-Нэр хүнд нь унасан АТГ, түүний удирдлагуудыг солихгүйгээр авлигатай тэмцэнэ, авлигачдад хариуцлага тооцно гэсэн ойлголт байхгүй-
Монгол хүний чихэнд авлига гэдэг үг хоногшоод таван жилийн нүүрийг үзэх гэж байна. Үүнээс өмнө тийм үгийг оноод хэлчихсэн, сонсчихсон хүн бараг л байхгүй. Гэлээ ч авлигыг авлага гэдэг ойлголтыг монголчууд аль XIII зуунаас авсан бололтой юм билээ. Хар булган дахны чинь хариуд хагарсан улсыг чинь эвлүүлж өгье гэдэг ч юм уу, хаанаасаа хаалгач нь гэх танил үгс авлига хээл хахуулийн анхны хэлбэрүүд байсан юм болов уу даа, янз нь. Монголчууд л болсон хойно хаа байсан хэдэн зууны дараа л энэ эвгүй үг, үйлдэл хоёртой тэмцэхээр хууль баталж, тусгай байгууллагыг хүртэл байгуулсан.
Уг нь их эртнээс авлигатай тэмцэж ирсэн байгаа юм. Авдар авдар алтаар ардаа худалдсан ноёдоос эхлээд хорин лангийн ембүүнд хормой хотоо тосчихдог авлигач аав ээжүүдтэйгээ дуугаар тэмцэж байсан бололтой юм. Энэ мэт ёгтлол ч яахав. Байсан юм байгаа биз. Харин яг одоо төрд ажиллагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч буй дор санаа зовох асуудал байна.
Авлигатай тэмцэх газар гэж бараа нь харагдаад байгаа хэрнээ барьсан тавьсан юмгүй энэ байгууллагад сэтгэл дундуур явдгаа нуугаад яахав. Авлигачидтай тэмцэх нь битгий хэл өөрсдөө, бүр тодруулбал дарга удирдлагууд нь хөл толгойгоо олохгүй бужигнаад, хэрүүл хэл аманд өртөөд байхаар энэ газраас хэн л айв гэж. Өөрсдийгөө хичээ л гэнэ биз дээ.
Хоёр жилийн өмнөх нэгэн судалгаагаар АТГ-ынхан 327 хэрэгт 727 хүнийг холбогдуулж шалгаад 100 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн зохих газарт нь шилжүүлсэн гэдэг. Гэтэл энэ 100 хүнийх нь 63 нь хэрэг биш болж таараад зөвхөн 37 хүн л шийтгүүлсэн юм байх. Гэхдээ энэ 37 хүнээс хэд нь Өршөөлийн хуульд хамрагдсаныг бүү мэд. Хамгийн өндөр цалинтай, хамгийн шилдэг ажилтнуудтай гэж өөрсдийгөө нэрлэдэг АТГ-ынхан тэгэхээр 63 хүнийг хэлмэгдүүлэх шахсан болж таарлаа.
Аль эсвэл шүүх, прокурорынхонд "но" байгаад тэд хэрэгтнүүдийг тавиад туучихсан юм болов уу. Одоо авлига үгүй болох нь байтугай эрийн цээнд хүрчихээд, өгч авалцах арга нь улам нарийсчихаад байна. Уг нь энэ газрыг анх байгуулагдахад монголчууд одоо л нэг шударга нийгэмд амьдрах нь гэж бодсон. Гэтэл авлигадах арга нь нарийсаад, авлигачидтай тэмцэх арга нь хоцрогдоод бүр алийгаа алдах шив.
Өдгөөгийн АТГ-ын дарга, удирдлагуудын дотор бүтэн нэртэй, бүрэн гуншинтай хүн бараг алга. Ч.Сангарагчаа дарга төрийн мөнгөөр тоглосон хэрэгтээ энэ сарын сүүлчээр шүүхээс ял сонсох гэж байгаа /Шүүх үнэнээр нь шүүж чаддаг л юм бол ингэх учиртай болов уу/. Түүний хоморгонд дэд дарга Д.Сундуйсүрэн ч бас шүүхийн хаалга татаад буй. АТГ-ын хэлтсийн дарга ӨАлтангадас, ЭАмарбат, Ж.Батсайхан гэдэг нэрс сайнаасаа илүүтэй муугаар дурьдагдсаар олны чихэнд хоногшчихсон. Иймэрхүү дарга удирдлагуудтай байгууллага Монголын төрд шургалсан авлигачдыг илрүүлж, илчилж чадах уу, аан. Яг харагдаач.
АТГ-ынхны яриагаар авлигачдыг тогтоохдоо албан тушаал, зэрэг дэвээр нь ялгаварладаг гэдэг. Гэхдээ эднийхний тавьсан торонд дандаа жараахайнууд өртөөд байдгийн шалтгаан нь энэ гэх хүн ч бий. Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн, хугацаа хожимдуулсан гэх зэргээр өнгөрсөн жил олон ч аймаг, дүүргийн Засаг дарга, агентлагийн захирлууд шалгагдах дээрээ тулаад байсан. Тэд нь "Уучлаарай. Мартчихсан байна лээ. Эхнэрийн хөрөнгийг мэдүүлэх ёсгүй л гэж бодсон шүү дээ" хэмээн хэнэг ч үгүй өчөөд сууж байх жишээний. Тэдэнтэй хэн ч хариуцлага тооцоогүй. Тооцох ч үгүй л дээ, угаасаа.
Таван ханатай гэрээс өөр хогшилгүй жирийн нэгэн албан хаагчийг хөрөнгө орлогын мэдүүлгээ нэг хоногоор саатуулсан гэдгээр АТГ-аас уг ажилтанд маш хатуу арга хэмжээ авахыг сануулсан албан тоотыг албан газарт нь илгээсэн, тухайн албан газар нь ажлаас халах тушаал гаргачихсан байсныг би мэдэх юм байна. АТГ-ынхан барьсан жараахайнууддаа ингэж балиус гаргахаа мэдэхээс бус тул, акулууддаа "а" ч гэж хэлж чадахгүй.
Анхнаасаа л мордохын хазгай байсан авлигатай тэмцэгчид хийсэн бүтээснээрээ бус хууль ёсноос гадуурх үйл ажиллагаагаараа л олонд танигдсан гэхэд болно. Улсын төсвийн хөрөнгөнөөс өөрсдөдөө орон сууц худалдан авсан, 60 сая төгрөгөөр машинууддаа хар тень нааж, ангийн хэрэгсэл худалдаж авсан, дарга нь цэргээ чагнадаг, мөрдөн байцаагч нь хүүхэн хүчинддэг, архи ууж зодолддог, дарга нь албан тушаалаа өгөх өгөхгүйн зарга хийгээд суучихдаг гээд энэ байгууллагад гялайж гялтайх юм юу ч алга. Авлигатай тэмцэх бус тэнцэх газар гэж эднийхийг зүгээр ч нэг цоллоогүй.
Авлигатай тэмцэхэд дээрээ ч, дороо ч "но" байгаа нь мэдээж. Дороо гэдэг нь энэ. Харин дээрээ гэдэг нь хуулийн цоорхой яалт ч үгүй нөлөөлдөг. Авлигын эсрэг хуульд авлига өгсөн хүн сайн дураараа өөрийгөө илчилсэн хүн торны цаана суухаар заачихсан. Ямар ч тэнэг хүн "Би тэр хүнд авлига өгчихлөө" гээд ирнэ гэж үү. Эрүүгийн хуульд зааснаар хахууль өгсөн, авсан, зуучилсан нөхөд бүгдээрээ хариуцлага хүлээнэ.
Гэтэл хахууль, авлига нууц далд үйлдэгддэг учраас илрүүлэхэд мөрдөн байцаагчдын ур чадвар, ялангуяа АТГ-ын мөрдөн байцаагчдаас ч шалтгаалах зүйл биш. Бид ганцхан ийм чадварт л найдаж суугаа. Ямар ч боломжгүй. Уг нь 1926 оны Шүүх цаазын бичигт хахууль өгсөн хүн өөрийгөө илчлээд ирвэл хариуцлагаас чөлөөлөхөөр зааж, энэ заалтыг 2008 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт ортол дагаж мөрдөж ирсэн. Харин энэ нэмэлт өөрчлөлтөөр өршөөх бус бүр цааш нь түлхэх заалт оруулчихсан учраас авлигыг илрүүлж, илчлэх бус улам нуун дарагдуулах болгочихсон. Төрийн албан тушаалтнуудын хахууль нэхсэн үйлдлийг илчлэхэд хуулийн ганцхан энэ заалт л тээг болоод байгаа.
Энэ мэт хуулийн цоорхойгоор авлига цэцэглэн соёолсоор байна. Үүнийг засч залруулж болно оо. Харин нэр хүнд нь унасан АТГ, түүний удирдлагуудыг хөрсөөр нь эргүүлж, цоо шинээр бүрдүүлж чадахгүй л юм бол авлигатай тэмцэнэ, авлигачдад хариуцлага тооцно гэсэн ойлголт байхгүй, байх ч ёсгүй. Авлигыг авлага гэж ойлгодог эрхмүүд энэ газрыг удирдаж байснаас татан буулгачихаад ил цагаан авч өгөлцөөд л явж байя, хамаа алга. Баригдвал тэр л биз.
Б.Оюу