gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Чулуунхүү: Би дуу үйлдвэрлээгүй, зохиосон хүн

Соёл урлаг
2011-03-14
0
Twitter logo

"Цэргийн" тодотголтой уран бүтээлч олон байдаг. Тэдний нэгийг "хоймрын зочин" буландаа урьсан юм. Уншигчдадаа Монгол Улсын гавъяат жүжигчин, Цэргийн бэлтгэл хурандаа Нанзадын Чулуунхүүтэй ярилцсанаа хүргэе.

-Хатуу чанга дэглэмтэй цэргийн газраас "урлагийн тогоонд" орсон уран бүтээлч цөөнгүй бий. Таныг урлагт хөл тавьсан үеэс яриагаа эхлэх үү?
-Бага байхаасаа л шүлэг уншдаг, дуулдаг, бүжиглэдэг хүүхэд байсан. Би Завхан аймгийн хүн. Намайг дөрөвдүгээр ангид байхад бүх сургуулиудын дунд урлагийн наадам зохиосон юм. Түүнд уртын дуугаар оролцоод аймагтаа тэргүүн байр эзэлж, жижигхэн цаасан үнэмлэхээр шагнуулсан. 1960-аад оны үед гитар "мода"-нд орсон. Тэр үеэс л гитар тоглох хүсэлтэй болсон доо.

Сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн сургуульд ирсэн хэдий ч удалгүй сангийн аж ахуйд ажиллахаар болсон юм. Түүний дараахан Улсыг дагаар эсэргүүцэн хамгаалах цэрэг байгуулагдаад 065,028 дугаар анги гэж байгуулагдсан. Үүнд тэр үеийн техникумын нэг хоёрдугаар курсын, төгсөх ангийнхнийг татаж байлаа. Радио лакацийн холбооны техник хэрэгслийн хичээлийг Оросууд ирж заадаг байлаа.

Би сургуулиа төгсөөд гитартай дуулж эхэлсэн. Хурандаа Батцэнгэл намайг улсын филармонийн Нацагдорж гэдэг хүнтэй танилцуулсан юм. Тэр хүн л надад анх гитарын пункц зааж өгсөн дөө. Тухайн үед бүх ард түмний урлагийн үзлэг гэж болдог байсан. Тэр үеэс зэвсэгт хүчин армиасаа шалгараад улсын урлагийн үзлэгг ордог болсон.

-Та тэр үед ямар дуу дуулдаг байв?

-Хамгийн анх радиод ардын дуу бичүүлж байсан. "Ванлий", “Гоолингоо" зэрэг дуунуудыг 1970-аад оны эхээр бичүүлж байлаа. Энэ дуунууд ард түмэнд их хүрсэн. Тэр үед бүтэн сайн өдөр хүсэлтийн хариу нэвтрүүлгээр "Өдтэй бичиг", "Ванлий", "Юндэн Гөөгөө" дуунуудыг маань хүмүүс дахиулдаг байлаа.

-Таныг ОХУ-ын Ленинград хотын академид суралцаж байсан гэж дуулсан. Анх хилийн дээс алхсан тухайгаа дурсаач?
-Тухайн үед 40 гаруй орны хүмүүстэй суралцаж байсан. Тэнд байхдаа анх бараан царайтай хүнийг харж байлаа шүү дээ. Чех, Польш, Болгар, Куб, Герман хүмүүсийг ч анх харж байлаа. Оюутнууд кино үзэх нь их байсан. Киноны дуунуудыг сонсголоороо л сурдаг байлаа. Ленинград хотод зохиогддог байсан олон улсын оюутны тэмцээнд оролцоод гуравдугаар байрт шалгарсан. Миний ард кубууд бөмбөр тоглодог байв. Түүнээс л хойш дуунд улам хорхойсох болсон юм. Сургуулиа төгсч ирээд үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн "Соёмбо" хамтлагт орсон. Энэ хамтлагт Энхманлай, Чулуунбат, "Харанга" хамтлагийнхан бүгд л байсан даа. Сүүлд бодож байхад ажлыг нь зүглүүлж өгдөг нь Монгол Улсын ардын жүжигчин П.Хаянхирваа гуай байж.

-Танаар дуугаа дуулуулах гэж уран бүтээлчид санал тавьдаг байв уу?
-Уран бүтээлчид бүтээлээ өгдөг байсан. Шүлгийг нь Сандуйжав зохиосон "Ижилсэн жаргая хоёулаа", Наранбаатарын "Агиймаа", Төмөрбаатар, Б.Гантөмөрийн "Монгол миний эх орон" дууг дуулж байсан. Мөн "Гоолингоо" дууг дуулсан. Энэ дууг дуулж гаргаж ирсэн гэж боддог. Энэ тухай Буянхишиг хэлдэггүй юм. Радиогийн Мажигсүрэн надад энэ дууг дуул гэж санал болгож байсан. Үгийг нь өөрчилж дуулж байснаа санаж байна. Энэ дуунаас гадна ардын олон дууг бүрэн эхээр нь бичүүлж байв. Жишээ нь, "Сандуйтай мод" дууг 28 бадгийг радиод бичүүлсэн.

-Анхны юм болгон дурсамжтай байдаг. Таны анхны уран бүтээл хэрхэн бүтсэн бэ?
-"Настан буурал эмээ" дуу маань миний хамгийн анхны уран бүтээл байгаа юм. Тэр үед дуу гаргана гэдэг хэцүү байсан. Үг, аяаа батлуулдаг байлаа. Энэ дууг Цэрэнчимэд олон түмэнд хүргэж, хөгжмийн найрууллыг Мэнд-Амар хийсэн. Үүний дараа удалгүй "Хүмүүс минь амьдрах сайхан", "Цайныхаа дээжийг таньдаа өргөе", "Халагдах цэргийн вальс" зэрэг дуу мэндэлсэн дээ.

-Урын сандаа хичнээн уран бүтээлтэй вэ?
-Надад Мөрдорж гуай "Дуугаа л сайхан зохиож бай" хэмээн захиж байсан. Тиймээс өөр зүйлд урвалгүй уран бүтээлдээ шамдсан. 400 гаруй дуу, 30-аад клиптэй. Тэр үедээ дуугаа чамбай хийдэг байсан. Дуугаа хурааж үзээд дахин сонсоно. Засах юм гарвал засна, хүнд аваачиж үзүүлнэ. Би дуу үйлдвэрлээгүй, зохиосон хүн. Цэрэг хүний хувьд цэргийн тухай олон сайхан дуу дуулсан. Цэрэг, армийн тухай 70 гаруй дуу бичсэн. Тийм ч учраас бие даасан цэрэг эрсийн тухай цомог гаргасан юм. Туулж ирсэн замаа эргэн бодоход миний амьдрал, уран бүтээл цэрэгтэй салшгүй холбоотой байжээ.

-Таны уран бүтээлийн санд эмээ, ээжийн сэдэвтэй сайхан дуунууд олон байдаг. Та эдгээр дуугаа ээждээ зориулж зохиосон уу?
-Миний уран бүтээлийн 100 гаруй нь эхийн тухай дуу бий. Эдгээр дуугаараа "Зуу наслаарай ээжээ" цомог гаргаж байсан. Манай хөгжмийн зохиолчид дотор нэг сэдвээр дагнан гаргасан цомог ховор байдаг. Тэгээд эх орныхоо бүх сайхан газруудын тухай дуу хийсэн. Жишээ нь, "Ээж хадны тухай дуу", "To ван Буйр нуурын тухай дуу" зохиосон.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Өнөөдрийн цэрэг 30 жилийн өмнөх цэргээс юугаараа ялгарах бол?
-Анх цэргийн албыг 5-7 жил хаадаг байсан. Миний үеийнхэн л гэхэд гурван жил цэргийн алба хаасан байдаг юм. Цэргийн алба хаасан хүн хүнээс үг сонсч, ажил хийж, бие дааж сурдаг. Одооны цэрэг их тунирхдаг болсон юм болов уу гэж боддог. Юм л болбол матдаг болсон байна. Эрх энэ тэрээ яриад өөр болсон байна л даа. Нөгөө талаар одооны цэрэг мэдээлэл их авдаг сайхан болжээ.

-Цэргийн баярыг цэрэг хүн л тэмдэглэх ёстой. Түүнээс дөнгөж 18 хүрсэн банди архи ууж хөлчүүрхэх баяр биш гэж боддог. Энэ талаар таны бодол?
-Сүүлийн үед цэргийн алба хаах хүмүүсийн тоо ихсэх болжээ. Ер нь эр хүн болгон цэргийн алба хаах хэрэгтэй. Цэрэгт өөрийнхөө амьдралыг зориулсан хүмүүс энэ баяраа тэмдэглэлгүй яахав. Тийм учраас Монгол цэргийн баяр гэж яриад байгаа нь зөв юм.

-Таны бодлоор хит дуу гэж юу вэ?
-Одоо олон телевиз, радиотой болжээ. Ийм учраас дуу сурталчилгаагаар явдаг болж. Миний үед ганцхан телевиз, радиотой байсан болохоор шалгуур маш өндөр байсан. Бямбажав ингэж ярьж байсан юм. "Надад клип байхгүй. Гэхдээ миний дуунууд хүмүүст хүрсэн" гэж хэлж байсан. Ер нь дуучныг хашгирч, хээлж, хуулж дуулдаг гэж хувааж болох юм. Зарим нэг нь юуны тухай дуулж байгаагаа мэдэхгүй хашгираад байна.

-Таны охин Мөнхжаргал Соёл урлагийн их сургуульд дуучнаар тэнцэж байсан. Таныг мэргэжлээ соль гээд болиулсан гэж сонссон. Яагаад дуучин болгоогүй юм бэ?
-Манайд дуулаачийн сургууль төгссөн хүн ажилгүй явсаар л байна. Тэгэхээр азтай, авьяастай, хөдөлмөрч л байвал ямарч мэргэжил эзэмшсэн амжилтад хүрнэ гэж боддог. Хөгжмийн боловсролтой, зохиолч хүн хөдөөгийн аль ч суманд ажиллах боломжтой, ажилгүй болно гэж байдаггүй. Жишээ нь Лувсаншарав гуай одоо хүртэл ажиллаад л явж байна. Нэг насны хоолтой гэж бодсон юм.

-Таны бодлоор авьяас гэж юу вэ?
-Авьяас гэдэг бол ээж, ааваас өгсөн хувь юм. Гэхдээ хөдөлмөрлөхгүй бол авьяас хөгждөггүй гэж боддог.

-Та Монголын хөгжмийн зохиолчдын дэд ерөнхийлөгч шүү дээ. Энэ ажлынхаа талаар дурдаач?
-Одоогоос хоёр жилийн өмнө болсон Хөгжмийн зохиолчдын их хурлаар хэлэлцээд намайг дэд ерөнхийлөгчөөр томилсон. Үүнийг асар их нэр хүндтэй ажил гэж боддог. Тэгээд сүүлийн үед зохиогдож байгаа наадмууд үнэхээр хүний чихэнд хүрч чадаж байгаа гэж бодож байгаа. Бид ажлаа хийхдээ хамтран хэлэлцэж байгаад хийнэ ш дээ. Өнөөдөр манай урлагийнхан дотор дэлхийн бусад орноос дутахааргүй авьяастай хүмүүс байна. Манайхан спортынхонд их анхаарлаа хандуулсны дүнд амжилтад хүрсэн. Одоо урлагаа дэмжээсэй гэж боддог. Энэ талаар ч би юм хийнэ гэж бодож байгаа.

-Сайн муугаа хэлэлцэх сайхан найз олон байдаг байх?
-Би чинь олон сайхан нөхөдтэй хүн шүү дээ. Хөгжмийн зохиолчдоос Баттөмөртэй нөхөрлөдөг. Мөн Дашнямтай сайхан нөхөрлөдөг юм.

-Хэр эртэч хүн бэ. Хэдэн цагт босдог вэ?
-Эртэч хүн шүү. Хамгийн оройдоо долоон цагт босдог. Тэгээд эртхэн босоод гэрийнхнийгээ сэрээхгүйн тулд хаалгаа хаачихаад гитараа дарах дуртай. Гал тогоо, ариун цэврийн өрөөндөө гитараа дарж өгнө дөө. / инээв/

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллав?
-Оны зааг дээр "Хэдэн бор цэргүүд" гэсэн дуугаа гаргасан. Хүмүүс сайхнаар хүлээж авсан. Хэдхэн хоногийн өмнө "Хурандаа" дуугаа хийлээ. Дэлхий нийтээр танигдсан цол бол хурандаа. Тиймээс энэ дууг хийсэн.

-Цаашдын зорилго?
-Өөрийнхөө дууны түүврийг гаргана. Одоо удахгүй "Олондоо өргөсөн миний аялгуу" гэсэн хоёр, гурван түүвэр гаргахаар ажиллаж байна. Нэг бүтэхэд их үнэтэй байдаг. Саяас дээш үнэ өртөгтэй байдаг юм. Би цэргийн дууны DVD, понаграммтай, үгтэйгээ тийм цомог гаргая гэж бодож байна. Үүнийгээ ердийн үнээр 10-15 мянган төгрөгөөр өгнө гэж бодож байгаа. Мөн аймгуудаар явж аялан тоглолт хийе гэж бодож байна.

-Удахгүй цэргийн баяр болно. Армид алба хаасан хүмүүст хандаж хэлэх үг байгаа байх?
-Цэргийн алба хаана гэдэг бол их нэр төрийн хэрэг. Удахгүй болох цэргийн баяраа сайхан тэмдэглээрэй гэж л хэлье дээ.

Б.Сэлэнгэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан