Монголбанк энэ сарын 13-ны байдлаар нийт 20 тонн алт худалдан авчээ. 22 тонн алт авахаар төлөвлөсөн ч одоогоор 20 тонн байна. Гэхдээ он солигдох мөч хүртэл дээрх тоо өсөж болзошгүй. Алт олборлолт өвлийн ид хүйтэнд ч зогсолтгүй үргэлжилдэг онцлогтой. Иймд Лондоны металлын биржид үнэ өсвөл үүнийг хүлээж байсан ААН-үүд, иргэд өмнө нь олборлосон алтаа тушаах магадлалтай.
Төв банкны худалдан авдаг алтны хэмжээг яагаад онцлов гэхээр доорх зурагт харуулсан алтан шаргал багана хэдий чинээ дээш өгсөнө, төдий чинээ нийт монголчуудад, манай эдийн засагт ашигтай.

Алт бол стратегийн бүтээгдэхүүн. Тодруулбал аль ч улсын аюулгүй байдлын баталгаа, эдийн засгийн сүр хүчний илэрхийлэл болдог. Мөн гадаад валютын нөөцийн тодорхой хувийг алтаар бүрдүүлдэг онцлогтой. Гадаад валютын нөөц зузаарах тусам тухайн улсын мөнгөн тэмдэгт үнэ цэнээ тогтвортой хадгалан, ханш савладаггүй. Импортоос ихээхэн хамааралтай манай улсад төгрөгийн америк доллартай харьцах үнэ эдийн засгийн маш чухал үзүүлэлт болдог. Өөрөөр хэлбэл Төв банкны хуримтлуулах алт өсөх хэрээр америк долларын үнийг аргамжихад чухал нөлөө үзүүлдэг юм.
Энэ оны эхний сард нэг америк доллар 2426 төгрөгтэй тэнцэж байв. Харин өнөөдрийн Монголбанкны зарласан ханш 2635 төгрөг байна. Жилийн турш төгрөг америк долларын эсрэг 200 орчим төгрөгөөр суларчээ. Үүнд улс төрийн тогторгүй байдал, нүүрсний экспорт олон хоногоор саатсан, хойд хөршөөс худалдан авдаг шатахууны үнэ өссөн, иргэд, ААН-үүд төгрөгийн хадгаламжаа доллар руу хөрвүүлсэн гээд олон хүчин зүйл нөлөөлөв.
Үнэ ийнхүү өссөний горыг хамгийн түрүүнд иргэд “хүртдэг”. Учир нь бидний импортоор хэрэглэдэг барааны үнэ өсчихдөг юм. Жишээ нь, нэг кг цагаан будааг одоо 3265 төгрөгөөр авч байгаа бол энэ оны эхний сард нийслэлд дундаж үнэ нь 2660 төгрөг байжээ. Зөрүү нь кг тутамд 600 төгрөг. Мөн нэг кг шар будаа 1740-өөс 1900 болж бас л өсчээ. Эдгээрийг өрх бүр хүнсэндээ өргөн хэрэглэдэг.
Алс холын Америкт хэвлэдэг ч ноён ногооны үнэ өсөх нь манай үндэсний үйлдвэрлэгчдэд ч таагүй нөлөөлдөг. АХБ-ны ахлах эдийн засагч Б.Амарын хийсэн энгийн тооцоог танилцуулъя.
2000 онд оймс үйлдвэрлэгч нэг хос оймсоо 1000 төгрөгөөр худалддаг байжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар нэг америк доллартой тэнцэж байв. Харин 2008 онд инфляц, ханшийн өөрчлөлтийн улмаас 2500 төгрөг болж, оймсны үнэ өсжээ.
Тэгвэл дотоодын оймс үйлдвэрлэгчийн гол өрсөлдөгч болох импортын оймсны үнэ ижил хугацаанд 2500-гаас 2000 төгрөг болж хямдарсан байна.
Монголд үйлдвэрлэсэн оймс
|
Огноо
|
Оймсны дундаж үнэ
|
Тухайн үеийн ханшаар ам.долар руу хөрвүүлсэн үнэ
|
Огноо
|
Оймсны дундаж үнэ
|
Тухайн үеийн ханшаар ам.доллар руу хөрвүүлсэн үнэ
|
2000 он
|
1000 төгрөг
|
1 ам.доллар
|
2008
|
2500 төгрөг
|
2.5 ам.доллар
|
Импортын оймс
|
2000 он
|
1500 төгрөг
|
1.5 ам.доллар
|
2008
|
2000 төгрөг
|
2 ам.доллар
|
Энэ хүснэгтээс харахад импортын оймсны үнэ 2008 оны байдлаар 2000 төгрөг, харин дотоодын үйлдвэрлэгчийнх 2500 төгрөг байна. Энэ нөхцөлд Монголд үйлдвэрлэсэн оймс илүү үнэтэй тул өрсөлдөх чадваргүй буюу борлуулалтгүй болно. Харин 2000 онд дотоодод үйлдвэрлэсэн оймс 1000 төгрөг буюу импортынхоос (1500 төгрөг) хямд тул өрсөлдөх чадвартай байжээ. Энэ харьцуулалт дотоодын үйлдвэрлэлийг америк долларын үнийн өсөлт хэрхэн сулруулдгийг шууд харуулж байгаа юм. Гэтэл бид үндэсний үйлдвэрлэлээ сэргээе, хөхиүлэн дэмжье гэж их л ярьдаг.
Харамсалтай нь бодит байдалд өнөө үйлдвэрлэгчид маань ханшийн, инфляцийн гэх мэт олон өсөлтөд өвдөг сөхөрсөөр байна.
Тэгвэл цаашид яах вэ? Сэтгүүлчид энэ талаар халаглан бичээд л, иргэд бухимдан уншсаар байх уу?
Төгрөгийн ханш суларснаар эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монголбанк бодлогын хүүгээ өөрчлөх, интервенц хийх аргуудыг ашигладаг.
Төв банк гадаад валютын нөөцөөсөө зах зээлд нийлүүлэх замаар ханшийн огцом өсөлтийг хязгаарласаар ирэв. Энэ нөөцийг бүрдүүлэхэд алт чухал үүрэг гүйцэтгэдгийг дээр дурдсан. Иймд алт худалдан авалтыг хялбаршуулах, алт тушаагчийн мөнгө, цагийг хэмнэх зорилгоор алтны сорьцын лабораторийн тоог нэмлээ. Швейцарийн хөгжийн агентлагаас санхүүжүүлэн, орон нутагт анх удаа алтны сорьц тогтоох хоёр лабораторийг хэдхэн хоногийн зайтай нээсэн юм.

Дархан-Уул, Баянхонгор аймгууд алтны сорьцын лабораторитой болсноор Дархан, Төв, Сэлэнгэ, Хөвсгөлийн алт олборлогчид нийслэлийг зорих шаардлагагүй болов. Эдгээр аймгуудад алт олборлодог 20 орчим ААН бий. Мөн 800 орчим бичил уурхайчин ажилладаг.
Бид Дархан—Уул аймаг дахь шинэ лабораторитой танилцахад ердөө хажууханд нь нэгэн арилжааны банк хэдийнэ шинэ салбараа нээсэн байв. Алтаа сорьцлуулсан иргэн, ААН лабораториос гараад л энд алтаа худалдаж эсвэл барьцаалан зээл авч болно. Эсвэл тус аймаг дахь төв банканд ч тушааж болно. Аравдугаар сараас хойш Дархан–Уул аймагт 107 кг, Баянхонгор аймагт 46 кг алтыг тус тус худалдан авчээ. Энэ тоо цаашид өсөх нь гарцаагүй.
БИЧИЛ УУРХАЙЧИД МОНГОЛБАНКАНД ТУШААСАН ГР АЛТ ТУТМААС 3000-5000 ТӨГРӨГ ИЛҮҮ АВНА
Монголбанк нэг гр алтыг байсан ч авна гэдэг атлаа Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар 300 болон түүнээс дээш хэмжээтэй алтыг л сорьцолдог. Энэ нь бидэнд хүндрэлтэй байв.
2005 оноос хойш “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлж буй Швейцарын хөгжлийн агентлагийн нийт 700 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар эдгээр лабораторийг байгуулжээ. Лаборатори тус бүрд 3 болон 10 кг хүртэл жинтэй алтыг богино хугацаанд хайлуулах хоёр зуух, өндөр нарийвчлалтай жин зэргийг байрлуулсан юм.
Аравдугаар сарын 15-нд Дархан-Уул аймагт болсон лабораторийн нээлтийн үеэр Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр холбооны тэргүүн Б.Наранцогт уулзахад, “Бид өмнө нь олборлосон алтаа сорьцлуулах гэж Улаанбаатар явдаг байв. Харин одоо цаг, тээврийн зардлаа хэмнэх боломжтой. Мөн нэг газраас нөгөө рүү алт зөөвөрлөх нь аюулгүй байдалд эрсдэлтэй. Хамгийн гол нь 50 гр алттай хүн ч энд алтаа сорьцлуулах боломжтой. Монголбанк нэг гр алт байсан ч авна гэдэг ч Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар 300 болон түүнээс дээш хэмжээтэй алтыг л сорьцолдог. Энэ нь бидэнд хүндрэлтэй байв. Мөн бичил уурхайчид бидний гар дээрээ авдаг мөнгө олон шат дамжих тусам буурдаг. Харин одоо гр тутамд 3000-5000 төгрөг илүү авах боллоо. Их баяртай байна” гэсэн юм.
Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал Илария Дали алтны сорьцын шинэ лабороториуд нээснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах ач холбогдолтой гэв. Өмнө нь бичил уурхайчид орон нутгийн ченжүүд, боловсруулах цех эсвэл алтны томоохон компанид алтаа худалддаг байв. Улаанбаатарт ойр ажилладаг, цөөн тооны бичил уурхайчин л алтаа шууд Сорьцын хяналтын газарт авчирдаг байжээ. Харин одоо орон нутгийн ченжүүд хэмээх албан бус сүлжээгээр дамжуулах шаардлагагүй. Энэ хэрээр алтны гарал үүсэл ч тодорхой болно.
Энэ мэт олон талын ашигтай тул ирэх онд Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад мөн сорьцын лаборатори байгуулахаар төлөвлөж байна. Говь-Алтай баруун аймгуудын нэг тул шинэ лаборатори байгуулах нь зөв. Харин Баянхонгороос (шинэ лабораторитой болсон) цааш Өвөрхангай руу 100 км л явна. Иймд Өвөрхангайд байгуулах нь зөв үү гэдгийг бодолцох ёстой. Харин Нийслэлээс Өмнөговь руу 600 км тул энэ аймагт байгуулбал илүү тохиромжтой гэх мэтээр бичил уурхайчид санаагаа чилээгээд эхэлжээ.
Төгсгөлд нь хэлэхэд 2021 оноос эхлэн дэлхийн зах зээлд гараг үүсэл тодорхойгүй алтны худалдааг бүрэн зогсооно. Иймд гарал үүслээ (аль аймгийн ямар суманд хэн гэдэг бичил уурхайчин эсвэл компани тухайн алтыг олборлосон) хэрхэн тодорхой болгох талаар одооноос бодолцох ёстой. Эс бөгөөс бидний алт худалдан авагчгүй болж, нэг америк доллар хэдэн төгрөгт хүрэх бол доо. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улсын мөнгөн дэвсгэртийн үнэ иргэд, дотоодын үйлдвэрлэгчдийн орлогыг хэрхэн үнэгүйдүүлдгийг дээр жишээгээр тайлбарласан. Мөн алтны хайгуулыг эрчимжүүлэх, шинэ ордууд нээх, Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хянах, бичил уурхайчдад газар олгох гэх мэт олон сорилт энэ салбарынханд бий. Эдгээрийг шийдвэрлэж чадвал Монголын уул уурхай хоёр биш гурван тулгууртай болж батжина.
Өмнө нь зэс, нүүрс гэсэн хоёрхон бүтээгдэхүүний үнэ, олборлолт экспортын орлого өсөж буурахыг шийддэг байсан бол өдгөө алт ч чамгүй нөлөө үзүүлж байна.
Инфографикийг бэлтгэсэн Д.Жавхлантөгс, видеог О.Сүхбат