“Журамт бүсгүй Лш Би Лянь”, “Мөрөн голын шулам хүүхэн”, “Чонон сүлд” романууд, Хятадын “Хуан Жу Гэг”, Өвөрмонголын “Чингис хаан” уран сайхны олон ангит кинонууд, хятад, англи, япон хэлний толь бичгүүдийн зохиогч, орчуулагч, хятад хэлний дуун хөрвүүлэгч, доктор, профессор Д.Болдбаатарын номын хурим өнгөрсөн бямба гаригт “Элит” төвд боллоо.
Номын хуримаар “Чонон сүлд”-ийн сонгомол хувилбар, “Дияан”, “Хятад хэлний жижиг толь бичиг” зэрэг хамгийн сүүлд эрхлэн гаргасан номуудаа танилцуулсан юм.
Номын хуримд Академич Д.Төмөртогоо, МУСГЗ Г.Мэндооёо, Монголын Улсын Гаьяат эмч, АУ-ны доктор М.Шагдарсүрэн, Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ү Шинин нар болон хятад хэлний орчуулагч М.Чимэдцэеэ нар уригдан ирсэн байлаа.
Орчуулагч Д.Болдбаатар эхнэр доктор, профессор С.Туяагэрэлийн хамтаар үүсгэн байгуулсан хятад хэлний сургалттай “Гэгээ” коллежийн 10 жилийн ой ирэх онд тохионо. Ойгоо угтан “Гурван улсын үлгэр”, “Миний эцэг Дэн Сяо Пин”, “Гаадаа мэргэн”, Японы нэрт зохиолч Харуки Муракамигийн одоо ид шуугиан тариад байгаа романыг тус тус орчуулахаар төлөвлөөд байгаа аж.
Мөн гадаад хэл сурах амархан бөгөөд дөт зам болох “хуран үүдсэн арга” нээж, олон жил туршиж үр дүн нь батлагдсан тул албан ёсоор зарлаж байна гэлээ. Энэ нь гэрийн даалгаваргүй, дүрэмгүй, шинэ үггүй арга бөгөөд өнгөрсөн 9 жилийн хугацаанд хэрэглэн туршиж, үр дүн нь батлагдсан тул суралцагсдын байгалийн зөн билгээр явуулах энэ аргаа гадаад хэл сурах төгс арга байна хэмээн үзэж байгаа аж. “Зууны манлай залхууг зургаан сарын дотор гадаад хэл сургана” гэж гадуур сурталчилдаг ч үр дүн гарсан гэж дуулдахгүй байгаа нь ийнхүү өөрсдийн аргыг олон нийтэд зарлахад хүргэсэн гэнэ. Үүнийхээ үр болгож өөрийн гарын шавь Золбоо гэдэг наймдугаар ангийн сурагчийн хятад хэлний чадварыг харуулж байлаа.
Номын хуримын маргааш буюу өчигдөр орчуулагч Д.Болдбаатар Улаанбаатар их дэлгүүрт “Хятад Монгол-Монгол Хятад толь бичиг” болон “Хятад Монгол бага гарын толь бичиг”-ээ танилцуулж гарын үсэг зурсан юм.
Орчуулагч Д.Болдбаатар энэ хугацаанд роман, толь бичиг нийлсэн 12 ном эрхлэн гаргажээ. Академич Д.Төмөртогоо хэлсэн үгэндээ “Түүний орчуулсан киног үзээгүй, номыг уншаагүй, толь бичгүүдийг ашиглаагүй хүн Монголд байхгүй гэж хэлэхэд болно. Тиймээс Д.Болдбаатар бол соён гэгээрүүлэгч хүн юм” гэдгийг онцолсон юм.
Ч.Хүслэн