gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зун бид хоёр

Нийгэм
2011-06-04
1
Twitter logo
1
Twitter logo
Нийгэм
2011-06-04
Зун бид хоёр
Амьдралын бас нэгэн зун. Бусдаасаа гойд ялгаагүй боловч бүхий л ургамал, амьтан дахин төрсөн мэт жавхааждаг учир зуны улирал шинэ бас сайхан байна. Ногоон тал дуниартаж, мал цадсан шинжтэй тоомжиргүй хэвтэх нь цаанаа л нэг амгалан байгааг илтгэнэ.

Хөдөө талд амьдарч буй хэн бүхний сэтгэл онцын цочмог хөдөлгөөнгүй цагийн байдлыг дагаад намдуу байх нь таатай. Айлууд зусландаа төдийлөн олноороо бууж амжаагүй байна. Харин зуны дунд cap аль хэдийнэ гарчихсаныг ч анзаарах сөхөөгүй их хотын амьдрал өрнөнө. Хижээл насныхны ярих нь зунаас зунд улирлын байдал сүрхий өөрчлөгдсөнийг дурсан халаглах нь хаа сайгүй сонсогдох юм.

Үнэндээ ганцхан тэд ч биш арваадхан жилийн өмнөх үеийнхний хүүхэд насны зун өөр байсан нь яахын аргагүй үнэн билээ. Бага нас, тэгээд зуны улирал юутай таатайг хүмүүс юу эс андах вэ. Хүүхдийн баярын өмнөх шөнө нойр бага зэрэг хулжина. Томчуудын бэлдсэн бэлэгний сураг, маргааш нар мандахад хүлээж буй тоглоомууд, зуны улирлын налгар өдөртэй давхцахаараа хүүхэд бүрийн нар гардаг шүү дээ.

Хэдийгээр хааяа нэг бороотой бүрхэг өдөр хүүхдийн баяр таардаг ч ихэвчлэн нарлаг байсныг санаж байна. Бас тэгээд дулаахан. Харин одоо байгалиа гомдоосныхоо шант амсаж зуны улирлын тэр сайхан өдрүүд жаахан хомсдсоныг анзаарч байна. Зун болдгоороо л болов. Гэвч улирлын өнгө солигдохыг даган өөрчлөгддөг байгалийн үзэгдэлүүд үргэлжилсэн ч ёстой л нөгөө зун шиг зун болох нь улам цөөрөөд байгаа бололтой.

Үдээс өмнөдөө намрын өдөр шиг хүйтэн салхи үлээж, хойш нь болохоор хаврын хахирган цаг шиг их шороон хуй дэгдэх юм. Уулсаа нүцгэлж, усаа ширгээсний хариуг байгаль эх ийнхүү өгч байгаа болов уу. Төв Азийн Монгол орны эрс тэс уур амьсгал, түүнийг дагасан байгалийн гайхалтай зохицол дэлхийн улсуудаас өвөрмөц бас содон. Байгалийн тэр хатуу зохицлыг даван туулах чадвартай төрдөг монгол хүн зун, намрын хэдэн сард цагийн зөөлөнтэй учирч байгальтай илүү ойр амьдрах зохилдлогоотой байтал сүүлийн жилүүдийн энэ эрс тэс цаг агаарын байдал бусдын төлөвлөгөөг өөрчлөх гээд байна.

Дэлхийн эко систем өөрчлөгдөж буйг хуурай уур амьсгалтай Монгол орны иргэд бид илүү ихээр мэдрэв. Үүнийг өмнөхөөсөө арайл өөрөөр байх болсон зуны өдрүүд гэрчилж байх шиг. Зургадугаар cap гарсан ч цаг агаар нэг л тогтох янзгүй байн байн солигдох нь биднийг байгалиа яг одооноос эхлэн хамгаалахгүй бол хожимдохыг сануулсан дохио байгаагч үгүйсгэх аргагүй юм.

Зун бид хоёрын тэр дурсамж сайхнаараа л байгаа. Харин зун шиг зунаараа байх дэлхийн ааш дэндүү хурдан өөрчлөгдөж байна. Зун хавар, намартай холилдон эрлийзжээд байгаа гэсэн, үг. Харамсалтай нь хүн бидний буруугаас болж...

Ө.Хүү

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан