gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хилийн цэргийн дарга нар нэгийгээ хутгалжээ

Нийгэм
2011-02-14
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-02-14
Хилийн цэргийнхэн дахин өөр хоорондоо мэс хэрэглэжээ. Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0166 дугаар ангийн гэрээт хилчид заставынхаа орлогч даргыг бүлэглэн зодож амийг нь хөнөөсөн хэрэг сарын өмнө гарсан. Энэ хэргээс үүдэж Хил хамгаалах газрын орон нутаг дахь анги салбарын удирдлагууд зодолдож, нэгийгээ хутгалсан хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Замын-Үүд дэх шалган нэвтрүүлэх хийлийн 0108 дугаар ангийн … дугаар заставын дарга М.Амарбаясгалан, тус ангийн соёл хүмүүжил хариуцсан орлогч дарга Ганбаатар нар зодолдож нэгийгээ хутгалжээ. Энэ хэрэг цагаан сарын үеэр болсон ч Хил хамгаалах газар болон хуулийнхан нууцалж байгаа аж. Ямартай ч Хил хамгаалах ерөнхий газрын шалгалтын баг Замын-Үүдэд ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ. Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас энэ талаар тодруулахад "Замын-Үүдийн Хилийн цэргийн ангид зодоон болсон гэх яриа байгаа.

Гэхдээ бидэнд мэдээлэл ирээгүй. Хил хамгаалах ерөнхий газраас томилогдсон баг Замын-Үүдэд ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ тэд зарга шүүх гэж очоогүй. Харин хилийн цэргийн ангиудад хяналтын камер суурилуулж яваа" гэсэн юм. Мөн Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганбаатар "Замын-Үүдэд хилийн цэргийнхэн зодолдсон гэх мэдээлэл аймгийн удирдлагуудад ирээгүй. Иргэдийн хардаснаар мэдээллийг нууцалж байгаа бол Хил хамгаалах газрынхан л мэдэж байгаа байх" гэлээ. Харин Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх "Надад энэ тухай албан ёсны мэдээлэл байхгүй учраас тодорхой хариулт өгөх боломжгүй. Гэхдээ хилийн цэргийнхэн хоорондоо зодолдсон гэх албан бус мэдээлэл ирсэн. Хэргийг Хил хамгаалах газрынхан дотооддоо шалгаж байгаа байх" гэсэн юм. Энэ талаар цагдаагийнхан мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Хил дээр цэргүүд, гэрээт хилчид буун дуу гаргадаг бараан баримт нэг бус бий. Харин хилийн цэргийн ангийн удирдлагууд мэс барин нэгэн уруугаа дайрч, биед нь нэг гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Заставын дарга, орлогч дарга нарынхаа болчимгүй үйлдлийг Хил хамгаалах газрынхан нууцалж байгаа нь хачирхалтай.

Б.Цэцэгдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан