gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна

Нийгэм
2011-03-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-03-07
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн орлогч дарга, ахлах дэслэгч Б.Баярсайхантай ярилцлаа.

-Он гараад хэчнээн хэрэг гарсан бэ. Өнгөрсөн онтой харьцуулахад ямар байна вэ?
-Манай дүүргийн нутаг дэвсгэрт эхний хоёр сарын байдлаар 217 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Урьд оны мөн үед 206 гэмт хэрэг гарч байсан нь 11 хэргээр буюу 5.3 хувиар өссөн байна. Ер нь хэргийн хувиар нь авч үзэхэд хөнгөн гэмт хэрэг нь бүх хэргийн 97 буюу 47.7, 99 хэрэг буюу 45.6 хувь нь хүндэвтэр гэмт хэрэг эзэлж байна. Мөн 20 хэрэг буюу 9.2 хувийг хүнд гэмт хэрэг эзлэж байна.

Он гарснаар онц ноцтой гэмт хэрэг 0.4 хувийг эзэлж байгаа юм. Гарч байгаа гэмт хэргүүдээс дийлэнх нь иргэдийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг байна. Энэ нь иргэд хоорондоо хүнд буюу хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийг хэлнэ. Түүнчлэн гарч байгаа хэргийн дийлэхийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа. Энэ нь өнгөрсөн онд 31 байсан бол энэ онд 30 болж нэг хувиар буурсан байна. Эдгээр гурван хэрэг ерөнхийдөө зонхилж байна.

-Ер нь гэмт хэрэг юунаас үүдэлтэй гарч байна вэ?
-Иргэд ихэвчлэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдэж байна. Өнгөрсөн жилүүдийг бодоход нийгмийн хэв журмын нөхцөл байдал асар их хүндэрсэн.

-Танай дүүрэг хэчнээн хүн амтай вэ. Гэмт хэргийн гаралт хэр байдаг вэ?
-Бид гудамж талбай, олон нийтийн газарт нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж байгаа. Манай дүүрэг хүн ам олонтой. 250 мянган хүн амтай байсан бол саяын шинэ тооллогоор 282 мянган хүн амтай болсон байна. Энэ нь хөдөө орон нутгаас шилжилт хөдөлгөөн асар их байгаатай холбоотой юм. Ер нь бусад дүүрэгтэй харьцуулхад нийт хэргээр нь аваад үзэхэд өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт хэргээрээ нэгдүгээрт явж байна. Сүхбаатарт 154, Чингэлтэй 136, Баянгол 201, Хан-Уул 95, Сонгинохайрхан дүүрэгт 192 хэрэг гарчээ. Харин манай дүүрэгт 217 гэмт хэрэг гарсан байгаа юм. Мөн Налайхад 30, Багануурт 12, Багахангайд гэмт хэрэг огт гараагүй байх жишээтэй.

-Гарч байгаа хэргүүдийн илрүүлэлт ямар байгаа вэ. Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хэргийн илрүүлэлт 46.6 хувьтай явж байна. Манай алба хаагчид хэдий ядарч байгаа ч гарч байгаа хэргүүдийг илрүүлэхийн тулд гаргахгүйн тулд тодорхой ажлууд зохион байгуулаад явж байна. Саяхан бид барьцаалан зээлдүүлэх хоршооны эздийг бүгдийг нь дуудаад гэмт халдлагаас хэрхэн сэргийлэх, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар уулзалт, зөвлөгөө хийлээ.

-Танай ажлын онцлог?
-Хэв журмын гэх тодотголтой ч цагдаагийн албаны бүх л ажлыг хийдэг. Ард иргэдтэйгээ уулзаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ажил зохион байгуулна. Гудамж талбайд хэв журам сахиулж, айл өрхөөр орж иргэдтэй уулзана. Мөн гэмт хэргийн талаар мэдээлэл авдаг. Ард иргэдтэйгээ гудамж талбайд чөлөөтэй ярилцан, тэдэнд ойрхон, хүрч ажилладгаараа онцлогтой. Түүнээс биш мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч нар зөвхөн хохирогч, холбогдогчидтой л уулзана. Харин бид баярласан ч, гунисан ч хүнтэй, хохирогч болон холбогдогч нартай ч уулзана. Үүгээрээ л давуу талтай.

-Гэмт хэрэг гарахад иргэдийн амьжиргааны төвшин тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Баянзүрх дүүргийн хувьд?
-Манай дүүрэгт ч бас ялгаагүй байна. Жишээ нь, Дарь-Эхийн хойшоо, хогийн цэг рүү явахад бүтэн хаалгатай айл байдаггүй. Оронд нь эсгий унжуулчихсан байдаг. Наад зах нь ийм айлаас юм алдагдах нь тодорхой. Хэн дуртай нь ороод гарна шүү дээ. Энэ тал дээр иргэд маань өөрсдөө анхаарах хэрэгтэй. Тэрнээс бид хаалга хийгээд, хашаа бариад өгч чадах биш.

-Ихэвчлэн хэд орчим насныхан гэмт хэрэгт холбогдож байна вэ?

-Нас насны ангилал байлгүй яахав. Мөн үйлдэж байгаа цаг хугацаагаар нь судалгаа гаргадаг. Иргэдийн эрүүл мэнд эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг гэж ярьсан шүү дээ. Энэ нь 20.00-02 цагийн хооронд ихэвчлэн гарч байгаа юм. Сүүлийн үед архи, согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн хүмүүс гэмт хэрэг үйлдэх нь ихсэх маягтай болоод байна. Ер нь эрүү, хэв журмын нөхцөл байдал хүнд тал руугаа орж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар манай дүүргийн XIV хороонд байрлах Нарантуул худалдааны төвийн ард талд тодорхой хэмжээгээр гэмт хэрэг өсөж байгаа нь ажиглагдлаа. Энгийн өдрүүдэд Нарантуул захаар 7-8 мянган хүн үйлчлүүлдэг гэж байгаа. Үүнийг дагаад архидалт, гэмт хэрэг гарах нөхцөл болж байгаа юм.

Н.Энхжил http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан