Саяхан хачин жигтэй гэмээр нэг зүйл сонслоо. Монгол хүний эрүүл мэндийн байдалд хийсэн сүүлийн үеийн судалгаа итгэхийн аргагүй нэг зүйлийг өгүүлж байна. Бидний цөөхөн монголчуудын ихэнх нь халдварт шар буюу вирүст гепатит, уушигны сүрьеэ өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна гэх юм.
Өнөөх дэлхий дахинаа түгшүүр зарлаад байгаа ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, зүрх судас, хорт хавдрын өвчлөл Монгол хүний нас баралтын шалтаг, шалтгаан болж, тэргүүн эгнээнд жагссангүй. Харин дэлхий нийтээрээ төгс эдгэрдэг, эмчлэгддэг гэж зарлан тунхаглаад байдаг сүрьеэ өвчин биднийг чимээгүйхэн үхэл рүү чирч байгаад гайхав. Эргэлзээгээ тайлах гэж элдэв судалгаа харлаа. 2010 оны байдлаар Монгол Улсын хүн амын дундах халдварт өвчний өвчлөлийн байдалд хийсэн судалгаагаар 100 мянган хүн ам тутамд тэргүүлэх байр эзэлж байгаа таван өвчнийг нэрлэжээ.
Дарааллыг нь харвал, вирүст гепатит, заг хүйтэн, трихомониаз, мөөгөнцөр, сүрьеэ гэсэн өвчлөл ар араасаа жагссан байна. Харин нас баралтаар нь аваад үзвэл, сүрьеэ тэргүүлж, бусад нь дагалджээ. Энэхүү судалгааг үзээд аргагүйн эрхэнд сүрьеэгээр жилд цөөнгүй Монголчууд хорвоог орхиж байна гэдэгт итгэв.
Орон нутгийнхан ХӨСҮТ-ийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдана
Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг “СҮРЬЕЭ”-тэй тэмцэх дэлхий нийтийн өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч энэхүү хөдөлгөөнд нэгдэн сүрьеэ өвчинтэй тэмцсээр ирсэн. Гэсэн ч амьсгалын замаар тархдаг энэ өвчин олон хүний амь насанд заналхийлсэн хэвээр байгааг дээрх судалгаа харуулж байна. Тиймээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн зорив. Үзлэгийн өрөө нь хөл ихтэй угтав. Манайх шиг эрс тэрс уур амьсгалтай оронд энэ өвчлөл бас улирлын чанартай тархдаг аж.
Үйлчлүүлэгчид нь бас харилцан адилгүй хамрагддаг байна. Хүйтэн сэрүүний улиралд үзүүлж, шинжилгээ өгөх гэсэн хүмүүс олон ирдэг бол зун харьцангуй буурдаг аж. Өвлийн хүйтэнд ханиад хүрдэггүй, өвддөггүй хүн ховор. Тэр тусмаа хотын утаагаар амьсгалдаг хүмүүсийн хувьд уушиг эрүүл байна гэдэг тун эргэлзээтэй. Тиймээс бусдын адил дугаарлаж, эмнэлгийн үйлчилгээг сонирхлоо. Хүмүүсийн зарим нь бие биеэсээ ихэд цэрвэх аж. Ихэвчлэн хөдөөний хүмүүс дугаарлаж зогсоно.
Энэ тухай эмчээс асуувал ХӨСҮТ-д орон нутгийн хүмүүсийг үздэг ажээ. Учир нь аймаг, нийслэлийн иргэд харъяа Эрүүл мэндийн газрынхаа Сүрьеэгийн тасгаас эмчилгээ, үйлчилгээ авдаг юм байна. Харин хөдөөнөөс хотыг зоригсод ХӨСҮТ-д иргэний үнэмлэхтэйгээ ирж, цээжний рентген зураг, цэрний болон сорил тавиулах шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагддаг аж. Үзлэгийн өрөө өдөрт 30-40 хүнд үйлчилдэг ч дээрх гурван шинжилгээ нь харьцангуй түргэн шуурхай юм.
Сүрьеэг ядуу хүний өвчин, надад хамаагүй гэж ойлгох нь бий
Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Б.Батхуягтай уулзаж, товчхон мэдээлэл авлаа. Тэрээр “Сүрьеэ өвчнийг ядуу хүний өвчин, надад огт хамаагүй гэж ойлгох нь бий. Сүрьеэ нь хүнд агаар, амьсгалын замаар халдварладаг бөгөөд бараг хүн бүхэнд сүрьеэгийн нян байдаг. Тэр, таны биеийн дархлаа, эсэргүүцэл сулрахыг тандаж суудаг гэдгийг мартах ёсгүй. Тэгэхээр хүн бүхэнд хамааралтай. Энэ өвчнөөр өвчлөхгүйн тулд эрүүл мэнддээ, өөртөө хяналт тавих нь чухал” гэв.
Түүнээс тус клиникийн Уушигны нэгдүгээр тасаг руу орох зөвшөөрөл авлаа. Сүрьеэ амьсгалын замаар дамжиж халдварладаг, нянгаар үүсгэгддэг өвчин. Тэр утгаараа манайхан халдвартай гэж ихээхэн цэрвэдэг. Эмч нар ч гэсэн үүнийг анхааруулж, зориулалтын хувцас өмсөхийг зөвлөсөн юм. Уушигны нэгдүгээр тасагт сүрьеэгийн хүнд, хөнгөн хэлбэрийн эмчлүүлэгчид хэвтэж байна. Манай улсад шинээр илэрсэн сүрьеэгийн тохиолдлын 71 хувийг залуу, ид хөдөлмөрийн насны буюу 16-44 насныхан 74 хувийг амьжиргааны баталгаажих доод төвшингөөс бага орлоготой хүмүүс эзэлдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Дээрх судалгааны дүр зураг энэ тасгаас харагдаж байна.
