gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.01
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орчин үеийн феминизм

Нийгэм
2018-03-10
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2018-03-10
Орчин үеийн феминизм

Нийгмийн бүх хүрээг хамарсан, олон нийтийн өргөн оролцоотой, ардчилсан, нээлттэй, зоримог, тууштай жендэрийн тэгш эрх, шударга ёсны төлөө үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүч болох зорилготой МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ өөрийн фэйсбүүк хуудаст “Орчин үеийн феминизм” хэмээх мэдээллийг нийтэлжээ.

Орчин үеийн феминизм гэж юу болох ямар зорилготой талаар та дараах мэдээллээс унших боломжтой.

Ерөнхий зорилго:

Жендэрийн тэгш эрхийн төлөө болон эрэгтэй, эмэгтэй, аливаа бүлэг хүмүүсийг жендэр, нас, бэлгийн баримжаа, чадвар, рас (арьс өнгө), шашин шүтлэг, яс үндэс, байршил, анги, каст, угсаа гарлаар нь ялгаварлан гадуурхаж, дарамталж, мөлжихөд хүргэдэг эрх мэдлийн бүхий л нийгмийн харилцаануудыг хувьсган өөрчлөхийн төлөө. Эрэгтэйчүүдийн одоо эдэлж буй эрх мэдэл, байр суурийг хуваалцах бус, эрэгтэйчүүдтэй адилхан болох бус харин байгальд ээлтэй, хүн бүрийн нийгэм, эдийн засгийн тэгш эрх, бүх хүний эрхийг хангасан, хүчирхийлэл, дайн, мөргөлдөөн, цэрэгжилтээс ангид цоо шинэ нийгмийн тогтолцоог байгуулах.

Эдийн засгийн бодлого:

Неолиберализм, даяаршил нь жендэрийн болон нийгмийн бусад ялгаа, тэгш бус байдлыг гүнзгийрүүлснийг харгалзан дэлхий, түүний бүхий л төрөл зүйл, нөөц баялгийн тогтвортой ирээдүйг хангахуйц, хүнсний аюулгүй байдал, сэргээгдэх цэвэр эрчим хүч, экологийн зохистой байдалд тулгуурласан хүний хөгжил, жендэрийн болон нийгмийн тэгш байдлыг дээшлүүлэхүйц эдийн засгийн трансформацийн төлөө.

Улс төрийн бодлого:

Иргэний бүхий л эрх, хүн бүрийн бүх хүний эрхийг хангах, эрэгтэй, эмэгтэй иргэддээ ил тод, хариуцлагатай, хэрэгцээнд нь нийцсэн; шашнаас ангид (secular), плюралист, ардчилсан дэглэмийг тогтоох улс төрийн трансформацийн төлөө.

Хүчирхийллийн эсрэг:

Аливаа төрлийн хүчирхийлэл, тэр дундаа жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг; эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гэрээс нь хөөж, ядууруулж, зэрэмдэглэн дарамталж буй аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөн, цэрэгжилтийн эсрэг. Энхийн төлөө. Аливаа зөрчил, маргааныг оролцоо, олон талт зөвөлгөөн, зөвшилцөлд тулгуурлан тайван замаар шийдвэрлэхийн төлөө.

Фундаментализмуудын эсрэг:

Эмэгтэйчүүдийн тэгш эрх, ямар ч хүн, бүлэг хүмүүсийн хүний эрхийг үгүйсгэдэг эдийн засаг, нийгэм, рас, үндэстэн ястан, шашин, улс төр, бэлгийн баримжаанд суурилсан аливаа төрлийн идеологи, фундаментализмуудын эсрэг.

Харилцан хамаарал:

Хүний хувийн орон зайг хүндэлж, хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ. Гэвч индивидуализм (хувиа хичээх үзэл) ба дэлхийн нөөц баялгийг хайр найргүй зарцуулж, байгаль орчныг сүйрүүлж буй, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг объектжуулсаар байгаа консюмеризмын эсрэг. Харин хариуцлагатай харилцан хамаарлын төлөө (responsible co-dependence).

Эрх мэдлийн тухай ойлголт:

Бусдыг эрхшээлдээ байлгах бус нийгмийг өөрчлөх бүтээлч эрх мэдлийн төлөө (power to, not power over). Өөрсдийн байгууллага, хөдөлгөөний болон нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоонуудын хүрээн дэх эрх мэдлийн бүх харьцаа, бүтцүүдийг өөрчлөхийн төлөө.

Феминист ёс зүй:

Илүү ардчилсан, тэгш эрх, хэвтээ тэнхлэгт харилцаанд суурилсан; ил тод, нээлттэй, хариуцлагатай; бүх оролцогч талуудын дуу хоолой, оролцоог хүндэлж, тэгш хангадаг; эв санааны нэгдлийг бэхжүүлж, хамт олны уур амьсгалыг бүрдүүлдэг; уян хатан, жендэрийн мэдрэмжтэй бодлоготой; хүчирхийллээс  ангид, энэрэнгүй байгууллага, хөдөлгөөн, үйл явцуудыг бий болгох.

Өөрсдийгөө шинэчлэх, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх:

Манлайлагч, оролцогчдын шинэ үеийг дэмжин эрх мэдэлжүүлж, шинээр орж ирж буй хүмүүс, бүлгүүдэд ээлтэй, хүндэтгэлтэй орон зайг үүсгэн өгч; шинэ оролцогчид, туршлагатай оролцогчдод тэгш боломж олгон, өөрсдийн байгууллага, хөдөлгөөнүүдээ ямагт шинэчлэн тэтгэж байх.

Феминист хөдөлгөөн:

  • Хэрэгцээ, зорилго нь шийдэх гэж буй асуудал, өөрчлөх гэж буй байдлын жендэржсэн дүн шинжилгээнээс урган гарсан
  • Эмэгтэйчүүд хөдөлгөөний гишүүнчлэл, зорилтот бүлгийн томоохон хэсэг бөгөөд хөдөлгөөний объект бус субъект нь
  • Феминист үнэт зүйлс (жендэрийн тэгш эрх, нийгэм эдийн засгийн тэгш эрх, хүний бүх эрхүүд, хүлээцтэй байдал, бүгдийн оролцоог хангасан, хүчирхийллээс ангид, энх тайван, хүн бүрийг хүндэтгэн оролцуулдаг орон зай), идеологийг ил тодоор агуулсан (өөрсдийгөө заавал феминист гэж нэрлээгүй байсан ч)
  • Эмэгтэйчүүдийн манлайллыг бүх түвшинд бодитоор, тууштай хангадаг  (өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийг шийдвэр гаргахад бүрэн эрхтэйгээр оролцуулахгүй, зөвхөн ашиглах төдий бус)
  • Жендэржсэн улс төрийн зорилготой (асуудлыг зүгээр нэг шийдэх бус эмэгтэйчүүдийн эрх ашигт нийцүүлэн, нийгмийн болон жендэрийн эрх мэдлийн харилцаануудыг өөрчлөхөд чиглэсэн)
  • Жендэржсэн тактик, стратегитай (эмэгтэйчүүдийн чадавхыг дайчилсан, эмэгтэйчүүдийг үйл явцын бүх үе шатанд оролцуулсан)
  • Жендэржсэн байгууллагуудыг бүтээдэг – илүү хавтгай (хэвтээ тэнхлэгт) зохион байгуулалттай, хамтаар асуудлаа шийдвэрлэдэг, өөрийн байгууллага, хөдөлгөөн дотроо байнгын шинэчлэл, туршилт явуулдаг.

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ:

Вэбсайт: www.monfemnet.org
Фэйсбүүк хуудас: MONFEMNET National Network
Твиттер хуудас: MONFEMNET

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан