gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Авто засварын газрууд хөрс бохирдуулж байна

Нийгэм
2011-04-04
0
Twitter logo

ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн мэргэжилтэн Д.Гэрэлт-Одтой хөрсний бохирдлын талаар ярилцлаа.

-Танай хүрээлэнгээс хөрсний бохирдлын судалгаа хийжээ. Нийслэлийн хөрсний бохирдол ямар түвшинд байна вэ?

-Нийслэлийн хөрсний бохирдол өмнөх жилүүдийнхээс ихсэх хандлагатай байна. Нийт 134 цэгээс дээж авч, судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан дээжүүдийн 1.8-20.5 хувь нь хүнд металын бохирдолтой гарсан.

-Тухайлбал, ямар хүнд элемент илрэв?
-Зэс 20.5, хар тугалга 6.9, хром 5.2 хувьтай байна. Аммоний буюу шивтрийн бохирдол судалгаанд хамрагдсан нийт дээжний 29.3 хувийг бохирдуулсан байсан. Мөн хүхрийн исэл 21.2 хувийн бохирдолтой гарсан. Хүнцлийн хэмжээ дунджаар 7.46 мг/кг буюу нилээд их байгаа нь хөрсний бохирдол болон хөрс үүсгэгч чулуулгийн агууламжтай холбоотой. Харин мөнгөн усны дундаж агууламж 2008 оны хэмжээнээс бага зэрэг буурчээ.

-Дээрх бохирдлууд нийслэлийн аль бүсэд түгээмэл илэрсэн бэ?
-Баянбүрд орчмын автомашин засварын цэг орчимд хар тугалга 2413 мг/г буюу хүлцэх агууламжаас 24 дахин их гарсан. Эдгээр цэгт зэс, хром, цайрын агууламж стандартаас хэд дахин илүү байсан.

-Хөрсний хүнд металын бохирдол юунаас болж үүсч байна?
-Энэ нь хатуу хог хаягдал, автомашин засварын газар, гэр хороололтой газар голчлон үүсч байна. Ялангуяа автомашины төвлөрөл ихтэй Сүхбаатар дүүргийн төвийн хэсгийн хөрсөн дэх хар тугалгын дундаж хэмжээ 132 мг/кг буюу хүлцэх агууламжаас их байгаа юм.

Мөн хөрсний органик гаралтай бохирдол болох аммоний дунджаар 4.35 мг/100 г байгаа нь ердийн бэлчээрийн хөрснөөс дөрөв дахин илүү байна. Энэ нь хүн амын төвлөрөл ихтэй зах, автобусны буудал орчим ихээр илэрсэн. Харин фосфор дунджаар 5.42 мг/100 г байгаа нь ердийн бэлчээрийн хөрснөөс хоёр дахин их юм.

-Хөрсний органик бохирдлоос гаралтай аммоний, фосфор хэвийн хэмжээнээс хэтэрвэл ямар эрсдэлтэй вэ?
-Аммоний, фосфор нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд гадаргын болон газрын доорх усыг бохирдуулах аюултай.

-Авто засварын газар орчмоос нефть бүтээгдэхүүн илэрсэн гэсэн?
-Авто засварын газар орчмын хөрсөнд нефть бүтээгдэхүүн 13.8 хувьтай байгаа нь стандартаас 68.8 дахин илүү байгаа юм. Мөн утааны бохирдолтой холбоотой хөрсөн дэх хүхрийн хэмжээ 1.16 мг-экв/100 г буюу нилээд өндөр үзүүлэлтэй байна.

-Тэгвэл хөрсний бохирдол стандарт хэмжээнээс давсан гэсэн үг үү?

-Одоогийн байдлаар хөрсний хүнд металын бохирдлын дундаж үзүүлэлтүүд стандартын түвшинд байна. Гэхдээ зарим газруудад алаг цоог байдалтай, хэт их бохирдол үүсчээ. Тиймээс цаашид нийслэлийн хөрсний бохирдол ихсэх хандлагатай учраас бохирдлын эх үүсвэрийг багасгах шаардлагатай байна.

-Хөрсний бохирдлын эх үүсвэр нь юу вэ?
-Ахуйн хог хаягдал, ил задгай авто засварын газрууд, гэр хороолол болоод байна. Хөрсний бохирдлыг бууруулахын тулд хатуу хог хаягдлын хяналт болон гудамж талбайн тохижилтыг сайжруулах, хогийн савнууд байрлуулах, шаардлага хангаагүй ил задгай авто засварын газруудыг хаах, гэр хорооллыг багасгах хэрэгтэй.

-Манай мэргэжилтнүүд хөрсөнд үүссэн бүх бохирдлыг судлах боломжтой юу?
-Үгүй. Манай улсад тодорхойлох боломжгүй фуран, бензпирен, диоксен, ПАУ зэрэг органик бохирдуулагчдыг судлах шаардлага үүссэн.

Э.Энхцолмон

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан