VIII Богд Жавзандамба хутагтын хатан, улсын Эх дагина, Цагаан дара хатан Дондогдуламын өмсч хэрэглэж байсан хувцас хэрэглэл бүхий түүхийн ховор нандин эд зүйлсийн үзэсгэлэн өчигдөр Богд хааны ордон музейд нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнг нээж Дондогдулам хатны өөрийнх нь эрдэм номд суралцаж байсан нутгийнх нь сургууль номоор лам нар лүйжин тавьсан юм. 1869 онд Богд хааныг Амарбаясгалант хийдэд заларч, Өндөр гэгээний тугдам шарилд мөргөх үед Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн албат Дунга нэрт бүсгүй мэлмийд нь өртжээ. Тэр бүсгүйг Богд өөрийн шадар болгосон гэдэг. Дунга нь зургаан мэдрэхүй төгс, эрдэм чадал өндөр, ёслол журамтай хийгээд далдын мэдэл гүнзгий учир увшинз сахил хүртэн Богдын ордонд амьдрах эрхтэй болсон ажээ.
Түүнийг бага наснаасаа гэрийн сургуулиар тантан жалбуугийн ёсны жод лүйжингийн сургуульд суралцсан, Говийн догшин ноён хутагтын бага жүд, Хүүхэн хутагтын жүдийг уянгалаг сайхан хоолойгоор уншдаг байсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. 1902 онд нууц тарни, бясалгалын Дунга нэрийг нь Дондогдулам хэмээн өөрчилж Тус ачлалт, Тунгалаг чандмань, Далай дайчин, Ялгуусан дагинас, Эрх цагаан дара хэмээн цоллон өргөжээ. Төрд үзүүлэх нөлөөгөөрөө Мандухай сэцэн хатны дараа ордог гэлцдэг Дондогдулам хатны үзэсгэлэнд тавьсан өмсгөл, хантааз, дээл, ханжаар зэрэг нь дархан хүн бурхан ухаантай болохыг илтгэсэн гэмээр дахин давтагдашгүй ховор үзмэрүүд байлаа.
Музейн үүд хэсэгт байрлуулсан Дондогдулам хатны шуумал шууд л нүдэнд тусна. Уг нь дээр үед хатны биеийг хадгалж байсан боловч оросуудын нөлөөгөөр устаж үгүй болсон ажээ. Үзэсгэлэнд тавьсан дээл, хүрэм, хамжааруудыг тухайн үед Хятадад гарч байсан хамгийн үнэтэй ховор, шинэ торгоор урлуулж байсан гэнэ. Үүнийг нь илтгэх европ лотус хээтэй хэрнээ цаана нь түмэн наст хээ, эр эм загасыг суурь болгон хийсэн мөнгөн товчтой, товчных нь сийлбэр дээр хааны ордны тэмдэг болсон тамгыг сийлбэрлэсэн өвөрмөц дээл байв. Дээлийнх нь мөнгөн товчнууд өнгөлсөн мэт гялалзах ажээ. Уг дээл урласан үеэсээ өнөөг хүртэл хүний гар хүрээгүй байгаа атал товч нь шинэ юм шиг гялалзах нь гайхмаар. Мөн есөн луу хээтэй хоргой дээл бусад үзмэрүүдээсээ содон харагдаж байв.
Музейд тавьсан үзмэрээс хамгийн их анхаарал татаж байсан зүйл нь Дондогдулам хатны сувдан хээтэй хүрэм байв. Нарийн сайн ажиглахгүй л бол энгийн торгон хатгамал гэж андуурмаар уг хүрмийг урлахад 20 мянга гаруй сувд орсон байна.
Маш жижигхэн ховор сувдаар, зүүнээс ч нарийхан зүйлээр хатгаж урласан тус хүрмийг бүтээхэд зарцуулсан хөрөнгө одоогийнхоор бол нэг аймгийн жилийн төсөвтэй тэнцэх гэнэ. Эдүгээгийн Ерөнхийлөгчийн өмсдөг шиг таван талтай малгайг ч үзмэрт тавьсан харагдана. Жод лүйжингийн ёсонд зөвхөн хаан, хатан хүн өмсөх учиртай таван талтай уг малгайг сундуйн 32 бурхны 32 ширээс хийж, оройд нь алтан очир урласан байна.
Тухайн үед Сэцэн ханы нутаг, Халх нийт даяар жодын ёс хүчтэй дэлгэрч, эмэгтэйчүүд бурхны ном сургууль идэвхтэй хийх болсон ажээ. Очирт титмийн хийц нь маш нарийн, орой дээрээ язгуурын таван бурхныг жижигрүүлэн дүрсэлсэн, доор нь таван дагиныг бэлгэдсэн дэлбээг шүр, сувд, алтаар хийсэн нь Монгол Улс дэвжин бадрахыг бэлгэдэл ажээ.
Үзэсгэлэнд тавьсан Дондогдулам хатны өмсгөл хэрэглэлүүдээс дурдвал лүйжин тавьдаг дамар, яв юум буюу эрэгтэй, эмэгтэй нийт 206 хүний гавлаар хийсэн эрхи, хонх /энгийн хонхноос өвөрцөм ялгаатай тал нь 20 алд газар сонсогддог/, булганы нүүр болон тогосны хөөмийгөөр хийсэн хамжаар зэргүүд байлаа.
Мөн 1902 онд Бээжин дэх Гадаад Монголын хэргийг захиран шийдэх яамнаас өгсөн эрдэм ноён цорж, түүний дараахан төрийн Эх дагина болоход нь монголчуудаас өгсөн алтан бадам суурьтай жинс зэрэг нь содон харагдаж байлаа.
1911 онд Дондогдулам хатан улсын Эх дагинаар өргөмжлөгдсөнийхөө дараахан Богдын ордны дэргэд Сангай аймаг хэмээх урлаачдын томоохон төв байгуулж өөрөө гардан удирдах болсноор олон зуун жил шашны хэв маягтай уламжлагдаж ирсэн ордны урлагт иргэний чиг хандлага оруулсан гэдэг.
Хувьдаа 120 гаруй урлаач, 40 зураачтай байсан гэхээр хатныг гар урлал, дархчууд болон урлагийн бүтээлийг хэрхэн дэмждэг байсныг илтгэнэ. Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг дээ. Дондогдулам хатны идэр залуу үеийн, Эх дагинад өргөмжлөгдсөн, насан эцэслэхээсээ өмнө нь авахуулсан гээд түүний туулж өнгөрүүлсэн амьдралын тусган үзүүлсэн зургуудыг ч дэлгэсэн байв.
Дондогдулам хатан шашин номын хэрэгт боловсорсон, нийгмийн идэвх сайтай, олны хүндэтгэл хүлээсэн тухайн үеийн сор болсон эмэгтэйчүүдийн нэг байв. Тиймээс 1903 онд Манжийн эзэн хаанаас “Эрдэнэ цэцэн ноён” цол олгожээ.
Тухайн онд Эх дагинын аймаг байгуулагдаж, эд хөрөнгө, эрх мэдэл, шавь албат олон болсны дээр улс төрд үзүүлэх нөлөө нь нэмэгджээ. Дондогдулам хатан 1923 оны нэгдүгээр сарын 14-нд 49 насандаа мөнх бусыг үзүүлжээ.
Түүнийг Коминтерний оролцоотойгоор хорлосон гэж таамагладаг байна. VIII Богд Жавзандамба хутагттай өнгөрүүлсэн 21 жилийн хамтын амьдралын төгсгөл нь ч бас л бурханлаг байсан хэмээн судлаачид үздэг. Дондогдулам хатныг жанч халсныг дуулсан Жалханз хутагт “Гурван түмэн гавьжийн үнэтэй үхэл” хэмээн гашуудсан гэдэг.
Г.Хэрлэн