Энэ удаагийн зочноор Сүхбаатар дүүрэгт орших Дамбадаржаалын хийдийн дархан хамба лам Д.Дашрэнчинг урилаа.
Өдгөө 100 насыг зооглож байгаа тэрээр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суудаг ажээ. Дайны хөлд үрэгдсэн Дамбадаржаалин хийдийг хэрхэн хөл дээр нь босгосон болон түүний хаана шавилан сууж байсан талаар ярилцсанаа хүргэе.
-Таны унасан газар, төрсөн нутгийн талаар яриагаа эхлэх үү?
-Би 1911 оны нэгдүгээр сарын 20-нд Архангай аймгийн Тэрх цагаан нуур гэдэг газар төрсөн. Гурван настай байхад минь аав үрэгдэж, таван настайд ээж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ. Тэднийгээ өнгөрснөөс хойш ганцаараа хоцорсон. Тухайн үед манай нагац ах Завханы Яруугийн хийдийн лам байсан юм. Тэгээд би нагац ах дээрээ очиж зургаан настайгаасаа Яруугийн хийдэд шавилан суусан. Яруугийн хийд бол тухайн үеийн хамгийн том хийд байсан юм. Зургаан настайгаасаа 30 нас хүртлээ Яруугийн хийдэд шавилан суусан. Намайг Яруугийн хийдэд лам байхад нөгөө их хэлмэгдүүлэлтийн үе болсон юм шүү дээ. Тэр үед хар болж Завханаас гарсан.
-Завханаас шууд Улаанбаатарт ирсэн хэрэг үү?
-Улаанбаатарт сүүлд ирсэн. Хэлмэгдүүлэлтийн үеэр хар болж, ажил төрөлгүй удаан явсан. Хүн дагаж тууварт явж ч үзлээ. Тууварчин авна гэсэн зарын дагуу Цахар гэдэг хүнтэй танилцаж тууварт явахаар болсон. Бид нэлээн хэдэн үхэртэй Хөвсгөлийн Ханх руу тууварт явсан. Нөгөө үхэрнүүд нь туранхай гэж жигтэйхэн. Замдаа ямар мах иднэ гэх биш тарвага зурам агнаад амиа зогоочихно. Тууварын замд Цахарын бие муудаж би аймгийн төвийн эмнэлэгт хүргэн өгч цааш ганцаараа хэдэн үхрээ туун Ханх орж байлаа. Тууврын хөлс гэж хэдэн төгрөг авч байсан. Тухайн үед ямар юмны үнэ ханш мэдэх биш, мөнгөтэй золгон 1942 онд Улаанбаатарт орж ирж байлаа.
-Тухайн үеийн Улаанбаатар ямар байсан бэ?
-Одоогийнх шиг олон өндөр барилгууд байгаагүй юм. Намын сургуулийн хэдэн байшин, гандангийн дуган л байсан даа. Дамбадаржаа гэдэг чинь их хол санагддаг бай ээ. Яаж ч хүн ажилладаг юм гэмээр хол байсан. Ийм олон айл, сүм хийд байгаагүй . Эзгүй тал л байлаа шүү дээ.
-Хотод ирээд ямар ажил хийв?
-Улаанбаатарт анх ирээд таних хүнгүй хэцүү байсан. Намын сургуульд хуучнаар бол боловсон хүчний ажилд ороод тэнд насаараа ажил хийж байгаад 1971 онд тэтгэвэрт гарсан даа. Тэтгэвэрт гарснаасаа хойш 1990 онд Дамбадаржаагийн хийдийг өөрийн хөрөнгөөр шинэлчилсэн. Тэгээд өнөөг хүртэл Дамбадаржаалин хийдэд Дархан хамба лам болоод сууж байна. 1990 онд нутгийн хоёр ламтайгаа хамт варенийн шилний таган дээр арц хүжээ уугиулж сан тавьж эхэлсэн. Нөгөө хоёр өвгөн маань одоо өнгөрсөндөө хөөрхий. Тухайн үед хийдийг сэргээн босголцож байсан хүмүүсээс ганцаараа амьд сэрүүн үлдсэн.
-Дамбадаржаагийн хийд анх ямар байв?
-Энэ хийд Манжийн хааны үед баригдсан 245 жилийн түүхтэй. Дээр үеийн сүм, дуган байсан. Монголын анхны хийд байгаа юм. Тэгээд дайны үеэр лам нарыг нь барьж хориод сүм хийдийг нь устгасан гэдэг.
