“Би зургаан настайгаасаа эхлэн хурдан морь унасан. Одоо 12 настай. Унаа морийг бол бүүр багадаа гурав, дөрөвтэйдөө л унадаг байлаа” хэмээн ярих энэ хэвлүүхэн бор хүүг Бөхбатын Надмидцэрэн гэдэг. Би түүнтэй хаврын тэргүүн сарын шинийн наймны хурдан морины уралдаан дээр танилцсан юм. Өртөөтийн талд болсон тус уралдаанд миний шинэхэн танил их насны морь унаж 12-иор хурдлуулсан.
Тэр үед шавилхан биетэй энэ жаал мориноосоо унасан бололтой нүүр нь энэ тэндээ халцарч, хөхөрсөн байж билээ. Энэ дүр зураг нь сэтгүүлч миний сонирхлыг татан танилцсан юм. Гэтэл үнэндээ найзтайгаа барилдаж байгаад нүүрээ “будсан нь” тэр байж.
-Өвлийн хүйтэнд хурдан морь унах хэцүү биш үү, даардаг уу?
-Морь халуун цустай амьтан. Давхиад хурдлаад ирэхээрээ бүр ч халуун. Тэгээд ч би өөрөө байнга хөдөлгөөнтэй байдаг. Ядаж л ташуураа эргүүлж, мориныхоо амыг нэг татаж, нэг тавьж явсаар даарахаа ер мэддэггүй. Харин ч хөлс гараад улам халууцаад байдаг юм.
-Тийм гэж үү, чиний сормуус чинь хүртэл цантаад мөстсөн байна шүү дээ?
-Чихэвчтэй малгай өмсөөд амаа битүү боочихсон болохоор тэгж байгаа юм. Гэхдээ зузаан бээлий, малгай өмсөхгүй бол заримдаа хөлдөх тохиолдол байдаг.
-Бас ч үгүй зургаа, долоон жил хурдан морь унажээ. Амжилтаасаа дурьдвал?
-Жил бүр доод тал нь таваас зургаан наадамд хурдан морь унадаг. Энэ жил л гэхэд Ихтамир сумын 80 жилийн ойгоор айргийн тавд сургуулийн 80 жилээр аман хүзүүнд есдүгээр сард болсон Өсөхөө аваргын наадамд түрүү, Батцэнгэл сумын Бодь суваргын наадамд дөрвөлсөн. Мөн энэ жилийн наадмаар Хоршоололд айргийн тавд морио хурдлуулж, Их хурдад орох эрхтэй болсон. Харин Их хурдад 28-иар давхиулсан. Ер нь л багахан наадамд түрүү, том наадамд эхний 10-т багтдаг. Би өөрийнхөө “Шөмбөөн”-өө олон жил хурдлуулж байна. Аав маань уядаг юм. Энэ жил аав Эрдэнэбулган сумын алдарт уяач болсон.
-Баяр хүргэе. “Шөмбөөн” нь хаанахын угшлын адуу вэ?
-Сүхбаатарын Дарьгангынх. Соёолон насанд нь Бямбаа гэдэг хүнээс авч байсан юм.
-Тэгвэл миний дүү өөрийнхөө л морийг унадаг юм байна?
-Тийм ээ, өөрийнхөө л морийг унадаг. Заримдаа уяачид гуйхаар хүний морь унадаг л юм.
-Морь унаач хүүхдүүдэд урамшуулал байх уу?
-Томоохон наадамд морио дээгүүр давхиулбал цүнх, бичгийн хэрэглэл өгдөг. Бас бэлэг өгнө. Харин морио унуулсан эзэд нь 5000 төгрөг өгдөг.
-Хурдан морь унах тийм сайхан гэж үү?
-Сайхан шүү дээ. Морь гэдэг тэнгэрлэг амьтан. Хурдан морь унаад тэнгэр дээгүүр дүүлж явах сайхан шүү. Ер нь хурдан морь унадаг хүүхдүүд тэсвэр тэвчээртэй, хэр баргийн юмыг тоохгүй, хатуу чанга болдог гэж өвөө маань хэлдэг. Энэ үнэн. Бас уралдах өдрийн өмнөх шөнө нойр хүрдэггүй. Догдлоод.
-Тэгвэл миний дүү хойгуур давхивал уурладаг уу?
-Бараг л уурладаггүй. Харин шинийн 3-нд болсон Давааны арын уралдаанд би уг нь түрүүлэх байсан. Ах морь эргүүлэхэд хамт явсан. Гэтэл эргэх газраасаа арай өмнө гэнэт эргээд, би яахаа мэдэхгүй эргэлзэж байгаад хамгийн сүүлд шахуу эргэсэн. Уг нь морины комисс үүнийг тооцохгүй шүү, дутуу эргэлээ гээд л байсан юм. Тэгэхээр нь хүлээгээд. Энэ үед л их уур хүрсэн. Өөрийн эрхгүй нүдэнд нулимс хуралдаад. Одоо бодохоор бас л гомдолтой.
-Хурдан морь унахдаа зориулалтын хувцас өмсөж бай. Ядаж л даарахгүй, шороо тоосонд булуулах нь бага шүү дээ?
-Манай аймагт зориулалтын хувцас олддоггүй. Худалдаанд байдаг бол аав аваад л өгнө л дөө.
-Хурдан морь дагадаг машинууд арай л олон юм шиг санагддаг?
-Харин тийм. Заримдаа машинаас морь үргээд унах шахдаг. Морио арай л дэндүү шахаад байдаг.
-Ингэхэд хэд сурч байна вэ?
-Би Гурвантамир дунд сургуульд сурдаг. Ихэнх хичээлдээ “А” үнэлгээ авч байгаа. Хөдөлмөр, зургийн хичээлдээ илүү сонирхолтой. Эгчтэйгээ дотуур байранд суудаг. Манайх Хоршоололд байдаг юм. 500 гаруй малтай. Хурдан л зуны амралт болоосой гэж бодож байна. “Шөмбөөн”-өө санаад байдаг. Мориндоо их хайртай.
-Үеийнхэндээ хандаж юу хэлэх вэ?
-Сурлагын өндөр амжилт хүсье. Бас найз Пүрэвсанждаа, багш нартаа сайн сайхан бүхнийг хүсье.
“Ямар ч гэсэн 14 хүртлээ хурдан морь унана” гэх миний бяцхан найз ангийнхнаасаа хамгийн намхан нь. Харин түүнд бусдад байхгүй хэвлүүхэн хууч, тэсвэр тэвчээр, малч ахуйн ухаан бий.
С.Бараанасан http://niigmiintoli.mn/