Шинэ жилийн баяраар салют буудуулсан иргэд эрүүл мэндээрээ хохирч үлдсэн. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас пиротехникийн хэрэгсэл буюу тэсэрч дэлбэрэх аюултай бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг аж ахуй нэгж байгууллагад шалгалт хийжээ.
Улсын хэмжээнд салют худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байдаг. Эдгээр нь "Протек", "Очир ундраа" ХХК аж. Тус компаниудын бүтээгдэхүүнийг Баянзүрх дүүргийн XV хороонд байршилтай "Тотал мюзик" дэлгүүр, Хан-Уул дүүргийн III хорооны "Шинэ өглөө" цогцолборын дэлгүүр, Баянгол дүүргийн I хорооны нутаг дэвсгэр дэх "Пластик" дэлгүүрээр тус тус борлуулдаг байна. Шалгалтаар эдгээр компаниуд хүн гэмтээх эрсдэлтэй салютыг 2008 оноос хойш импортлоогүй болох нь батлагджээ.
Харин иргэд "8 Shots roman candle", "Blan lian wang" төрлийн салютыг зөвшөөрөлгүйгээр, нууцаар БНХАУ-аас оруулж ирсэн нь илэрчээ. Он солигдох мөчид салют хэрэглэсэн 21 хүнээс ес нь "8 Shots roman candle", "Blan lian wang" салютыг хэрэглэсэн байжээ. Уг салют дээр англи хэлээр "гар дээрээс буудуулж болохгүй" гэсэн зааврыг бичсэн байдаг аж. Иргэд үүнийг уншилгүй буруу хэрэглэснээс болж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол гарсныг мэргэжлийнхэн онцолсон. Баянзүрх дүүргийн цагдаагийн тасгийн ажилтнууд шинэ жилийн үеэр зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан динамит, салютыг хураан авч, цаашид худалдахгүй байх үүрэг өгсөн байна.
Хууль бусаар оруулж ирсэн хар, улаан өнгө бүхий "8 Shots roman candle", "Blan lian wang" салютыг худалдан авахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Учир нь шинэ жилээр оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл байж болзошгүй аж.
А.Лхагважав http://niigmiintoli.mn/