Одоо хийдийн хашаан дотор цагаан барилга байдаг. Дайны үед япон цэргүүдийг тэнд авч ирж хорьдог байсан. Өөрөөр хэлбэл япон цэргийн хуаран байсан юм. Эндээс буцаж явах нь яваад, нас барсныг нь Дамбадаржаагийн хойд энгэрт оршуулсан. Дараа нь уушгины сүрьеэгийн эмнэлэг болсон. Хэдэн жилийн дараа татан буулгаад социализмын үед өндөр настны эмнэлэг болгосон юм.
Тухайн үед эмнэлэг байхад тэдний бариа засал хийдэг хүн сан тавиулмаар байна гээд намайг залдаг байлаа. Одоогийн хоёр давхар сүмийн хажуугийн жижиг байшинд анх сан тавьж байв. Тэнд байсан хүмүүс уйлах нь уйлж мөргөөд юм юм болж байлаа. Тэгээд түүнээс хойш өдөр шөнөгүй ажилласан даа. Сүүлд нь одоо байгаа гэр дуганыг манай гэрийнхэн сэргээсэн. Өмнө нь энэ дуган эмнэлгийн агуулах байсан юм билээ. Тэгээд манай самган найзуудтайгаа оёж шидэх юмыг нь гараараа оёж бүх л юмыг нь хийсэн дээ. Харин хоёр давхар хийдийг соёлын гавьяат зүтгэлтэн Мэнд-Ооёо бурхан шашны газрыг засаж сэргээдэг байгууллагаар сэргээлгэсэн. Тэгээд хоёр давхар байшингийн урд дөрвөн шовгор дуган бий. Түүнийг бас засуулж өгсөн юм.
-1990 онд лам нарыг хэрхэн хүлээж авсан бол?
-Тэр үед шашин дөнгөж сэргэж байсан. Тийм учраас намайг сан тавихад зарим нь уйлаад, мөргөөд сүйд болдог байв. Бурхан шашны их мөрөөдөл болсон хүмүүс байлаа. Мөргөх нь мөргөөд түүнээс хойш хүн тасрахаа больсон доо.
-Дамбадаржаагийн хийд орчмын газрыг ухахаар шарил гарч ирдэг гэж ярьдаг. Энэ хэр ортой вэ?
-Дамбадаржаагийн хийдийн хашаанд Хоёр, тавдугаар Богдын шарил байдаг хэмээн ярьдаг. Хамаагүй ухаж түнхэж болдоггүй газар байгаа юм.
-Шавилан сууж байсан Яруугийн хийдийн талаар ярьж өгөөч?
-Тухайн үеийн Завханы Яруугийн хийдэд 600 лам суудаг байсан. Нутгийн лам цөөн байсан. Нутгийн яг 80 лам байдаг. Бусад нь дандаа гаднаас бадарчилж ирсэн лам нар байсан юм. Ихэнхи нь бадарчилж очоод тэндээ шавилаад суучихдаг. Тэгээд нэг сонин юм гэвэл нутгийн лам нарын тоо 80-аас илүү гарахаараа нэг нь өнгөрчихдөг байсан юм. Тэгээд нутгаасаа яг 80 ламтай байдаг байсан. Яруугийн хийдээс олон хутагт хувилгаанууд төрсөн. Хэлмэгдүүлэлтийн үед лам нарт хийгээгүй хэргийг нь тохож хороодог байсан. Хилс хэрэг тулгаж 10 хоног барьж өлсгөж байгаад хэрэг тулгадаг байсан. Энэ үеэр олон лам үрэгдсэн дээ.
-Завханд Ялгуусан гэгээн гэж чадалтай лам суудаг байсан гэдэг. Энэ тухайд?
-Ялгуусан гэгээн гэдэг цолыг сүүлд авсан. Ялгуусан гэгээн гэж хувилгаан хүн байж байгаад лам нарыг барих явцад оргоод АНУ-д гарсан гэж ярьдаг. Тэгээд 10-аад жилийн өмнөхөн нас барсан гэж сонссон доо. Хэдэн малтай хөгшин дэрсэн дотроос нэг хүү олсон юм гэнэ лээ. Тэгээд тэр хүүхдийг хаанаас ирснийг мэдэхгүй тэр хоёр хөгшин авч өсгөсөн гэдэг. Нэг сонин нь тэр хүүхэд хүйсгүй байсан гэж ярьдаг байсан.
Ялгуусан гэгээн найман настай байхдаа эмээгийнхээ саасан жаахан сүүг устай хольчихож гэнэ. Тэгэхээр эмээ нь загнажээ. Тэгсэн хүү ус, сүү хоёрыг ялгаж чадна гэж ам гарсан гэдэг. Чи яаж сүү, ус хоёрыг ялгаж чаддаг юм гэж загнажээ. Тэгсэн чинь хоёр хувин аваад ир би ялгаад өгье гэж хэлээд, хоёр хувингийн нэгд нь сүү нөгөөд нь ус ялгаж хийсэн түүхтэй. Үүнээс л Ялгуусан гэгээн гэдэг нэрийг авсан юм гэнэ лээ.
-Тухайн үеийн Яруугийн хийдэд бороо оруулдаг хувилгаан лам байсан юм уу?
-Гүнждэнгийн хамба гээд нэг лам байсан. Хажуудаа баян айлын нэг, ядуу айлын нэг хүүхдийг авч амьдардаг. Тэр хүн бол маш их ааш муутай хүн байсан. Хэдэн онд ч билээ дээ нэг их ган болсон юм. Нутгийн баяд, ноёд их өргөл барьцтай ирж хур бороо оруулж өгөхийг хүслээ. Тэгсэн нөгөө авчирсан өргөлийн юмыг нь авалгүйгээр буцаагаад явуулсан. Гэтэл тэдний үүдэнд суудаг ядуу гуйланч эмгэн хур бороо оруулж өгөөч хэмээн ламд самбаа барьж л дээ.
Самбаа гэдэг нь тухайн үеийн хамгийн үнэ хямд, хадгийг ингэж нэрлэдэг байсан юм. Тэгсэн нөгөө самбааг нь аваад хоёр хүүхдээрээ өрхөө бүтээлгээд ном уншжээ. Гэтэл төд удалгүй зөөлөн бороо орсон. Тэгээд нөгөө бороо гурван хоног ороод бүр зогсож өгөхгүй байж гэнэ.
Тэгэхээр нь нөгөө эмгэн дахиж самбаа барьсанд хур бороог зогсоож өгсөн юм. Гүнждэнгийн хамба бороог дуртай цагтаа оруулдаг байсан.
-Таныг Итгэлт хамбыг олонд танигдаагүй байхад очиж мөргөсөн гэж сонссон?
-Тухайн үед Итгэлт хамбын шарилыг Оросын цагдаагийн газар хариуцдаг байсан. Одоогийнх шиг хүн болгон мэддэггүй байсан юм. Би Итгэлт хамбын биенд нь хүрч үзсэн. Арьс нь яг жирийн хүнийх шиг. Тэгээд өвлийн цагт шилэн гүнгэрваанд хийхээр цантаад болдоггүй байсан гэж тухайн үеийн хүмүүс ярьдаг байсан. Энэ хүнээс бурхны шашин ямар хүчтэй болохыг мэдэж болохоор шүү.
-Өнөөдөр хүний хойтохыг авдаг лам олон болжээ. Таны үед ямар байсан бэ?
-Хүний хойтохыг уншина гэдэг бол лам болгоны хийгээд, чадаад байдаг зүйл биш. Чадалтай, мэдлэгтэй хүн л авдаг байсан. Лам болгон өөрийн багштай байгаа. Шавь нь багшаасаа зөвшөөрөл буюу эрх авч байж сая хойтох авдаг болно. Энэ их нарийн учиртай. Нууцын номыг багш нь шавийнхаа чихэнд ганцхан удаа уншиж өгнө. Шавь нь эргүүлээд цээжилснээ багшдаа шалгуулна. Хэрвээ цээжилж чадаагүй бол зөвшөөрөл авахгүй. Энэ эрхийг ганцхан удаа л авдаг юм.
-Лам нарын авдаг хэдэн цол байдаг юм бэ?
-Хамгийн эхлээд дархан хамба гэж байна. Дараа нь цорж. Энэ хүн том номыг эхлүүлдэг. Хамгийн дээд талд суудаг лам ловон цолтой. Түүний дараа шунлайв, да лам гэж бий. Да лам шашин төрийг хооронд нь холбож, зохицуулдаг. Гэсгүй, умзад гэж бас байдаг.
-Дамбадаржаалин хийддээ очиж ном уншдаг уу, шавь нартаа юу гэж захидаг вэ?
-Нас өндөр болохоор цөөн очдог. Манай хийдэд олон сайхан лам хуврагууд бий. Хамгийн гол нь хийдээ хариуцсан эзэнтэй болохыг л үзмээр байна даа.
Б. Сэлэнгэ