gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хайрын баяр "хавтгайрчээ"

Нийгэм
2011-02-15
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-02-15
Хайрын баяр "хавтгайрчээ"
Hap ээж, замын цас хөлрөх нь хорвоод хавар ирж буйг илтгэнэ. Хотын гудамжаар хосууд инээлдэн алхаж, ганц бие нэгэн тэдэнд атаархан харна. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-нд Гэгээн хайрын баярын өдөр тохиолоо. Гэгээн Валентины өдрийг манайхан жил ирэх тусам өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ.

Бууз, ууц, хэвийн боов моодонд орж, бие биенийхээ амрыг эрэн золгоод удаагүй байгаа энэ л уур амьсгалыг "Валентины өдрийн баярын мэнд хүргэе" гэсэн үг "бүдгэрүүлж" орхив. Хотын гудамжаар хосууд алхана. Тэд зүрхэн хэлбэртэй бүхнийг хайртдаа бэлэглэхийг эрхэм болгов. Зүрхэн хэлбэртэй шоколад амттан, бөмбөлөг зэргээс эхлээд зүрхэн хэлбэртэй пицца, бялуу нь хүртэл эрэлттэй байлаа. Мөн кино театрын тасалбар жирийн өдрийнхөөс 70 хувь хүртэл өсчээ. Саяхан нээлтээ хийсэн "Маск" продакшны "Хайр харуусал", "Шинэ-Үе"-ийн "Хоёр хоёрын тав" зэрэг хошин урлагийн хамтлагуудын хийсэн кинонууд их эрэлттэй байв.

Мөн Гэгээн хайрын өдрөөр Улсын драмын эрдмийн театрынхан Н.Наранбаатарын найруулсан "Би ч гэсэн жаргамаар байна" жүжгээ тоглолоо. Жирийн өдрүүдтэй харьцуулахад билетийн борлуулалт их байгааг тус театрын менежер Б.Гэрэл хэлж байв. Мөн Улсын филармонийн "Баян Монгол" чуулгын дэргэдэх "Jazz Sound" хамтлаг "Happy Valentine's Day" тоглолтоо хийлээ. Энэхүү тоглолтод хайрын дуунаас гадна дэлхийн хайрын түүх болсон "Ромео Жульетта"-гийн хэсгээс тоглосон нь үзэгчдэд ихэд таалагдав. Гэгээн хайрын өдрөөр рок попынхон ч зүгээр суусангүй. "Нэгэн зүгт" хамтлагийн анхны бие даасан "Би чамд хайртай" тоглолт "UB ра1асе"-ын концертын их танхимд болж тоглолт эхлэхээс нэг цагийн өмнө үүдний танхимд "Хайрын мод босгох" өдөрлөгийг зохион байгууллаа.

Хайрын модонд хосууд өөр өөрсдийнхөө цоожтой ирж, хайр дурлалаа цоож шиг бат бэх байгаасай гээд цоожлон түлхүүрээ хадгалах учиртай аж. Өдөрлөг өндөрлөх үеэр гэгээн хайрын бэлгэдэл болсон "Хайрын мод"-ыг гэрлэх ёслолын ордонд залсан юм. Мөн энэ өдөр хамгийн их хөл хөдөлгөөнтэй байсан газар нь "Наран шоп" дэлгүүрийн хажууд нээгдсэн хайрын үзэсгэлэн юм. Амжиж хайртыгаа баярлуулах боломж олгож буй үзэсгэлэн худалдаанд зүрхэн хэлбэртэй төрөл бүрийн шокаладнаас гадна гоо сайхны болон өдөр тутмын хэрэгцээний бүтээгдэхүүнүүд өрөөстэй байна лээ.

Арван жилийн сурагчдаас эхлээд ахимаг насныхан хүртэл цугласан үзэсгэлэн худалдааны хамгийн эрэлттэй нь хайрын хэмээх тодотголтой "Baci" шокалад, "ЕSPRIT' брэндийн хос богино ханцуйтай цамц байлаа. "Baci" шокалад 5250-45 мянга, хос богино ханцуйтай цамц 19.900-49.900 төгрөгийн үнэтэй байлаа. Мөн хос хунгийн болон зүрхэн хэлбэртэй сарнайн дэргэд зургаа авахуулах боломжтой юм билээ. Харин зургаа угаалгаж авах бол ердөө мянган төгрөг төлөхөд л хангалттай ажээ. Ийнхүү урлаг соёлын байгууллагууд хайрын гэсэн тодотголтой бүхнээ дэлгэн барьж хосууд ч бие биенээ эрвийх дэрвийхээрээ баярлуулж өнгөрөөлөө.

Т.Батсайхан http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан