gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     8.08
  • Валютын ханш
    $ | 3590₮
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэдэд үг хэлэх чөлөөт индэр дутаж байна

Нийгэм
2011-03-16
0
Twitter logo

Хаврын дунд cap дундаа орлоо. Манай оронд хавар цагтай хамт айлчилдаг үзэгдлүүд бий болоод удаж байна. Ихэвчлэн улс төрийн амьдралд хүчээ авдаг энэ үзэгдлийг манайхан хаврын синдром хэмээн нэрийдээд багагүй хугацааг үдэж байна. Хавар цагт эвсэл холбоод олширч, жагсаал цуглаан хийх юм уу, суулт, өлсгөлөн зарлах явдал түгээмэл ажиглагддаг. Аль нэг нам, эрх мэдэлтний бусармаг үйлдлийг илчилсэн, эсвэл байгаль дэлхийгээ сүйтгэхийг эсэргүүцсэн гээд жагсаал болгоны утга өөр.

Гэвч энэ бүгд хаврын хаварт л хөллөж эхэлдэг. Гэтэл манай оронд тэдний үгээ хэлэх эрх чөлөө хязгаарлагдмал хэвээр байна гэж хэлж болохоор байна. Учир нь өнөө цагт бусдад өөрийн санал бодлоо хүргэхийн тулд нэг цаг хэвлэлийн хурал зарлахын тулд дор хаяж 50-70 мянган төгрөгтэй байх шаардлагатай.

Үнэнийг хэлэхэд хэвлэлийн хурал зарлаж үг хэлэх эрх чөлөөгөө эдлэх ганц л сонголт бидний өмнө байна. Ингэхээр Монголд мөнгөтэй хүн л бусдад үгээ хүргэдэг гэж ойлгож болно. Өнөөдөр Монголд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийн тулд мөнгө төлж, хэвлэлийн хурал зарлах бэлчинтэй хүн хэд байгаа бол. Үүнийг төвөггүйхэн мэдэж болох арга байна. Хэвлэлийн хурал зарлаж байгаа газруудыг ажиглаад нэг үзээрэй. Ямар нэг ТББ, аж ахуйн нэгж, компани, нам, эсвэл, холбоод, улс төрчид л байдаг. Тэдний дунд хувь хүн тун цөөн.

Тэр тусмаа сонгуулийн үеэр хэвлэлийн хурал зарлах нь УИХ-д нэр дэвшигчдийн PR хийх нэгэн төрлийн хэрэгсэл нь болж хувирдаг. Ер нь хүний эрхийг эрхэмлэдэг улс орны иргэд индэр дээрээс үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй байдаг. Харин манайд гудамжинд цагаан хоолой бариад санал бодлоо илэрхийлвэл цагдаа хүчнийхэн ирж болиулах, эсвэл жагсаал цуглаан хийх талаар баахан дүрэмдэх нь тодорхой. Ардчилал хөгжсөн зарим орны жишгээс харахад иргэдийнхээ үг хэлэх эрхийг хязгаарлаагүй, харин ч үзэл бодлоо илэрхийлэх эрхээр нь бүрэн хангаж өгсөн байдаг аж.

Тодруулбал, аль нэг гудамж, эсвэл талбайд индэр засч, энэ индэр дээрээс иргэд өөрийн хэлэхийг хүссэн үгээ хэний ч хараа хяналтгүйгээр илэрхийлэх эрх эдэлдэг байна. Ардчилал хөгжсөн барууны нэг оронд иргэд үзэл бодлоо илэрхийлэх индэр байдаг байна. Тэр индэр дээрээс хүмүүс улс төрчид, эрх мэдэлтнүүд, тэр ч бүү хэл ажлаа мэддэггүй албан тушаалтанд ч хандан үг хэлж болдог ажээ. Харин тухайн орныхонд бол энэ явдал энгийн үзэгдэл гэнэ. Хэн ч үүнд цочирдохгүй бөгөөд хууль хүчнийхэн нь ч үүнийг хүлээн зөвшөөрдөг байна.

Ардчилсан хувьсгал ялаад хүний эрх, эрх чөлөөний тухай яриад бид 21 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хангалттай хэрэгжүүлж чадсангүй. Гэвч одоо хожигдоод байх зүйл алга. Эрх чөлөөний талбайд нэг индэр байрлуулаад хүмүүсийг үг хэлэх эрх чөлөөгөөр нь хангаж болно. Түүхийнхээ хувьд ч энэ талбайд чөлөөт индэр байгуулах нь зохистой. Түүх сөхвөл, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан тэр жил гадаадын түрэмгийллээс сэргийлэх, гадны ноёрхлыг зогсоох зорилгоор Богд хаан зарлиг гарган манай улсад худалдаа үйлчилгээ эрхэлж байсан Орос, Хятад, Америк зэрэг орны худалдаачдад татвар авах замаар шахалт үзүүлж эхэлсэн гэдэг.

Богд хааны энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн худалдаачид одоогийн Чандмань төвийн урд талбай буюу Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулж байжээ. Мөн 1921 оны долдугаар сарын 6-нд жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй нөхдүүд Монголын Ардын журамт цэрэг Тасганы овоон дээр Зөвлөлт улаан армийн ангиуд ирмэгц одоогийн Чандмань төвийн урд талбайд цугларан Сүхбаатарын талбай руу хөдөлж байсан гэдэг. Түүнчлэн 1990 оны Ардчилсан хувьсгал өрнөж байх тэр үед Ялалтын талбай /өнөөгийн Тусгаар тогтнолын талбай/ хүний эрх, эрх чөлөөгөө илэрхийлэх талбар нь болж байсан гэдэг.

Түүхийн ийм нарийн учир зүйг харгалзан үзвэл монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэн тэмцэл болгон энэ талбайтай холбогддог. Тиймээс үг хэлэх эрх чөлөөг эрхэмлэх чөлөөт индэрийг Tycгaap тогтнолын талбайд байрлуулах нь зөв байрлал биз ээ. Энэ индэр дээрээс заавал иргэд үзэл бодлоо илэрхийлнэ хэмээн туйлшралгүй Монгол хүн бүр үг хэлэх эрх чөлөөгөө эдэлдэг байж болно. Ерөнхийлөгч, сайд нар, УИХ-ын гишүүд ч чөлөөт индэр дээрээс иргэддээ хандан үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж болно шүү дээ. Харин ч ард түмнийхээ дунд зогсч байгаад үзэл бодлоо илэрхийлэх нь хүмүүсийн сэтгэлд нийцнэ. Тэгээд ч хязгаарлагдмал орчинд зөвхөн хэвлэлийнхэнтэй харилцах шаардлагагүй.

Үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн хүн ч хэвлэлийн хурал зарлаж мөнгө үрэхгүй байж болно. Тэр индэрийнхээ хажууд самбар байрлуулаад хэн, хэзээ, юуны талаар санал бодлоо илэрхийлэх тухайгаа зарлалаар нийтэд түгээж болох юм. Удахгүй нам, хөдөлгөөн, эвсэл холбоод "сэрж", Монголд хавсаргатай хамт айлчилдаг хаврын синдром эхлэх нь тодорхой. Тиймээс тэдний "цангааг" тайлж, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэрийг хурдхан шиг барьж өгье. Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөг иргэд ч бас эдлэх учиртай.

Ж.Тагтаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан