gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрэлд эм нохой ашигладаггүй

Нийгэм
2011-03-26
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-03-26
Эрэлд эм нохой ашигладаггүй
Нийслэлийн цагдаагийн газрын эрэлч нохой алба нь 1944 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн дотоод хэргийн яамны сайдын тушаал гарч байгуулагджээ. Тус байгууллагын Эрэлч нохой албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Саруултай ярилцлаа.

-Улсын хэмжээнд хэчнээн нохой байдаг вэ?
-Нийслэлийн хэмжээнд эрэлч 42 овчарка нохой байдаг. Одоогийн байдлаар хөдөө орон нутагт 12 нохой байна. Нэг аймагт нэг л нохой байдаг. Энэ жилээс хөдөө орон нутгаас арав гаруй хүн сургахаар болсон байгаа.

-Сургалтаа яаж явуулдаг вэ?
-Сургалтыг хоёр янзаар явуулдаг. Өнгөрсөн оноос хэв журам хамгаалах, хөдөлгөөнт эрүүлийн газар явган эргүүлгийг нохойтой хийдэг болгож байгаа. Энэ эргүүлийн нохойг 45 хоногийн хугацаатай сургаж анхан шатны мэдлэг олгож, хөдөлгөөнт эргүүлд ашиглаж байна. Нөгөөх цагдаагийн мэргэжлийн гэмт хэрэг дээр ажилладаг мөрч нохойг зургаан сарын хугацаатай явуулдаг. Сургалтын явцад 45 хоногийн дадлага сургалтыг хийдэг. Үндсэндээ найман сарын сургалтыг явуулдаг юм. Мөн нохойн эзэд сургалтад сууж, нохойгоо албанд тэнцэхээр болгосны дараа шалгалтаа өгч гэрчилгээ авч мэргэжлийн хүн болдог.

-Мөрч нохой жилдээ хэчнээн хэрэг илрүүлж байна вэ?
-Янз бүр байдаг. Хөдөө орон нутагт гэмт хэрэг илрүүлдэг мөрч нохой байдаг юм. Жилийн эцсийн дүнгээр нийслэлд 41 сая төгрөгийн хохиролтой, 132 гэмт хэргийг илрүүлсэн. Харин хөдөө орон нутагт 40 сая төгрөгийн хохиролтой, 79 гэмт хэргийг илрүүлсэн байна. Улсын хэмжээнд 210 гэмт хэргийг илрүүлсэн дүн мэдээ байна.

-Гэмт хэрэг илрүүлсэн тохиолдолд нохойн эзэд мөн нохойнд шагнал урамшуулал олгодог уу?

-Нохойнууд хүнээр удирдуулж, заавар дохиогоор явдаг. Нохойн бол багаж харин эзэн бол түүнийг удирдаг гэсэн үг. Иймээс нохойн эзэд сар болгон ажлаа дүгнүүлж явдаг. Ажлын үр дүнгээс шалтгаалан нохойн эзэд шагнал урамшуулал авна.

-Манайд энэ төрлийн нохойг өсгөж үржүүлдэг үү?

-Манайд нохойг үржүүлдэггүй юм. Нохой сонирхогчоос мэргэжлийн хүмүүс үзэж байгаад ажлын чиглэлийн нохойг худалдаж авдаг. Насны хувьд нэлээд залуу долоон сартайгаас хоёр настай нохой авч сургалтад хамруулдаг. Ер нь нохой  найман нас хүрээд хөгширч жагсаалаас гардаг.

-Нохойнууд өвчлөх тохиолдол хэр элбэг вэ?

-Хүнтэй адилхан өвддөг. Манайх эрс тэс уур амьсгалтай учраас нохой өвчин их тусдаг. Өвчлөхөөр магадлагаа гардаг. Жижүүрт гарч байгаа нохой нойр алдаснаас болж, мөн сургалтаа хийж байх хугацаандаа бэртэж гэмтэх тохиолдол их гарна. Мөн янз бүрийн халдварт өвчин тусдаг юм. Ялангуяа фара вирүс, гударга, тахал зэрэг өвчин тусна. Фара вирүс өвчнийг эмчлэхэд хэцүү байдаг. Иймээс урьдчилан сэргийлэх вакцин жил болгон хийдэг. Энэ вакцин 4-5 халдварт өвчнөөс хамгаалах чадвартай байдаг. Эдгээрээс гадна хордлого болон бусад төрлийн өвчин тусдаг.

-Ихэвчлэн ямар хүйсийн нохой байдаг вэ?
-Ерөнхийдөө эр нохойнууд байдаг. Эм нохой жилдээ хоёр удаа ороон ордог болохоор авдаггүй юм.. Ороон орсон үед ажиллаж чаддаггүй. Гөлгөө гаргаад том болтол гурваас дөрвөн сар юу ч хийхгүй ажлаас хөндийрдөг. Ажлаас хөндийрснөөс болоод бүх сургалтаа мартаж дахин сургалтад суулгах болдог учраас эм нохой ашигладаггүй юм.

-Нохойг хэрхэн хамгаалж арчлах вэ?
-Тусгай маллагч нартай байдаг. Тэд байрыг цэвэрлэж, нохойг угааж арчлах ажлыг хийдэг. Өдөрт хоёр удаа буюу өглөө, орой гэж хооллодог. Тусгай тогооч хоолыг нь бэлтгэдэг, тусгай нормоор өгдөг юм. Өвлийн улиралд илчтэй адууны мах, шар будаа зэрэг илчлэг хоол иддэг. Харин дулааны улиралд илчлэгийн буруулсан хоол өгнө.

-Тэмцээн уралдаан зохион байгуулдаг уу?
-Мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн гурван жилд зохион байгуулсан. Энэхүү тэмцээнд манай албаны бүх нохойд ордог. Тэмцээнд орж байр эзэлсэн нохой хөтлөгч нарыг шалгаруулж цом медаль өгдөг. Энэ жил цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан долдугаар сард зохион байгуулна.

-Нохой хөтлөгчийг яаж шалгаруулж авдаг юм вэ?
-Нохойнд сонирхолтой хүмүүс хүрч ирдэг. Ихэнх хувь нь боловсрол багатай учраас авахад хэцүү байдаг. Ихэвчлэн аравдугаар анги төгссөн, цэргийн алба хаасан цагдаагийн байгууллагад ажиллах бие бялдар, эрүүл мэндийн болон бусад зүйлийн шалгаж авдаг юм. Энд орох гэсэн сонирхолтой хүмүүс харьцангуй бага байдаг.

Н.Алтанцэцэг http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан