gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.10
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ху ноёнтон түүхэнд үлдэх боломжоо алдлаа

Дэлхийд
2011-06-20
0
Twitter logo

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нөлөө бүхий гишүүн БНХАУ-ын удирдагч Ху Жинтао бас нэгэн нөлөө бүхий гишүүн ОХУ-д айлчилсан нь өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан үйл явдлын нэг байлаа. Ялангуяа Ливид явуулж байгаа үйл ажиллагаа нь мухардмал байдалд ороод буй Умард Атлантын цэргийн эвслийн удирдагчид Ху Жинтао, Д.Медведев нарын уулзалтыг чих тавин чагнаж суусан. Гэтэл хоёр удирдагч "УАЦЭ Ливид явуулж байгаа үйл ажиллагаагаа уян хатан болгох хэрэгтэй" гэсэн улиг болсон мэдэгдлээ хийгээд хоёр улсын худалдаа харилцаа, хамтын ажиллагаандаа түлхүү анхаарлаа.

Үр дүнд ч хүрч одоо 59,3 тэрбум ам.доллар байгаа худалдаагаа 2015 он гэхэд 100, 2020 онд 200 тэрбумд хүргэх санамж бичигт гарын үсэг зуржээ. Гэхдээ эдгээрээс хамгийн чухал баримт бичиг нь ОХУ-аас байгалийн хийн хоолой татах гэрээг үзэглэх явдал байсан юм. Ху Жинтаогийн хувьд энэ удаагийн айлчлал нь ОХУ-д хийж байгаа сүүлчийн айлчлал. Тэрбээр ирэх оны намар Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа, 2013 оны гуравдугаар сард төрийн дээд албан тушаалаа хүлээлгэж өгөх юм.

Хэдийгээр дахиж нэрээ дэвшүүлэх боломж нь нээлттэй ч гэсэн дээрх албан тушаалуудад одоогоор түүний орлогчийн суудалд сууж буй Си Зиньпин суух нь бараг тодорхой гэж одооноос ярьж, бичиж байгаа билээ. Хэрвээ дээрх гэрээг байгуулж чадаж гэмээ нь түүхэнд ОХУ-аас байгалийн хий, нефтийн хос суваг татаж чадсан "Удирдагч шиг удирдагч" болж үлдэх боломж нь шулуудах байлаа. Харамсалтай нь энэ удаа гэрээг эцэслэн тохиролцож чадсангүй. Үүнийг хаалттай хуралдааны дараа хийсэн хоёр талын мэдэгдлээс ойлгож авцгаасан юм. Ерөнхийлөгч Д.Медведев "Бараа эргэлтийн хэмжээг үлэмж нэмэгдүүлэхээр зарчмын тохиролцоонд хүрлээ. Гэхдээ одоо хийгдэж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэхээсээ илүү нэр төрлийг нь нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарах болно. Үүнд байгалийн хий ч орно" гэсний дараа сэтгүүлчдэд түүхэн гэрээ "хийгджээ" гэсэн бодол төрсөн.

Үүний дараа бүхний анхаарал ''Газпром"-ын захирал А.Миллер дээр төвлөрсөн. Тэрбээр Ху Жиньтаогийн айлчлал эхлэхээс дөрөв хоногийн өмнө Хятадын талын хариуцагч компанийг төлөөлж буй Зян Зэминьтэй хэлэлцээр хийсэн юм. Гэсэн ч түүний амнаас "Бид хэлэлцээрийг байгуулах талаас нь бүх талаар хичээж ажиллаж байгаа... Хурдавчлуулахын чухлыг аль аль нь ойлгож байна..." гэсэн урагшгүй үгс гарсан бол Ерөнхий сайдын орлогч И.Сечин А.Миллерийн хэлснийг давтаад, "Өрнийг Дорнотой холбох том ажил тул стратегийн асуудал ч энд давхар босч ирж байна. Хэдэн жил үргэлжлээд зогсох ажил биш шүү дээ, 10, 20, 30, 40 жилийн асуудал..." гэх зэргээр тайлбарласан аж.   

Уг нь Хятадын тал баруун Уралаас эхтэй "Алтай" (жилд 30 тэрбум м3 байгалийн хий шахах хүчин чадалтай), Хабаровскоос эхтэй "Зүүн" (жилд 38 тэрбум мЗ) гэсэн хоёр сувгаар холбох төслийг хэрэгжүүлэх гэрээг "Газпром" компанитай 2006 онд байгуулсан бөгөөд дээр нэр дурьдагдсан А.Миллер тэр үед ''Таван жилийн дараа хий нийлүүлж эхэлнэ" гэж мэдэгдэж байсан юм. БНХАУ-ын тал гэрээг энэ удаа эцэслэх боломжгүй болсныг мэдмэгцээ ОХУ-ыг зорихоосоо өмнө Украин, Казахстанд маш амжилттай айлчлал хийсэн. Ялангуяа Казахстанд.

БНХАУ байгалийн хийн олборлолт явуулдаг Казахстаны 14 компанид хувь эзэмшдэг, дээр нь долоон компанийг 100 хувь эзэмшилтэй. Энэ удаа мөн л дээрх салбарт их хэмжээний хөрөнгө оруулахаар
тохиролцсон юм. Өөрсдөө байгалийн хий дамжуулах хоолойгоо барихгүй байгаа мөртлөө хойд хөршийн хэвлэлүүд энэ айлчлалыг "БНХАУ Казахстантай "Авлига хээл хахууль, сайн хөршийн харилцаа"-г хөгжүүлж байна" гэхчлэн бичжээ. Үнэхээр ч хятадууд Казахстанд хөрөнгө оруулах бүртээ тодорхой хэмжээний "буцалтгүй тусламж"-ийг дайдаг уламжлалтай бөгөөд "Казахстанд олборлогдож буй нефтийн 30 хувийг эзэмших" төлөвлөгөөндөө хүрэхэд жилээс жилд ойртсоор байгаа аж.

Ху ноёнтон энэ удаа Астанад зочлохдоо жилд 25 тэрбум мЗ шахах чадалтай Туркменистан-Узбекистан-Казахстан-БНХАУ гэсэн нефть дамжуулах хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр болжээ. ОХУ-тай хийх хэлэлцээр нэлээд "гүн" шаварт шигдсэн бололтой, төслийн ажлыг ирэх сард эхлүүлж, 2013 он гэхэд ашиглалтад оруулах давчуу хугацаатайгаар хийсэн байна. Энэ мэдээг сонсоод оросуудын дотор муухайрах нь зайлшгүй юм. Учир нь, ''Газпром"-ын санал болгож байгаа үнэ нь 1000 МЗ тутамд 352 ам.доллар байхад Хятадууд Казахстан дахь нөлөөгөө ашиглаад 1000 мЗ-ыг нь 250 орчим ам.доллараар авах тохироог хийжээ. Гэхдээ үүнийг "оросууд бирд шиг аашилж байна" гэхээсээ илүү "Казахстанчууд БНХАУ-д хэтэрхий ойртсоноосоо болоод баялгаа дэлхийн зах зээлийн үнээр өгч чадахааргүй боллоо" гэж ойлговол зохино. Дэлхийн зах зээлд 1000 мЗ байгалийн хийн үнэ 300 ам.доллараас ямагт дээш байдаг билээ.

Х.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан