Өнгөрсөн оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих барилга, байгууламжид нийт 90.08 тэрбум төгрөг, их засварын ажилд 21.1 тэрбум төгрөг батлагджээ. Үүгээр ч зогсохгүй "Азийн хөгжлийн банкны "БХХ-3" төслөөр 1.3 тэрбум, "Боловсролын шинэчлэлт" төслөөр 0.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар нийтдээ 1.9 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээр тус тус төлөвлөгдөн хэрэгжсэн байна.
Эдгээр санхүүжилтаар Улаанбаатар хот болон 21 аймагт баригдаж байгаа барилга байгууламжуудын угсралтын ажлын явц, санхүүжилтийн байдалд барилгын техникийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ. Өнгөрсөн онд шинээр баригдах нийт 313 барилга, урьд оноос шилжиж ирсэн 13 барилгын угсралтын ажил хийгдэж, 247 барилгад улсын комисс, 377 барилгын засвар шинэчлэлийн ажлыг техникийн комиссоор хүлээн авч байнгын ашиглалтад оруулсан байна. Орон нутгийн байцаагчдаас ирүүлсэн мэдээ судалгаанаас үзэхэд баригдаж эхэлсэн нийт барилга байгууламжуудын 89 хувд нь барилгын техникийн хяналтын улсын байцаагчдын хяналт шалгалт хийж нийт 2628 зөрчил илрүүлж 1573 зөрчлийг арилгуулсан ба 654 заалт бүхий 243 дүгнэлт, 294 заалт бүхий 74 албан шаардлага, 242 заалт бүхий 57 акт гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.
Төсөв, төслийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байгууламжид илэрч гол зөрчил дутагдал нь техникийн бичиг баримтын зөрчил байжээ. Энэ нь нийт зөрчлийн 20.6 хувийг эзэлж байна. Түүний дараа зураг төслийн зөрчил, барилга угсралтын ажилд болон материалын чанарт илэрсэн зөрчил эзэлжээ. Нийслэл хотын хүн ам ихээхэн нэмэгдэж байгаа өнөө үед эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёл, спортын зориулалтын барилга байгууламж барих газар олдохгүй, захирамжаар олгогдсон газарт маргаан гарсны улмаас газраа чөлөөлдөггүй, түүнээс болж барилгаа барьж чадахгүй байдалд хүрэх явдал гарсаар байна.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцны хороолол болгож байгаатай холбогдуулан тус хороололд сургууль, цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөгдсөн газар хувийн өмчлөлийн газартай давхацдагаас иргэдэд нөхөн төлбөр олгох замаар авч барилга барихад хүрдэг байна. Гэвч газрын нөхөн төлбөр олгох хөрөнгө барилгын төсөвт суудаггүйгээс газраа чөлөөлж чадахгүй, барилгын угсралтын ажлаа эхлүүлж чадаагүй байгууллагууд их байна.
Үүнд: Улаанбаатар хотод шинээр баригдах 7-р хорооллын ерөнхий төлөвлөгөөнд Улсын дуу бүжгийн эрдмийн чуулгын барилга /0,5 га/, Монгол Энэтхэгийн хамтарсан 960 суудалтай сургуулийн барилга /1,6 га/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1000 хүний суудалтай спорт цогцолбор баригдах газрын асуудал шийдэгдэхгүй маргаантай байсаар байна.
Зарим барилгын угсралтын явцад хөрөнгө, санхүүжилт хүрэлцэхгүй байх, төсөвлөгдсөн санхүүжилт хоцорч хийгдэх, мөн "тендер" оройтож зарлагдаж байгаа нь барилга угсралт, засварын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгахад муугаар нөлөөлж улмаар барилгын ажил зогсох, он дамжих нөхцлийг бүрдүүлж байна. Тухайлбал, Булган аймгийн Баян-Агт суманд 2009 онд эхэлж баригдсан 240 суудалтай сургуулийн өргөтгөлийн барилга мөн Булган сумын 640 хүний суудалтай спортын ордон, Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сумын 100 хүүхдийн цэцэрлэг, ОССК-ийн 2007 онд шинээр эхлэн баригдаж буй Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Цэнхэр, Жаргалант, Эрдэнэмандал, Цэцэрлэг сумуудад "Бусана" ХХК-ийн гүйцэтгэж буй 4, 8 айлын орон сууц зэрэг барилгын санхүүжилт хүрэлцээгүйгээс барилга угсралтын ажил одоо хүртэл дуусаагүй, ажил нь зогссон байна.
Барилгын угсралт, их засварын ажил гүйцэтгэж байгаа компаниудын инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын хүрэлцээ муу, дотоодын хяналт, шалгалтыг орхигдуулах, барилгын салбарт мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, нормын хэрэгжилтийг хангадаггүй зэргээс ажлын үр дүн муу, цаг хугацаа алддаг, гэрээний алданги тооцохгүй байгаагаас ажлыг удаашруулж “он дамжуулах” явдал нилээдгүй гарч байна. Тухайлбал, Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах "Монгени" цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгч "МБҮ" ХХК, Баянхонгор аймгийн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч "Жаргалант Луу" зэрэг компаниуд ажлаа гэрээт хугацаанд барьж ашиглалтад оруулаагүй хэвээр байна.
Барилгын зураг төслөө хийхдээ цэвэр, бохир усны дотоод шугамаа төлөвлөсөн хэр нь гаднах инженерийн шугам сүлжээгээ орхигдуулан төсөвлөдөг байдал ихээхэн гарч байна
Барилгын угсралтын ажил гүйцэтгэгч байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлгүй, аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй, ажлын талбайн зохион байгуулалт муу зэрэг зөрчлүүд дийлэнх угсралтын ажил гүйцэтгэгч компаниудын ажилд гарч байна. Харъяа яамд, аймгийн барилга захиалагчийн байгууллагуудын ажлын уялдаа муугаас тендер оройтож зарлагдах, хөрөнгийн тооцоо дутуу, буруу гаргах, санхүүжилт удаашрах, техникийн нөхцөлгүй зураг боловсруулах, ажлын зургийн боловсруулалт норм дүрмийн шаардлага хангахгүй байх, дотор цэвэр, бохир ус төлөвлөөд, гадна инженерийн шугам сүлжээг орхигдуулан төсөвлөсөн нь ажил гүйцэтгэлийн үед ихээхэн гардаг дутагдлуудын нэг аж.
Аймаг, орон нутагт хийгдэж байгаа засвар, шинэчлэлийн ажлын төсөв хүрэлцээгүй, захиалагчийн хяналт хийдэггүй, зураг, төсөлд "магадлан шалгалт" хийгддэггүй, зарим тохиолдолд зураг, төсөвгүй ажил хийгддэгээс чанаргүй материал, эдэлхүүн хэрэглэдэг, тендерт шалгарсан компаниуд ажлаа бусдаар гүйцэтгүүлдэг, угсралтын ажлын явцад бичиж тэмдэглэж байх ил, далд ажлын акт, өдөр тутмын ажлын тэмдэглэлийг бичихгүй байх зэргээр бүрдүүлвэл зохих бичиг баримтын бүрдэлтийг хангахгүй байх, зарим ажилбарыг зургаас өөрчилж хийх, цаг хугацаа алддаг зэрэг дутагдлууд гарсаар байгаа аж.
Барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажлын төсөв, гүйцэтгэлийг зохиосон байдалд зураг төсөл бусад холбогдох материалыг үндэслэн түүвэрчилсэн байдлаар хяналт шалгалт хийхэд зураг төсөвгүй объектыг "Төсвийн тухай" хуулинд тусгадаг, "хяналтын төсвийг" улсын экспертизийн албаар хянуулаагүй байна. Мөн батлагдсан хөрөнгөндөө тохируулан төсвөө зохиодог, санхүүжилтийг графикт хугацаандаа хийгээгүй, гэрээт ажил хугацаандаа дуусаагүй зэрэг нь нэмэлт зардал гарах нөхцлийг бий болгодог аж. Дээрх зөрчлүүд барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч нар Барилгын тухай хууль, "Барилгын захиалагчийн дүрэм", бусад эрх зүйн норматив бичиг баримтыг мөрдөж ажиллаагүйгээс шалтгаалан гарч байгаа бөгөөд энэ нь үргүй зардал гаргаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулахад нөлөөлж.
Барилга угсралтын явцад томоохон зөрчил гаргасан компаниудын ажлыг зогсоох, ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, торгууль ногдуулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх "Тусгай зөвшөөрөл"-ийг цуцлуулахаар холбогдох байгууллагуудад нь санал хүргүүлэх зэрэг арга хэмжээг мэргэжлийн хяналтын газраас хийдэг гэж байсан. Баянхонгор аймгийн МХГ-аас Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Соёлын төвийн барилгын гүйцэтгэгч "Оорцог Уул" ХХК нь барилгын газар шорооны ажил хийгдсэн байхад суурь болон цутгамал төмөр бетон каркасын ажлыг хийж гүйцэтгэсэн байдлаар хуурамч гүйцэтгэл бичиж санхүүжилт авсан байсныг мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлж гэрээг цуцлаж хяналт хийж байсан холбогдох инженерийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүртэл арга хэмжээ авч ажилласан байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сургуулийн спорт заалны барилгын гүйцэтгэгч "Дэлгэр Интернэйшнл" ХХК нь "гэрээнд тусгагдсан хөрөнгөөр барьж дуусгах боломжгүй" тухай мэдэгдэж нэмэлт хөрөнгө хүссэн, барилгын суурийн хэмжээг алдаж гүйцэтгэсэн тул гэрээг цуцлан торгууль, алданги тооцож дахин тендер зарлаж гүйцэтгэгч шалгаруулснаар барилгын ажил үргэлжлэн хийгдэх болсон. Мөн орон нутгийн МХГ-ын барилгын техникийн хяналтын улсын байцаагч нараас барилга угсралт, их засварын ажилд барилгын норм ба дүрмийн шаардлагыг зөрчсөн зөрчлүүдийг тухай бүр илрүүлж ажлын тэмдэглэлд бичиж тэмдэглэх, холбогдох эрх зүйн актуудыг гаргах, хугацаатай үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг авч ажиллаж иржээ.
Орон нутагт баригдах зарим барилгын даацын үндсэн хийцүүдийг цутгамал төмөр бетон хийцтэйгээр төсөвлөснөөс дүүргэгч материалууд болох элс, хайрга, дайрганы хангалт муугаас холоос тээвэрлэх зэрэг шалтгааны улмаас гүйцэтгэгч байгууллагууд стандартын шаардлага хангахгүй материал барилгад ашиглах, улмаар цутгамал хийцийн бат бэх байдал төслийн хэмжээнд хүрэхгүй байх асуудал гарч байна. Энэ зөрчил Дорноговь аймгийн Гурвансайхан, Баянжаргалан сумын 10 ортой эмнэлэг, Өндөршил сумын 320 хүүхдийн сургуулийн барилгуудад гарч зөрчлийг арилгуулахын тулд дайргыг Улаанбаатар, Чойроос татуулах арга хэмжээг авсан байна.
Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар баригдах барилга угсралт, их засварын ажлын зураг төслийг бүрэн хийлгэж түүнд улсын магадлан шалгалт хийлгэсний үндсэн дээр гүйцэтгэгчийг шалгаруулж байх шаардлага яах арагүй тулгарч байна. Тендерийг сонгон шалгаруулахдаа үндэслэлгүй, бага үнийн саналаар бус бодит зардалд ойролцоо үнийн саналаар гүйцэтгэгчийг сонгох, тендерийн үнийн саналыг дахин хянаж хувийг нэмэгдүүлдгийг зогсоох хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Г.Энхээ