг байна. Хүүхдийн нүдэнд хуруу л харагдаад байдаг учраас хуруугаа оролцуулж бодох гээд байдаг. Тэгэхээр багш нар гараа ширээн доороо хий гэдэг болж.
Гэтэл хүүхэд ширээн доороо бодчихдог гэнэ. Харин орчин үед шугам бариад боддог болсон. Шугамтай бодохоор хүүхдийн нүдэнд тоо харагддаг.
1,2,3,4,5,6,7,8,9 энэ дараалал хэзээ ч өөрчлөгдөхгүй. 5-ын дараагийн тоо 6; 6-гийн урд талын тоо 5. Тоо урагшлах тусмаа нэгээр нэмэгдэж, хойшлох тусмаа нэгээр хасагддаг. Тиймээс шугам ашиглан бодох нь ойлгомжтой байдаг.
- Тав дээр хоёрыг нэмбэл долоо
- Тавыг хоёроор ихэсгэвэл долоо
- Тавыг хоёроор өсгөвөл долоо
- Долоогоос хоёрыг хасвал тав
- Долоог хоёроор цөөрүүлвэл тав гэх мэтчилэн ярих хэрэгтэй.
Ингээд эхний ээлжинд 10 дотор нэмэх хасах үйлдлүүдийг шугаман дээрээ сурчихна. Ингэснээр хүүхдүүд зүй тогтлыг мэддэг болно.
ХАМТ ЯВЖ БАЙХДАА АЛХМЫГ НЬ ТООЛУУЛ
Урьд нь "суу, бод, бич" гэдэг байсан бол одоо дандаа хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Таваас зургаан настай хүүхдүүдийн биеэс өдөрт гарч байгаа эрчмийг хураагаад авбал 5 тонн ус буцалгах чадалтай гэдэг. Тэрийг авч плиткандаа залгаж чадахгүйгээс хойш шатаах ямар нэг хэрэг гарна. Тэр нь хөдөлгөөн.
Тэгэхээр хүүхэдтэйгээ явж байхдаа алхам бүрийг нь тоолуулаад /жишээ нь цэцэрлэгийн хаалганаас хашааны хаалга хүртэл г.м./ маргааш нь хэдэн алхам явсныг асуугаад үзээрэй. Хүүхэд өөрөө тоолсон болохоор маш сайн санадаг. 20 алхам байсан бол маргааш нь 20-иос уруудуулаад тоолуулаарай. Тоо өсөхөөрөө нэмэхийн хүрд, уруудахаар хасахын хүрд болдог.
Бас хамт алхаж явахдаа 2,4,6 гэх мэтчилэн зүүн хөлөөрөө гишгэсэн тоогоо хэлэхгүй, дандаа баруун хөлөөрөө гишгэсэн тоогоо хэлээд яваад байгаарай. Ингэснээр дандаа тэгш тоо хэлээд явна.
Харин зүүн хөлөөрөө гишгэсэн тоогоо хэлээд явбал сондгой тоо хэлнэ. Ингээд тэгш сондгой тоо сурчихдаг. Энэ бол алхамт уншлагын арга гэж биднийг бага байхад багш нарын хэрэглэж байсан арга юм.
Та нэг алхахдаа хоолны нэр хэлээд явдаг тоглоом тоглож байсан уу? Үүнийг хүүхдүүддээ сайн сургаарай. Яагаад гэвэл хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж сургана гэсэн ойлголт бараг байхгүй. Дандаа анхаарал хуваарилж сурч байна. Мөн хамт алхаж явахдаа "ангийнхаа хүүхдүүдийн нэрийг хэлээд байгаарай, хувцсаа нэрлэ" гэх мэтчилэн хэлүүлж байвал хүүхэд үгээ бодно, хэлнэ, алхана. Өөрөөр хэлбэл хүүхдийн анхаарал төвлөрч сурна.
ҮРЖҮҮЛЭХИЙН ХҮРДИЙГ МАШ ЭНГИЙНЭЭР ОЙЛГУУЛ
Хүүхдүүдтэйгээ хүрдэн дээр ажиллаж бай. Жишээ нь гэрт таван аяга байлаа. Таван аягыг таван хүнд тараагаад өгчихвөл нэг хүнд нэг оногдоно. Дахиад таван халбага авчирлаа. Аяга тав, халбага тав. Нэг хүнд хоёр зүйл байна. Нийлээд 10. Ингээд хүүхэд таван хоёрын 10 гэдэг үржүүлэхийн хүрдийг цээжлэх биш зүй тогтлыг нь ойлгочихдог болно.
Эцэст нь хэлэхэд багш болгон өөр өөрийн арга барилаар заадаг. Харин бид өөрсдийн сурсан аргаараа хүүхдэдээ буруу заах гээд байдаг учраас багштай байнгын харилцаатай байж, заах арга барилыг нь сурч авахыг зөвлөж байна.