Нэг тасагт ойролцоогоор 2-4 хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүрьеэгийн нян нь олон хүн бөөгнөрсөн, агааржуулалт муутай, хүйтэн, бохир орчинд тааламжтайгаар оршин тогтнодог. Хоол унд муутай, биеийн эсэргүүцэл нь суларсан байгааг андахгүй ангуучилж тэдэнд нянгаа түгээдэг. Гэтэл орсон, гарсан зарим тасаг давчуухан, бөгчим санагдав. Өрөөнүүдэд агааржуулалт гэх зүйл мэдрэгдсэнгүй. Гэсэн ч өвчтөнүүд тус эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ, цэвэр, цэмцгэр орчинд сэтгэл хангалуун байна. Энэ тасгийн хамгийн хүнд өвчтөн менингитээр өвджээ. Сүрьеэ амьсгалын замаар халдварлаж, улмаар бүх эрхтэн системийг гэмтээн тархи нугасанд нөлөөлж, энэ өвчнийг үүсгэдэг аж.
Чингэлтэй дүүргийн Б.Борхүү гэж 30 гаруй насны хүн бие нь тун тааруухан иржээ. Тэрээр өмнө нь биедээ илэрч байгаа зовиураа нэг их тоодоггүй, эмнэлэгт ханддаггүй байж. Гэтэл гэнэт даралт нь ихэсч, толгой нь эргэн өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур эмнэлэгт хүргэгджээ. Энэ тэндэхийн олон эмнэлэгт хандаж, эцэст нь менингит гэсэн оноштой энд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ийм оноштой хэд хэдэн хүн харагдав. Хэвтрийн дэглэмд эмчилгээ хийлгэж буй эдгээр хүмүүс эмнэлэгт ирээд биеийн байдал сайжирч байна гэж байв.
Дархлаа сайн бол сүрьеэгээр хэзээ ч өвдөхгүй
Тасгийн эрхлэгч, их эмч О.Энхбаатартай уулзаж зарим асуултад хариулт авлаа.
-Хүмүүс хэн нэгнийгээ сүрьеэ тусчээ гэж сонсохоороо илт цэрвээд эхэлдэг шүү дээ. Хэрвээ хэн нэгнээ энэ өвчний халдвар авчээ гэдгийг мэдэх юм бол яах ёстой вэ?
-Хамгийн гол нь хүмүүс өөрсдийнхөө биеийн дархлааг сайжруулах хэрэгтэй. Түүнээс гадна сүрьеэгээр өвдсөн хүмүүс өөрсдөө ойр орчимдоо халдаахгүйн тулд амны хаалт зүүх хэрэгтэй. Сүрьеэгийн халдвар авсан хүний арван хувь нь түүгээрээ өвчилдөг. Хүний биеийн аль нэг эрхтэнд нь сүрьеэгийн бактери идэвхгүй хэлбэрээр байж байдаг юм. Идэвхгүй байгаагийн гол шалтгаан нь тухайн хүний дархлаанд дарангуйлагдаад байж байгаа гэсэн үг. Харин дархлаа нь суларчихвал нөгөө идэвхгүй байсан сүрьеэгийн бактери чинь сэргэж сүрьеэгээр өвчилдөг. Албан байгууллагын болон айл гэрийн хэн нэг хүн сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд тухайн хүнтэй хамт байдаг бүх хүн сүрьеэгийн шинжилгээ заавал өгөх хэрэгтэй гэдгийг онцолж хэлмээр байна. Хууч өвчтэй хүмүүс бол сүрьеэгээр өвчлөх магадлал их байдаг.
-Сүрьеэ өвчин хүнд тусахад эдгэх магадлал маш өндөр гэдэг байх аа?
-Тэгэлгүй яахав. Зуун хувь эдгэдэг. Энэ өвчин чинь амьсгалын замаар халддаг. Хамгийн гол нь эмчилгээгээ таслахгүй эмчийн зөвлөгөөг мөрдсөн тохиолдолд 100 хувь эдгэрдэг.
-Манай улсад хамгийн элбэг тохиолддог нь ямар сүрьеэ байдаг юм бэ?
-Сүрьеэ өвчин чинь дотроо уушгины, ясны гээд олон янз байдгаас манай улсад хамгийн элбэг тохиолддог нь уушгины сүрьеэ. Гэхдээ энэ өвчин чинь дотроо халдвартай, халдваргүй гэж хоёр янз байдаг. Сүрьеэгийн халдвар авсан ч насан туршдаа түүгээр өвчлөхгүй хүн байж болно. Биеийн дархлаа сайн бол сүрьеэгээр өвдөхгүй байх боломжтой.
-Энэ өвчний тархалт улам бүр нэмэгдээд байгаагийн учир нь юу юм бэ?
-Ажилгүйдэл, ядуурал хүн амын шилжилт хөдөлгөөн өсөн нэмэгдэж байгаа нь энэ өвчний тархалттай бас холбоотой. Тиймээс эмзэг бүлгийн, орон гэргүй, хаягийн бүртгэлгүй, хөдөлгөөнт хүн амд сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай юм. Сүүлийн жилүүдэд олон эмэнд дасалттай сүрьеэ тархах эрсдэл их байна. Манай улсын хувьд шинээр оношлогдож байгаа хүмүүсийн нэг хувь сүрьеэгийн өмнө нь эмчлэгдэж байсан хүмүүсийн 28 хувь нь олон эмэнд дасалттай сүрьеэтэй гэж тогтоогдоод байна гэв.
Б.Энхтуул