gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Лхагва: Миний хүү болохоор бид сайн ойлголцсон

Соёл урлаг
2011-02-21
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2011-02-21
"Guys''-хамтлагийн дуучин Д.Лхагвааг "Амьдралын төсөл" туурвиад тун завгүй байхад нь уулзаж ярилцлаа.

-Хэзээнээс бие дааж кино хийхээр зориг шулуудав аа?
-Сүүлийн үед олон янзын сэдэв, өрнөлтэй кино гарч байгаа ч 25-30 насны, өөрийн гэсэн амьдралаа босгоод үр хүүхдээ хүмүүжүүлж зөв амьдарч яваа тийм залуусын тухай кино байдаггүй юм шиг санагдсан. Жишээ нь энэ сэдвийн кино ховор санагдсан тул сонгож авсан.

Би "Монгол" ТВ-д ажиллаж байгаа. Ажлын шаардлагаар олон янзын мэргэжлийн хүнтэй уулзаж байсан. Тэднээс ч сайхан санаа оноо орж ирдэг. Тэгээд л зохиолоо бичсэн дээ.

-Киноны цагаан толгойг хэнээр хэрхэн заалгасан бол?
-СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Миний багш кино найруулагч, ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гэж хүнийг Монголд төдийгүй дэлхийд ч танина.

-Жигжидсүрэн гуайг одоохондоо Монголын кино урлагийн толгойд байгаа гэдэгтэй маргах хүн үгүй биз.
Зохиолоо хамгийн түрүүнд багшдаа үзүүлж, бас багагүй шүүмжлэл хүртсэн байх даа?

-Харин ч бүр эсрэгээрээ болсон. Зохиолоо бичээд багшдаа үзүүлэхэд маш их урам хайрласан. Дараа нь зөвлөгөө өгсөн. Бас мэргэжил нэгт найз нөхөд олон болохоор сайн ч тусалсан.

-Аливаа бүтээл тодорхой хэмжээний зовлон бэрхшээл туулж байж бүтдэг. Тэр тусмаа кино хийхэд багагүй саад тотгор учирдаг. Хамгийн анх ямар бэрхшээлтэй тулгарч, яаж давж гарав?
-Мэдээж кино хийхэд бэрхшээл учралгүй яахав. Хамгийн анхных нь санхүүгийн асуудал байлаа. Эхлээд багаа бүрдүүлсэн. Тэгээд загвар өмсөгч, жүжигчин Пүрэвсүрэнд зохиолоо аваачиж өгсөн. Тэр уншаад дэмжсэн. Миний хамгийн анхны жүжигчин ийн хүлээж авсанд их баярласан. Тэгээд туслах жүжигчдээ цуглуулсан. Драмын Амгаа, загвар өмсөгч Гэрэлчулуун нар тоглож байгаа. Тэдэнд ч зохиол таалагдсан байсан. Дараа нь найруулагч операторын баг ямар байх вэ гэдгээ төлөвлөөд сонгосон. Найруулагчаар миний урьд нь тоглож байсан “Төрийн дайсан" киноны н.Дэлгэрбаяр, оператороор нь н.Хосбаяр ажиллаж байгаа.

Дээрх ажлууд амархан бүтсэн ч, мөнгө хайх том ажил л хамгийн том бэрхшээл байсан. Тэгээд кино төслийн танилцуулга гэж оройн үдэшлэгийг "Чингис" зочид буудалд зохион байгуулсан.

-Киноны танилцуулга, нээлт нь дэлгэцнээ гарахын өмнө, эсвэл дэлгэцэнд гарсан өдөр л болдог. Гэтэл өмнө нь хийж байгаа нь сонирхолтой л юм?
-Үнэхээр л киног дэлгэцнээ гарсан хойно нь хүмүүст танилцуулдаг. Гэтэл бид киногоо хийхээсээ өмнө "Ийм кино хийх гэсэн юм" гэдгээ тодорхой хүрээний улсуудад үзүүлсэн. Үдэшлэгтээ УИХ-ын гишүүд, урлагийнхан, бизнесменүүдийг урьсан. Гэхдээ зүгээр л уриад мөнгө нэхээгүй. Тэдэнд кинон дотор ороод ирсэн мэт тийм сэтгэгдэл төрүүлэхээр бодож үдэшлэгээ бэлдсэн. Өөрөөр хэлбэл, үдэшлэгийн танхимын ханыг гэхэд л киноныхоо зураг авалтын хэсгийн зургуудаар чимсэн. Тэгээд "Бид нэг багийнхан. Ийм кино хийх гэсэн юм" гээд л зохиолоосоо гурван минутын бичлэг хийж үзүүлсэн. Зураглаач, каймер, нүүр будагч гэрэл, дуу гээд л. Найруулагч суугаад "За, стенд 1-ийн 1 явлаа" гээд яг бодитоор нь үзүүлсэн. Тэр нь хүмүүст таалагдаад тэндээс дэмжих санал орж ирсэн. "Гацуурт" компани болон хэд хэдэн хүмүүс дэмжлэг үзүүлсэн.

-Үзэгчдийн хүртээл болгоход бэлэн үү?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зураг авалт эхлээд одоо гаргахад бараг бэлэн болсон. Жижиг сажиг зүйл л үлдээд байгаа.

-Жүжигчин, дуучин Лхагваагийн хувьд бас анхных нь бүтээл биш шиг санаж байна?
-Киноны хувьд 7-8 дахь нь байх. Урьд нь гол ба туслах дүрд тоглож байсан. Бие даасан бүтээлийн анхных нь. Анх удаа бие даан кино хийж байгаа болохоор багагүй бэрхшээлүүд тулгарсан ч одоо сэтгэл хангалуун байна.

-Киноны нэр "Амьдрал төсөл" гэж байсан. Утга төгөлдөр, сайхан нэр санагдсан. Анхны бүтээлдээ өөрөө нэр хайрлав уу?

-Хүний амьдрал гэдэг үнэхээр төсөл, төлөвлөгөө байдаг шүү дээ. Киноны хамт олон ярилцаад дотроо уралдаан зарласан. Уг нь "Амьдрал" гэж нэртэй байсан. Зургийн даргаар ажиллаж байгаа н.Ган-Од "Амьдрал төсөл" гэвэл зүгээр юм гэсэн нь таалагдсан. Сайн төлөвлөж тооцож чадвал амьдрал цаашдаа сайхан болоод явчихдаг шүү дээ. Тэгэхээр амьдрал гэдэг төсөл, төлөвлөгөө, тооцоо юм уу даа.

-Хамтлагийн дуучинтай ярилцаж байгаа болохоор тэр тухай асуулгүй орхиж болохгүй нь?
-Бид чинь нэг ангийнхан. Бүгд л уран бүтээлээ хийгээд явж  байна. Нөгөө хоёр маань дуулж л байгаа.

-Жүжигчин мэргэжлээр төгссөн ч "Guys" хамтлагийн дуучин гэдгээр нь хүмүүс арай илүү мэдэх байх. Тэгэхээр дуулах авьяас нь арай илүү байж гэж ойлгож болох уу?
-СУИС-д ороод л хамтлагаа байгуулж дуулаад эхэлсэн. Тэр үедээ жүжигчнийхээ талаар бага юм хийж хамтлагийнхаа ажлыг л түлхүү хийсэн.

-Аливаа зүйлд хүүхдийн оролцоо ороод ирэхээр амилдаг ч нэлээд бэрхшээлтэй тулгардаг. Өөрийнхөө хүүгээ кинондоо тоглуулахад ямар байв?
-Зохиолоо бичихдээ хүүхдийн хэсгээс жаахан зугтаад байсан. Гэтэл найруулагч түүнийг анзаарсан. Тэгээд гэр бүл л болсон хойно хүүхэд түлхүү оруул. Хүүхэдтэйгээ яаж амьдарч, амьдрал хэрхэн өрнөж байгааг сайн оруулах хэрэгтэй гэсэн. Ингээд хүүхдийн эрэлд гарч драмын дугуйлангийн хүүхдүүд дээр очсон. Хэдийгээр 6-8 насны хүүхэд нь байсан ч тэдэнд жүжиглэх тухай ойлголт ер байгаагүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх гэж л тэнд явуулдаг юм байна лээ. Аав ээжийн эрх, балчир бяцхан тэднийг тоглуулна гэхэд нэг л сэтгэлд багтаагүй.

Тэгээд багийнхантайгаа ярьсан чинь өөрийнхөө хүүхдийг тоглуул гэсэн. Ингээд л хүүдээ багшилсан. "Кинонд тоглож чадах уу гэсэн чинь "Кинонд яаж тоглож, үгээ яаж цээжилдэг юм" гэж асуусан. Кино гэдгээ ч сайн мэдэхгүй учир бүх юм нь сонин байсан л даа. Тэгээд хичээлээс нь аваад явж байхдаа "Харилцан ярилцах хүнийхээ сүүлийн үгийг нь цээжилчихээд тэр хүнийг үгээ хэлээд дуусахаар араас нь үгээ хэлдэг юм шүү миний хүү. Бичгийн хэлээр ярьдаггүй юм" гэх зэргээр сайн зааж өгсөн. Хүү маань ч сайн ойлгосон. Тэр тусмаа миний хүү болохоор бид сайн ойлголцсон, нэлээн ч сургууль хийсэн. Нэг их зовоогоогүй ээ, сайн тоглосон.

-Одоо аавынхаа мэргэжлийг өвлөнө гэж байна уу. Балчир жүжигчний ээж нь бас урлагийн хүн үү?
-Миний хүүг Хүлгэн гэдэг, одоо долоон настай. Эхнэр Ц.Цэлмэг маань хувцасны дизайнер мэргэжилтэй. Бид хоёрын хүү эхлээд нисгэгч болно гэдэг байлаа. Харин кинонд тоглосноосоо хойш жүжигчин болно гээд байгаа.

С.Туул http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан