gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орших уу, эс орших уу...

Нийгэм
2011-02-18
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-02-18
Орших уу, эс орших уу...
Цэнхэр дэлхий ганцхан. Хүн төрөлхтөн нэг л дэлхий дээр хаяа хатган амьдарч оршсоор энэ цагийг хүрсэн. Цаашдаа ч соёлтой гэж өөрсдийгөө нэрлэсэн хүн төрөлхтний цорын ганц оршихуй нь байгаль. Амьдарч байгаа хамгийн том орчил, хамгийн гол шалтгаан нь байгаль гэдгийг мэдсэн хэрнээ хэтэрхий хөндий хүйтэн хандсаар өнөөг хүрснийг гараад л харчихаж болно.

Хатаж ширгэсэн гол горхи, гандаж гундсан хээр тал, цөлжсөн газар нутаг, жилээс жилд аашаа хувиргаж байгаа тэнгэрийн араншин оршихуйдаа дайн зарласан хүмүүн төрөлтний алхам бүрийг илчилж байх шиг санагддаг. Манай улсын хувьд уул уурхай хөгжсөнөөс хойш асуудал тарьж байгаа зүйл бол нөхөн сэргээлт.

Нөхөн сэргээлтээ хийгээгүй компанийн эрхийг хасдаг болъё
Энэ тийм ч шинэ санаа биш л дээ. Жилээс жилд яригдаж л байдаг сэдэв. Гэхдээ яригдсан хэрнээ амьдрал дээр эерэг тусгалаа олдоггүй хамгийн чухал амин сэдэв. Уул уурхай хөгжиж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна аа. Гэхдээ байгальд тэрнээсээ хортой нөлөө үзүүлж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр жишээ татъя. 2009-2010 оны уул уурхайн олборлолт болон бусад үйл ажиллагаанаас эвдрэлд орж орхигдсон газрын тооллогын дүн гарсан. БОАЖЯ-наас гаргасан дүн л дээ. Энэ тооллогыг 15аймгийн нутаг дэвсгэрт явуулжээ. Эдгээр аймгийн 56 сумын нутагт 2009-2010 онд 566 нэгж талбарт 3984,46 га газар эвдрэлд орж орхигдсоныг тэд мэдээлэв.

Эвдрэлд орсон талбайн 60 орчим хувь нь аж ахуйн нэгж байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж яамныхан тогтоожээ. 2009 оны байдлаар Хэнтий аймагт 47 нэгж талбарт 402.1 га, Дорноговь аймагт 93 нэгж талбарт 28 га буюу нийт 434 нэгж талбарт 1872.01 га газар Архангай аймагт найман нэгж талбарт 449.4 га, Баянхонгор аймагт 235 нэгж талбар 708.9 га Өвөрхангай 11 нэгж талбарт 561.9 га, Өмнөговь аймагт 48 нэгж талбарт 75 га, эвдрэлд оржээ. Хамгийн их газар эвдэрсэн нь Баянхонгор аймаг. Энэ аймагт 708.9 га газар эвдрэлд орсон байна. Тус аймгийн 23 нэгж талбарын 146.2571 га газар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаар сүйджээ. Нөхөн сэргээлтээ хийгээгүй гэж цоллуулдаг алтны магнатуудын нэр өнөөдөр ч гэсэн сонсогдож байна.

"Гацуурт", "Монгол алт" гэж ирээд хөвөрдөг жагсаалт яг л хэвээрээ. Нэг талаас энэ байдлыг төрийн байгууллагын хяналт султай холбон тайлбарладаг. Нөгөө талаас хууль эрх зүйн орчинтой жиших нь бий. Байгаль экологийг хүн төрөлтний цор ганц оршихуй гэдэг утгаар нь нөхөн сэргээлт хийгээгүй компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасдаг тогтолцоонд шилжмээр байна. Тэгж байж улиг болох нь халаг байгаа үл тоосон энэ хандлагыг өөрчилж чадна гэж бодож байна. Мэдээж хариуцлага тооцох эрхээс гадна хариуцлагыг нь мэдрүүлэх ажлаа хангалттай хэмжээнд хийхийг энэ чиглэлээр төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагаас шаардах эрх иргэн хүнд бий.

Ажлаа сайн хийж чадахгүй байгаа албан хаагчиддаа хариуцлага тооцох тогтолцоогоо ч чангатгах хэрэгтэй нь тодорхой. Учир нь байгаль эргэж сэргэхгүйгээр мөхөх тэр цагт хүн төрөлхтний амьдрал, гайхал төрүүлсэн хөгжил... ер юу ч бай бүгд л алга болно. Шекспирийн "Орших уу, эс орших уу" гэсэн алдарт монологийг хүн төрөлхтөн хэлээд зогсч байна, өнөөдөр. Байгалиа хайрлавал оршино, эс хайрлавал эс оршино. Үнэн гэвэл ердөө л энэ. Хатуу ч гэсэн хамгийн барьцтай үнэн.

Нинжа дэмжсэн бодлого алсыг харсан шийдвэр биш

Алтны нөөц ихтэй аймаг бүрд нинжа нартай зохицох, нинжа нарыг зохицуулах гэж нэг том ажил бий. Төрөөс нь хууль гаргаж дэмжээд байхад тэдэнтэй тэмцэнэ гэдэг бараг л бүтэхгүй ажил. Нинжа нарын ертөнц хатуу. Тэнд хэдэн хүн алтны эрэлд гарч, хэд нь чухам амь насаараа дэнчин тавьж байгаа нь тодорхойгүй. Алт эрсээр шороонд даруулж орчлонгоос одож байгаа хэсгийнх нь тоо нь ч тодорхой бус.

Алт даган цэцэглэж буй хар бараан нийгмийн нарийн өнгийн тодорхойлох хэцүү. Нинжа нарын нэг сөрөг тал нь нөхөн сэргээгдээгүй тэр чигтээ эвдэгдэж орхигдсон газар. БОАЖЯ-наас зарласан нөхөн сэргээгдээгүй газрын 30 орчим хувь нь нинжа нарын сүйтгэсэн газар гэсэн. Хамгийн их газар эвдэрсэи Баянхонгор аймагт гэхэд нинжа нар 208 нэгж талбарын 332.825741 га газрыг сүйдэлж орхиж. Яамны зүгээс зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага нэхэн тооцно гэсэн мэдэгдэл хийж байна лээ. Харин нинжа нарт хэрхэн хариуцлага тооцох вэ. Тооцох ямар ч боломж, гарц харагдахгүй байна. Уул уурхай хөгжсөн газар бүр нинжа нартай байсан.

Нинжа нарын амьдарч байсан газарт оршиж буй хүмүүсийн дунд өнөө хэр нийгмийн толгойны өвчин болсон хар бараан өнгөнүүд ноёлж байдаг гэсэн. Тэгэхээр байгалиа бодсон ч тэр, ирээдүйгээ харсан ч тэр нинжа нарыг дэмжсэн бодлого төрөөс барих нь тийм ч зөв хандлага биш гэж бодож байна.

Ц.Сүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан