gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жижиг дунд үйлдвэрийн хууль амьдралд хэр хэрэгжиж байна вэ?

Эдийн засаг
2011-07-20
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2011-07-20
Бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэн өнөөдөр манай улсын ДНБ-ний 70 гаруй хувийг бүтээн бий болгож байна. Тэд энэ хэмжээгээр улс орныхоо эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ оруулж, хөгжлийг авч яваа юм. Гэвч тэдний ажил хөдөлмөр эрхлэх бизнесийн орчин тааруу явсаар ирсэн. Ялангуяа бизнесийн салбарын 90 шахам хувийг бүрдүүлэгч жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийнхэн энд хамгийн түрүү ордог.

Бизнесийн орчинг бизнес эрхлэгчдэд таатай байдлаар бүрдүүлж, түүнийг улам сайжруулаад явах нь мэдээж эрх зүйгээс эхэлдэг. ЖДҮ-чдийн хувьд ийм эрх зүйн үндэс суурь нь 2007 онд гарсан ЖДҮ-ийн тухай хууль болсон юм. Уг хууль амьдралд хэр хэрэгжиж байна вэ?

Дээрх хуулийн зорилго нь үндэсний үйлдвэрлэлийг аль болох хөгжүүлж, нэмүү ертөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төрийн бодлоготой уялдан өрхийн үйлдвэрлэлийг бий болгон төр, засгаас дэмжихэд чиглэсэн юм. Яаж дэмжих вэ гэхээр мэдээж ажлын байр нэмэгдүүлэх, өрх бүлгээрээ хамтран бизнес эрхлэх боломжийг төр, засгаас бүрдүүлэн гаргаж биелүүлэх замаар юм. Ямар ч болов ЖДҮ эрхлэгчдэд төр, засгаас үзүүлэх тусламж дэмжлэгийн чиглэл тодорхой болсон. Хэрэгжвэл үндэсний үйлдвэрлэл сэргэхэд түлхэц болох юм.

Манайд ЖДҮ-чдэд тулгардаг, ялангуяа бизнесээ эрхлэх гараанд хамгийн эхлээд учирдаг гол бэрхшээл бол санхүүжилтийн эх үүсвэртэй болох, түүнийг олох явдал байдаг. Өнөөдөр бизнес эрхлэгчдэд олдож буй санхүүжилт нь банкны зээл. Өөр юм үгүй. Гэтэл банкны зээлийн хүү өндөр, хугацаа нь давчуу байдаг.

Монголд үйлдвэрлэл төдийлөн хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь энэ гэдэгтэй хэн ч маргахгүй. Дэлхий нийтийн хэмжээнд үйлдвэрлэлийн салбарт олгогдож буй зээл хөгжиж буй орнуудад үсрээд жилийн 10 хувь, хөгжилтэй орон бол түүнээс доош, бараг хүүгүй шахам байдаг.

Дэлхий даяар үйлдвэрлэлийн салбарын жилийн дундаж ашиг 5-15 хувийн хооронд л байдаг. Тэгэхэд манайд банкны зээлийн хүү дунджаар 20 орчим хувьтай. Ийм нөхцөлд үйлдвэрлэл хөгжинө гэдэг хэцүү. УИХ-аас жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэсний ЖДҮ эрхлэгчдийн банкнаас авч буй зээлийн хүүг 10 хувиас хэтрүүлэхгүй байлгах, үүний тулд өрсөлдөх чадвартай үйлдвэрийн салбарт арилжааны банкнаас олгогдож буй зээлийн хүүгийн тодорхой хувийг төрөөс хариуцах, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл болон тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэл технологийн парк байгуулахад зориулж 300 сая ам.долларыг төсөвт суулгах талаар ярьж ирсэн. Гэвч хэрэгжээгүй байсаар.

Хууль гарснаар ЖДҮ эрхлэгчдийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүгийн тодорхой хувийг төрөөс хариуцах, сайн хийсэн бизнес төлөвлөгөөтэй төслийг барьцаа шаардахгүйгээр санхүүжүүлэх боломж бүрдсэн боловч хэрэгжилт хангалтгүй байгаа. Гэхдээ хууль гарснаас хойшхи хугацаанд төрөөс Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих Үндэсний стратегийг баталж, Засгийн газраас ЖДҮ-г дэмжих үүднээс тэдэнд зориулсан зээлийн хэмжээг 100 тэрбум болгож нэмэгдүүлэхээс гадна 300 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон зэрэг бага багаар алхамууд хийгдсэн. Сүүлийн жишээ гэхэд сум бүрт 50-200 сая төгрөгийн зээл очиж байна.

Эцэст нь хэлэхэд, ямар ч том бизнесмен гэнэт баяждаггүй, жижиг, дундаасаа эхэлсэн байдаг. Энэ утгаар аль ч улс оронд дундаж амьжиргаатай өрх, түүний гишүүд тухайн орны эдийн засгийн гол суурь болж байдаг. Нийгмийн зонхилох хэсгийг боломжийн амьдралтай дундаж давхарга бүрдүүлэхийг хөгжиж буй улс орнууд, тэр дундаа манай улс зорьж байгаа.

Өнөөдөр манайд сүүлийн жил дараалан эдийн засгийн өсөлт 10 орчим хувьд хэлбэлзэж, нэг иргэнд ногдох ДНБ жил бүр 30 орчим хувиар нэмэгдэж байгаа хэдий ч иргэдийн амьдрал төдийлөн сайжрахгүй байгаа. Үүний шалтгаан нь ДНБ-д эзлэх төсвийн орлогын хэмжээ харьцангуй өндөр, мөн нэмүү өртөг нь эх орондоо үлдэж байх учиртай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжихгүй байгаатай холбоотой юм. Тиймээс ЖДҮ-ийг дэмжиж хөгжүүлэх нь манай улсын эдийн засгийн үндэс, үйлдвэржүүлэлтийн гол бодлого болоод байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан