gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.05
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Утаанбаатарт амьдарч байгааг өглөө бүр сана

Нийгэм
2011-03-17
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-03-17
Их Монгол Улсын галыг бадраасан эзэн Чингис хаан өстөн дайснаа ялан дийлэхийг үргэлж санаж явахын тулд “Тангуд улс мөхөөгүй байгааг өглөө бүр сануул” хэмээн зарлигдсан. Тэр цаг XIII зуун байлаа. Тэгвэл өнөө цагт амьдарч яваа үр хойч нь нэгэн “аюулт дайсан”-тай учирсан. Тэр нь утаа. Энэ дайснаа устгахыг үргэлж бодож явахын тулд өглөө бүр санаж явах хэрэгтэй болов уу.

За өвлийн өглөө өнөөх дайсан чинь “Би амьд байна”, “Арилаагүй байна”, “Та нарыг хордуулсаар байх болно” гэдгээ хахаж цацуулаад, хоолой хорсгоод, бүгшүүлээд сануулчихаж байгаа юм. Зуны цэнгэг агаартай өдөр зугаалж явсан ч энэ аймшигт дайсныг санаж явах учиртай. Ялангуяа, Г.Мөнхбаяр тэргүүтэй Утаанбаатар хотын удирдлагууд санаа бодолдоо сайтар хадгалбал ямар вэ. Тэгвэл дайснаа дарж дархан цолоо мандуулах бус уу. Үндэсний гамшиг болсон хорт утааг яах вэ.

Өвлийн цагт Улаанбаатарчууд хорт утааны баг зүүх хэрэгтэй юу. Даанч боломжгүй зүйл. Энэ дашрамд, нэг тавьтаргүй санал дэвшүүлчихье. Утаатай тэмцэж, арилгахын төлөө үр дүнтэй санал дэвшүүлж байгаа хүнийг шагнавал яасан юм бэ. Ер нь яагаад төрийн одон медаль өгч болохгүй гэж. Хэдэн дуу зөв буруу дуулсан хүн төрийн өндөр дээд шагнал авч байна. Тэр нөхрийн улс орон, олон түмний амь нас, эрүүл мэндэд хүргэсэн гавъяа юу байна вэ. Хэн нэгнийг сонгохыг уриалж дуулаа л биз. Сонгогдсон нөхөр цол тэмдгийг нь “лоббидож” авч өгөө л биз. Утааг багасгах үнэтэй санал санаачилга гаргасан хүнийг юун дуучинтай харьцуулах. Тийм юмтай харьцуулалтгүй биз дээ. Яаж ч бодсон.

За үндсэн сэдэв рүүгээ оръё. Утаа хүний генд нөлөөлж, согогтой хүүхэд төрж байна. Энэ эмгэнэл биз дээ. Цөөхөн хүн амтай Монголчуудын тал нь Улаанбаатарт утаан дунд амьдарч байна. Ирээдүйд эрүүл Монгол хүн байхгүй бол наанадаж өнчрөл хагацлын зовлонгоос эхлээд цаашилбал, улс орны язгуур эрх ашиг хөндөгдөнө биз дээ.

Яруу найрагч Зундуйн Дорж “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян вэ, Монгол баян” гэж шүлэглэсэн. Шүлгийн энэ шадад “эрүүл хүн” гэж нэмж оруулаад дөрөв болговол яасан юм.

“Утаа…” гээд яриад л мөнгө төсөвлөөд байна. Даанч үр дүн гардаггүй, утаа багасдаггүй. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжиж дуусахад утаа арай бага болно гэж ярьж байна. Тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 18 их наяд төгрөг хэрэгтэй. Тэр мөнгө Монголд даанч алга.

“MCS” групп хийн түлшний төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэнэ. Бас хэзээ үр дүнгээ өгч, Улаанбаатарчууд цэвэр агаар амьсгалах юм.

Юутай ч утаа гэдэг аюулт дайсан мөхөөгүй байгаа гэдгийг өглөө бүр сана, бусдад сануул. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг биз дээ.

Т.Энхбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан