Шинэ он гарахын өмнөхөн чухал вэ автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх талаар зарим холбогдох нөхдүүд байн байн ярих болсон. Өдий олон жилийн турш бидний хэрэглэж ирсэн дугаар олон улсын шаардлагад латин үсэгтэй, гэрэлтдэг энэ тэр болж байж нийцэх учиртай болоод явчихлаа.
Энэ “шинэ санаа” тэр даруй нийгэмд бас нэгэн бухимдал төрүүлэх болсон билээ. Мэдээжийн хэрэг л дээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүртэл энэ ярианд оролцож, “Автомашины дугаарыг солихыг манай яам дэмжихгүй. Номер хийдэг бизнес л яваад байх шиг. Монголчуудаас цөөн тооны хүн л машинтайгаа хоёр хөрш рүү нэвтэрч байгаа. Зөвхөн үүний төлөө албадан солих тухай асуудал гаргаж болохгүй.
Цагдаа нарт албадлагаар автомашины номер солих ажиллагаа явагдвал оролцож болохгүй гэсэн үүрэг өгсөн. Хэрэв номер сольж, шинэ стандарт руу шилжиж байгаа бол шинээр авах хүмүүстээ л өг.
Одоогийн улсын дугаар олон улсад “гологдож” байгаа гэв
Хуучныг нь албадаж давхар бизнес хийж болохгүй” хэмээн үүрэгдэж, автомашины номер солих нь хэн нэгний, магадгүй цагдаагийн байгууллагын “том” дарга нар болон эрх мэдэлт нүүдийн бизнес болчихоод байдгийг салбарын сайд нь өөрөө нууж хаалгүй дурдсан юм.
Түүний уг мэдэгдлийн дараа автомашины улсын дугаар солих яриа нам дарагдаж, жолооч нарын хувьд ч энэ ажлыг болиулсан байх гэсэн бодолтой явсаар билгийн тооллын шинэ онтой золгосон. Гэтэл энэ том “бизнес”-ийг сэдсэн “том” дарга нар эцсийг нь үзэхээр шийджээ. Биднийг юу ч мэдэхгүй гэнэн царайлж суух зуур автомашины улсын дугаарыг солих шинэ стандартыг хэдийнэ баталж, ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
- Хэрэв номер сольж, шинэ стандарт руу шилжиж байгаа бол шинээр авах хүмүүстээ л өгөхийг ХЗДХ- ийн сайд анхааруулсан.
- Гэсэн ч автомашины улсын дугаарыг солих шинэ стандартыг хэдийнэ баталж, ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
- Үнэндээ Улаан-Үүд, Эрээнээс цааш хэтэрдэггүй монголчуудад дугаарын шинэчлэл нэг их ач тусаа өгөх зүйл биш юм.
Ингэхдээ мэдээж одоо явж байгаа машинуудаас эхлэхгүй нь тодорхой. Ингэвэл хэл амны бай болно гэдгээ номероор бизнес хийгсэд тооцоолж, эхлээд шинээр буюу импортоор орж ирж байгаа автомашинуудад шинэ стандартаа мөрдүүлэх арга сүвэгчилжээ. Дараа нь орон нутгийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хам руулах гэнэ.
Учир нь шинээр мөрдөх стандартад засаг захиргааны харьяалалыг улсын хэмжээнд нэгдмэл болгохоор заажээ. Тэгэхээр Орхон, Архангай, Өвөрхангай гэх мэтчилэн тээврийн хэрэгслийг аль аймгийнх вэ гэдгийг нь ялгахааргүй болж, бүгд л “Монгол” гэсэн хаягтай болох аж. Үүнийгээ олон улсын жишигт нийцүүлж байгаа гэсэн үгээр халхавчилна. Үнэндээ олон улс гээд яриад байгаа хэр нь дэлхийн бараг бүх л улс орон, тухайлбал бидний хамгийн сайн мэдэх ОХУ, АНУ-д хүртэл муж улс, тэр ч бүү хэл хотоор нь ангилж, ялгасан тоо, үсэгтэй дугаартай байх зохицуулалтыг хийсэн байдаг биш билүү.
Авто тээврийн үндэсний төвийн статистик мэдээллээр улсын хэмжээнд бүртгэлтэй нийт 772,693 тээврийн хэрэгсэл байгаагаас 311,077 нь хөдөө орон нутгийнх гэж байна. Манай улсад олгож байгаа улсын дугаар гурван үсэг, дөрвөн тооноос бүрдэж байгаа. Гэтэл одоогийн улсын дугаар олон улсад “гологдож” байгаа гэсэн модон тайлбарыг албаныхан өгсөөр л байна. Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүү “Манай улс 1968 онд НҮБ-аас гаргасан “Замын хөдөлгөөний тухай конвенц”-ыг хүлээн зөвшөөрч, 1997 онд нэгдсэн орсон.
