gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.18
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Усны саванд архи юүлсэн “архигүй өдөр”

Нийгэм
2011-03-03
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-03-03
Cap бүрийн 1-нд Улаанбаатар хотын дүүрэг бүр архи, согтууруулах ундаа худалдахыг хориглодог. Харин энэ журам тэр бүр хэрэгждэггүйг гуравдугаар сарын нэгэн илтгэв. Гэтэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, өөрийгөө хянах чадваргүй болтлоо уусан 172 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Архи зардаг өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 100-гаас дээш байдаг.

Тэгэхээр архи зарах хориотой өдөр эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо энгийн өдрүүдийнхээс ялгагдах
юм алга. Тэдэнд архиар үйлчилж байгаа газруудад энэ тушаал "үйлчилдэггүй бололтой. Мөн архи зардаггүй өдрөөр баар цэнгээний газрууд ажиллах ёсгүй. Тиймээс Нийслэлийн хамгийн ачаалалтай, цэнгээний газар ихтэйд тооцогддог Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллыг зорилоо. Сансарын тунелээс Баянцээл хүртэл 100-200 метр зайтай. Энэ зайнд баар, цэнгээн, кафе үйлчилгээ явуулдаг 20 гаруй газар байна. Ер нь Баянцээлийн тэр хавь буудал, саун, кафе, баараар дүүрчихэж. "Казино", "New friend" "Venus", "London", "Evonto", "Diana", "Элсний аялгуу", "Алмаз" гээд жагсаавал нэлээд урт дараалал гарахаар болчихсон байна.

Харин архи зардаггүй өдөр эдгээр бүх газрууд хаалттай. Тэнд байрлах "SОYO", "WHITE NIGHT" гэх цэнгээний газрууд нээлттэй байсан юм. Тиймээс тус газруудыг сурвалжлагын гол цэгээ болголоо. Хэдийгээр хоёр дахь өдөр байсан ч хөл хөдөлгөөн ихтэй, согтуу хөлчүү хүн их байв. Ихэвчлэн 20-25 насны залуучууд хаашаа орох уу, нэг газар оръё л доо гэцгээн алхацгааж байв. 22.00 цаг өнгөрөхөд хүмүүсийн хөдөлгөөн бүр ихсэж, согтуу хүмүүсийн тоо ч олширч байсан юм. 18 насны гэмээр охины хоёр талаас хоёр цагдаа түшин авч яваа харагдав. Өөрийгөө ч хянаж чадахаа больсон энэ охинд ямар газар архиар үйлчлээ вэ. Архи зардаггүй өдөр, насанд хүрээгүй хүүхдэд архиар үйлчилж байгаа газруудад анхаарал хандуулахгүй бол тэд хуулийг гууль болгож байна.

Мөн насанд хүрсэн ч бай, хүрээгүй ч бай харанхуй бүрий болтол үр хүүхдээ хаана юу хийж явааг нь мэдэхгүй байгаа эцэг, эхчүүд өөрсдөдөө дүгнэлт хийхээр болж. Мөн "WHITE NIGHT" гэх цэнгээний газраас хоёр залуу нэлээд согтсон байдалтай гарч ирэн, бие, биенээ түшин явсаар дээш алхаж одсон. Архи зардаггүй өдөр хэдий ч тэд аль хэдийнээ согтчихжээ. Архидан согтуурахтай тэмцэх хуулийг мөрдөж байгаа хүн, баар гэж алга. Баарны үүдэнд очиход хамгаалагч нар цэвэр ус, ундаагаар үйлчилнэ гэсээр угтаж авав. Дотор нь ороход хүн орох зайгүй шахам хүнтэй, ширээн дээр нь цэвэр ус, ундаа харагдаж байлаа.

Мөн тамхины утаа нь манан шиг л сааралтан хоолой хорсгож эхэлсэн юм. Тиймээс хурдан гарахын мөрөөсөл болов. Уг нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс баар, цэнгээний газар, кафе, үзвэр үйлчилгээ гээд олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон. Гэтэл энэ хуулийг хөгшин залуу, эрэгтэй эмэгтэйгүй уландаа гишгэж байв. Хаашаа л харна тамхи зуусан хүн. Тэнд байгаа таван хүн тутмын нэг нь тамхи зуугаастай. Энэ бол зөвхөн “WHITE NIGHT” баарнаас харсан дүр зураг. "WHITE NIGHT"-aac гараад "SOYO" хэмээх бааранд очлоо. Байрныхаа гадаа ямар нэгэн хаяг байхгүй ч дотроо "SOYO night club" гэсэн бичиг хадчихсан байв. Мөн гадаах хаалгандаа хараа муутай хүнд ч харагдахаар "Согтууруулах ундаагаар үйлчлэхгүй" хэмээн хаяг наачихсан харагдав.

Гэсэн хэдий ч хөл хөдөлгөөн ихтэй, баар нь хүнээр дүүрэн шахуу байсан юм. Үүдээр нь орох гэтэл 17-18 насны бололтой хоёр охин хамгаалагчтай нь хэрэлдсээр зогсож байлаа. Тэд насанд хүрчихсэн ш дээ, ормоор байна, бид үйлчлүүлэгч биз дээ, биднийг оруулаач хэмээн зогсож байв. Харин дотроос тэр хоёр охинтой хамт яваа бололтой 22-23 орчим насны бүсгүй та хоёр гэрчилгээгээ аваад гарахгүй дээ, тэгсэн бол шууд орохгүй юу гэв. Гэтэл нөгөө хоёр нь хэн гэрчилгээгээ бариад явж байдаг юм, угаасаа л насанд хүрчихээд байхад, та нар үйлчилвэл үйлчилсэн шиг үйлчил хэмээн ууралсаар гурвуулаа хамт гарч явцгаасан юм.

Хаалганыхаа хажууханд байрлах ариун цэврийн өрөөнд 21-23 насны гэмээр таван залуу зогсож байв. Тэдний ярианы сэдэв нь мөнгө. Маньд нь тав байна, чи арваа гаргачих өнөөдөр нохой гурав харагдтал ууна шүү, харин мөнгөө хурдан бэлд хэмээн хармаанаасаа. гаргасан мөнгөнүүдээ нийлүүлэн гарч явав. Тэдэнтэй зөрөөд 18 насны гэмээр хоёр охин "ёо п..... ямар тэнэг өдөр вэ. Шал дургүй хүрчихлээ" хэмээн хараал урсгасаар орж ирэв. Залуучуудын "00" дотор ярилцах яриа нэг иймэрхүү. Ариун цэврийн өрөөнөөс гараад баар руу ороход мөн л цэвэр ус, ундаагаар дүүрсэн ширээ угтлаа. Транс аянд залуучууд тойрог болон бүжиглэцгээж байсан юм.

Согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн хэрнээ бүжгийн талбайд хөл дээрээ тогтож ядан бүжиглэх залуус мэр сэр харагдсан нь анхаарал татсан юм. Ширээг нь харахад цэвэр ус, ундаа. Тэгсэн хэрнээ бүжгийн талбайд нь өөрийгөө яая гэсэн согтуу залуус. Тиймээс би ч гэсэн үйлчлүүлэгч шиг захиалга өгөхөөр зөөгчийг дуудсан юм. Тэгээд архи зарах уу гэхэд ямар архи гэж асуув. Би гайхаж, үнэ нь хэд юм гэхэд зөөгч архинаасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй гэсэн юм. Удалгүй хажуу ширээнд хоёр залуу гурван бүсгүй хоёр архи авъя хэмээн захиалгаа өгөв. Харин зөөгч цэвэр усны саванд савлачихсан архи авчирч өглөө. Нэг нь 10000 төгрөгийн үнэтэй. Дотор нь ямар архи байгааг хэн ч мэдэхгүй. Ширээ болгон дээр байсан цэвэр ус архи болохыг би сая л мэдсэн юм. Архиа бүр цэвэр усны саванд хийгээд бэлдчихсэн.

Тэгээд архи авъя гэсэнд л гаргаж өгч байв. Хориотой өдөр цэнгээний газраа нээгээд зогсохгүй, хууль бусаар архи худалдаалж байгаа "SOYO”-ийнханд айж, сандарсан зүйл өчүүхэн ч ажиглагдсангүй. Архи захиалсан хүмүүсийн ширээнд цэвэр усны савтай архиа хээв нэг шидлэж байлаа. Ямартаа ч мөнгөтэй эрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэггүй жишээг үүнээс харж болно. Хэрэв тэд хуулиас айж, эмээдэг байсан бол хориотой өдөр архи зарах нь битгий хэл онгойх ч үгүй байсан биз ээ. Энэ бол зөвхөн 13 дугаар хороололд байрлах баарнаас хийсэн сурвалжлага.
Уг нь 2010 онд архидан согтуурахтай тэмцэх хуулийг удаа дараа зөрчиж, байнга цаг хэтрүүлэн ажилладаг нэр бүхий 63 баар, цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Гэтэл энэ төрлийн хэрэг буурахгүй хэвээр. Иргэд энд цагдаа нарыг ажлаа муу хийлээ хэмээн шүүмжилдэг. Цагдаа нар тухайн үед нь мөнгөн торгуулиар торгох эрх мэдэлтэй улс. Тэдэнд хууль зөрчсөн баар, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох, хаах эрх мэдэл байхгүй. Мөн баар, цэнгээний газраас гадна архи худалдаалж буй дэлгүүрүүд байгаа эсэхийг үзлээ. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллоос "Ботаник"-ийн эцэс хүртэл хэд хэдэн дэлгүүрээр орсон юм. Кино үйлдвэрт байрлах "Золбоо" худалдааны төв, Офицеруудын ордонд байрлах дэлгүүрүүд, Цайз захын "БОСА" худалдааны төв, Чулуун овоонд байрлах "Сансар", Шөнийн дэлгүүрт байрлах "БОСА" зэрэг газруудаар орсон ч тусыг эс олсон юм. Эдгээр газруудаар архи авахаар иргэд олонтаа орж гарч байв.

Гэсэн хэдий ч худалдагч нар архи зарахгүй хэмээн халгаах ч үгүй байлаа. Харин "Ботаник"-ийн эцэст байрлах нэгэн дэлгүүрт ороход архи худалдаалж байсан юм. тэд гуйлгаж, гувшуулахгүй архи авъя гэсэн хэн байсан ч шууд өгч байлаа. Харин архи авсных нь дараа худалдагч нь архи авсан бол хурдан гараарай, сая 10 мянган төгрөгөөр торгуулчихсан. Одоо хурдан гap гар хэмээн хөөж байсан юм. Уг нь архи худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд cap бүрийн нэгний өдөр гэхээр 365 хоногийн 12-хон өдөрт л архи худалдах хориотой. Тэгэхээр 353 өдрийн турш архи худалдаалж, хангалттай их орлого олж байгаа. Гэтэл яагаад cap бүрийн ганцхан өдөр хуулиндаа захирагдаад явж болохгүй гэж. Тэдэнд мөнгө л олж байвал хууль юу ч биш бололтой. Хуулиа гууль болгон уландаа гишгэж байгаа эдгээр газрууд хэзээ хуулиндаа захирагдах вэ. Мөн хуулиа мэддэг хэрнээ зөрчөөд байгаа аж ахуйн нэгжүүдийг торгоод өнгөрдөг цаг хэзээ дуусах вэ.

Б.Батчимэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан