Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг хоёр дахин нэмж, 50 тэрбум төгрөгт хүргэв. Энэ нь хаврын тариалалтын өмнөх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх нь дамжиггүй.
Улсын хэмжээнд нийт 25.3 мянган га талбайд рапс буюу тосны ургамал тарина
Гэхдээ үүсээд байгаа хүндрэлийг “баллуурдах” хангалттай хөрөнгө энэ биш юм. Тариаланчдад горьдлого төрүүлээд байсан 100 тэрбум төгрөгийн 50 хувь нь үүгээр шийдэгдэж байна. Ингэснээр санхүүгийн хүндрэлд ороод буй тариалан эрхлэгчид арилжааны банкаар дамжуулан хоёр жилийн хугацаатай, жилийн 12.5 хувийн хүүтэй зээл авахаар боллоо.
Үрийн буудайгаа худалдаж авах, хаврын тариалалтаа эхлүүлэх их ажил одоо тариаланчдад үлдэж байгаа юм. Тэдний шахалт, шаардлагын үр дүнд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн 50 хувь нь хаврын тариалалт эхлэхийн өмнө олгогдохоор болсныг дээр дурдсан.
Тариалалт эхлэх үе хамар дор ирсэн байна. Хүнс, хөдөө аж ахуйн яам энэ жил нийт 385.3 мянган га талбайд хаврын тариалалт хийхээр төлөвлөж байгаагаа зарласан. Үүний 25.3 мянган га-д рапс буюу тосны ургамал тариалах юм. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 4.7 мянга га-гаар багассан дүн.
Тосны ургамлын тариалалт сүүлийн жилүүдэд эрс буурсан байна. Уг нь рапсын тариалалт үргэлж л өссөн дүнтэй байсан үе бий. Гэхдээ энэ жилийн хувьд үрийн нөөц хангалттай бүрдүүлж чадаагүй тариалан эрхлэгчид тосны ургамал тариалах сонирхол тээж байгаагаа огтхон ч нуусангүй. Тэд уринш бэлтгэсэн талбайнхаа тодорхой хэсэгт нь тосны ургамал тарих боломжтой гэж байна.
Тариалан эрхлэгчид рапс тариалах нь нэг талаар ашигтай гэж үздэг. Сүүлийн жилүүдэд тосны ургамлын эрэлт, хэрэгцээ өндөр байгаа нь дээрх байдалд ч нөлөөлж байгаа аж. Тэр дундаа өмнөд хөрш экспортын томоохон зах зээл учраас рапс тариалан эрхлэгчдийн хараанд өртсөн хэвээр байна. Манай улсын хувьд 2004 оноос тосны ургамал тарих нь эрс нэмэгдсэн байдаг. Үүнээс хойш рапсын тариалалт тасралтгүй өссөн дүр зурагтай байна.
Тариаланчдын хувьд тосны ургамалд хоёр талтай хандаж ирсэн байдаг. Зарим нь үгүйсдэг бол нэг хэсэг нь дэмждэг. Энэ чиглэлээр газар тариалангийн бүс нутагт цөөнгүй аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнөө жилийн хувьд үрийн буудайн нөөц хомс, өр, зээлэнд орчихсон тариаланчдад тосны ургамал тариалах сонирхол түгээмэл байгаа юм. Тариаланчид рапсыг сэлгээний журмаар тариалж ирсэн. Гэхдээ үнийн таатай нөхцөл, зах зээлийн хэрэгцээт байдлаас шалтгаалж тосны ургамлын тариалалт хурдтай өссөн тал байгаа.
- Хөгжлийн банкнаас тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг хоёр дахин нэмлээ.
- Энэ жил нийт 385.3 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна.
- Тариаланчид уринш бэлтгэсэн талбайнхаа тодорхой хэсэгт нь тосны ургамал тарина.
Зах зээлд түрэн орж ирж байгаа тосны ургамлыг Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Дорнод зэрэг аймагт идэвхтэй тариалж байна. Тариалж буй талбайн 50 орчим хувийг төвийн бүс эзэлж байгаа бол 30 хүртэл хувийг зүүн бүс бүрдүүлж байгаа юм.
Төвийн бүсэд рапсын тариалалт улам хүрээгээ тэлэх нь
Таримлын сэлгээнд рапс томоохон байр суурь эзэлж байгааг дээрх тоон үзүүлэлтээс анзаарсан байх. Манайх рапсын үрийг БНХАУ, ОХУ, Герман, Канадаас худалдан авч байгаа юм. Тосны ургамлын үрийн дийлэнх хэсгийг өмнөд хөршөөс импортолж байна. Тосны ургамлыг тариалахад бордоо заавал шаардлагатай болохыг зарим судлаач, эрдэмтэн тэмдэглэсэн байдаг.
Тариалан эрхлэгчдийн хувьд өнгөрсөн жилийг хүндхэн давсан. Энэ салбарт хүндрэлийн үе одоо ч үргэлжилж байна. Үүнээс гадна эдийн засгийн нөхцөл байдал дарамт болсон хэвээр байгаа юм. Яамны зүгээс рапсын талбайн хэмжээг тогтоож өгсөн хэдий ч тариаланчид дээрх хэмжээнээс давуулах магадлал өндөр байна. Тэр тусмаа ургацын багагүй хэсгийг нь ногоон тэжээл болгосон төвийн бүсэд рапсын тариалалт улам хүрээгээ тэлэх бололтой.
Б.Баяртогтох