Манай нийслэлчүүдийн очих дуртай цөөхөн газрын нэг нь Зайсан толгой. Эндээс нийслэл хотоо тольдон харж болно. Шөнө бол бүүр сайхан. Москвад Ленины уулан дээр гарна гэдэг шиг Улаанбаатарт ирсэн хүн Зайсан толгой дээр гарч үзэх хэрэгтэй болдог.
Сүүлийн үед тохижуулаад сайхан болгож байгаа юм билээ. Аливаа улс оронд хүний сэтгэл татсан онцгой газар байдаг даа. Гэтэл бидний очих дуртай газар маань нэгэн шуналтай этгээдийн нүдэнд өртчихөж. Тал талаасаа шахагдсаар хөл гишгэх газаргүй болж хувирч байна.
Хаа газрын хүн хуулинд захирагддаг учиртай. Монголчууд бидний зарим нь үүнийг мэдэх нь бүү хэл гадарладаггүй бололтой. Эртнээсээ Зайсан гэж нэр хүртсэн түүхээс нь бодсон ч, Зөвлөлтийн дайчдын хөшөөг босгосон гээд энэ толгой тусгай хамгаалалттай газарт багтдаг билээ.
Түүх соёлын дурсгалт цогцолбор газарт барилга байшин барихыг хориглоно гэсэн хуулийн заалт бий. Одоо энд "Собт трейд" компани аялал жуулчлалын салбар байгуулахаар газрыг нь ухаад эхэлжээ. Тэрээр 2005 онд Байгаль орчны яамнаас Улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар 1,5 га газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан аж. Харин 2010 онд Байгаль орчны сайд Л.Гансүхийн тушаалаар тус газрыг ашиглах эрхийг цуцалсан байна.
Уг газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглавал Зайсан толгойн байгалийн унаган төрх алдагдана гэж үзжээ. Анх тус компанид эзэмшүүлэх зөвшөөрлийг өгч байсан эрхэм хууль зөрчсөн шийдвэр гаргасан.
Өнөөдөр Зайсан толгойн орчимд хятад хүмүүс холхилдож байна. Тэд "Собт трейд" компанийн
барилгыг барих гээд ирчихсэн Зайсан толгойг буулгах шахам ажлаа эхлүүлээд байгаа аж. Цаашид байдал ямраар эргэхийг хэлж мэдэх хүн алга. Хууль, гууль гэдэг хоёр үгийг ухамсарт хүмүүн ялгаж салгаж ухаараасай. Ядаж түүх соёлын дурсгалт газарт халдаж болохгүй заалтуудад захирагддаг баймаар.
Зайсан толгой хятад барилгачдын хогонд дарагдаж эхэллээ, ядаж бие засах газар байхгүй цаашид ямар болохыг хэлэхэд хэцүү байна гэж ойр орчимд амьдрагсад ярьж байна.
Түүх соёлын дурсгалт цогцолбор Зайсан толгойгоо хэвээр нь хадгалж чадахгүй бол нийслэлчүүд салхилах газаргүй болно. Түүхийн дурсгалт газар руу дайрагсдад хууль үйлчлэх учиртай.
Н.Сүрэн