Энэ дагуу улсын дугаарын тэмдэг дэх MNG ялгах тэмдэгийг MGL тэмдэгтээр сольж, серийн дугаарт ашиглаж байсан цагаан толгойн 25 үсгийг 13 болгон өөрчлөх шаардлагатай болсон” гэв. Энэ мэтчилэн албаныхны өгч буй тайлбар иргэдийн байр суурь өдөр шөнө шиг ялгаатай байна. Иргэдийн зүгээс “Аль дээр НҮБ-д элссэн конвенцийг яагаад заавал одоо хэрэгжүүлэхээр улайрч байна вэ. Өмнө нь дөрөв, таван удаа улсын дугаар солихдоо энэ мэт стандартаа бодож хийхгүй яасан юм.
Эхлээд олон улсын стандартад нийцсэн замтай болчихоод ийм юм ярих хэрэгтэй” гэх мэтээр шүүмжилсэн.Тэрчлэн монголчууд өдөр шөнө, өглөө оройгүй л өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ хилийн дээс даваад байдаггүй. Иймээс цөөн тооны тээврийн хэрэгсэлд хамаарах асуудлыг бусдад хамаатуулж, нэг үгээр бизнес хийхийг олон нийт таашаахгүй байна. Одоогийн мөрдөж буй тээврийн хэрэгслийн улсын дугаар тэмдгийн стандарт 2002 онд батлагдан өнөөдрийг хүртэл мөрдөж байгаа.
Энэ стандарт батлагдах үед Монгол Улсын хэмжээнд 142463 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2017 оны жилийн эцсийн байдлаар долоо дахин нэмэгдэж, нэг саяд хүрэх боллоо. Тэгвэл дээрх тооны тээврийн хэрэгсэл улсын дугаарыг шинэчлэх нэрийн дор тус бүр 20 мянган төгрөгийг хураалгах болж байна. Энэ бол тэрбумаар яригдах бизнес. Үнэндээ Улаан-Үүд, Эрээнээс цааш хэтэрдэггүй монголчуудад дугаарын шинэчлэл нэг их ач тусаа өгөх зүйл биш. Иргэдийн халаасыг тэмтэрч, хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгө олох хүсэлтэй хэдэн “том” дарга нарт л ач тусаа үзүүлэх зорилготой бизнес байх болов уу.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
УЛСЫН ДУГААРЫГ ШИНЭЧЛЭХ СТАНДАРТ БАТЛАГДСАН
Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зоригоос тодрууллаа.
-Автомашины улсын дугаарыг сольж, латин үсэгтэй болгох тухай нэг хэсэг яригдаж байгаад нам гүм болчихлоо. Энэ ажил юу болсон бэ?
-Олон улсын стандартын дагуу тээврийн хэрэгслийн тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэхээр шинэ стандарт баталсан. Гэхдээ латин үсэгтэй болгож байгаа юм биш. Энэ бол ташаа ойлголт. Латин болон кирилл үсгийн давхардлыг арилгах зорилгоор хийж байгаа ажил. Гол өөрчлөгдөж байгаа зүйл нь латин үсгийн тэмдэгтэд тааруулна. Үүнтэй холбоотой тээврийн хэрэгслийг бүртгэх журам, холбогдох техникийн шийдэл, программ хангамжийн ажил бэлэн болсон. Стандарт долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Латин болон кирилл үсгийн давхардлыг арилгах зорилготой
-Хүмүүс одоогийн ашиглаж байгаа улсын дугаарыг болно гэж үзэж байна. Гэтэл шинэ стандартын дагуу ахиад л дугаараа солих болсонд олон нийт дугаарын бизнес хийх гэж байна гэж бухимдаж байна?
-Одоо явж байгаа бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солих гэж байгаа юм биш. Шинээр орж ирж байгаа буюу импортын машинуудад шинэ стандарт хамаатай. Мөн автомашины улсын дугаарт орон нутаг болон хот гэж ялгахгүй. Нэг машинд нэг л дугаар өгнө.
Өөрөөр хэлбэл, тухайн автомашиныг зарж борлуулахтай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн хийхгүй бол хуучин дугаартайгаа явж болно гэсэн үг. Харин шилжилт хөдөлгөөн эсвэл өмчлөлийн асуудал яригдвал одоо мөрдөж буй журмаар автомашины улсын дугаарыг хурааж, шинэ дугаар олгоно. Мөн тээврийн хэрэгслийн дугаарыг солихдоо улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас бус бусад нэмэлт төлбөр авахгүй.
Б.Бямбасүрэн