gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Банкны салбарт юу болоод байна вэ?

Эдийн засаг
2018-06-20
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2018-06-20
Банкны салбарт юу болоод байна вэ?

2017 оны эцсийн байдлаар Монгол Улсын санхүүгийн салбарын 95 орчим хувь нь арилжааны банкууд дээр тогтож байна. Бид жилдээ 27 их наяд төгрөгийн ДНБ үйлдвэрлэдэг бол нийт арилжааны банк өнгөрсөн оны эцсийн байдлаар 13 их наяд төгрөгийн зээл гаргаж, эдийн засаг дахь мөнгөний урсгалыг хангажээ. Том зургаар нь авч үзвэл тэдний олгосон зээлийн хэмжээ манай улсын ДНБ-ий өсөлттэй шууд хамааралтай. Зээл өсөх тусам ДНБ-ний хэмжээ өссөнийг тоо баримтаас харж болно.

2011 онд 17 хувийн өсөлтийг үзүүлж  байсан Монголын эдийн засаг ердөө тавхан жилийн дараа 1 хувьд хүртлээ унаж, Засгийн газар “ОУВС”-д хандахад хүрэв. Манай экспортын 90 орчим хувийг БНХАУ-руу гаргаж буй нүүрс, зэс бүрдүүлж байна. Түүхий эдийн үнэ унасан таагүй нөхцөлд компаниудын зээлийн эргэн төлөлт саатаж, чанаргүй зээл 1.2 их наядад хүрсэн. Үүнээс болж банкны системийн өөрийн хөрөнгийн дутагдал 512 тэрбум төгрөгт хүрсэн тухай дэлхийн хамгийн том дөрвөн аудитын компанийн нэг болох PWС дүгнэж, түүнийг нь Монголбанк олон нийтэд танилцуулсан билээ.

Хадгаламжийн даатгалын корпорац 20 сая төгрөгөөс доош хэмжээний хадгаламжийг л 100 хувь даатгадаг. 

Банкуудыг дутуу байгаа өөрийн хөрөнгөө нөхөх хөшүүрэг болгож Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийг УИХ хэлэлцэж эхэллээ.

Банкийг дахин хөрөнгөжүүлэх гэж юу вэ?

Зарим хүмүүсийн яриад байгаа шиг татвар төлөгчдийн мөнгөөр банкуудыг хөрөнгөжүүлэх эсэхийг энд хөндөх хэрэгтэй болж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Улааны тайлбарлаж буйгаар “Харилцагчид итгэл, үнэмшилтэй байх нь банкны салбар тогтвортой ажиллах хамгийн том суурь нөхцөл. Тийм учраас энэ нь нэг талаас харилцагч, хадгаламж эзэмшигчдийг хамгаалсан, нөгөө талаас банкуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, түүнийг төрийн хяналтад байлгаж, үр дүнд хүргэх механизмуудыг өөртөө агуулсан хуулийн төсөл” юм.

Тэрбээр хуулийн үе шатуудыг “Банкуудад үүссэн ачааллыг даван туулах явц хэд хэдэн үе шатаас бүрдэнэ. Юуны өмнө банкууд өөрсдөө ачааныхаа хүндийг үүрээд, хөрөнгийн дутагдлаа нөхөөд, эдийн засаг, санхүүгийн байдлаа илааршуулах ёстой. Энэ бол бүтцийн өөрчлөлтийн эхний үе шат. Хоёрдугаар үе шат магадгүй 2018 он дуусаад, ирэх оноос эхлэх байх. Энэ үед хэрвээ банкууд өөрсдөө хөрөнгийн дутагдлаа нөхөж чадахгүй бол хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар асуудлыг харилцагчдад ачаалал учруулахгүйгээр шийдэх ёстой. Хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх явцад үнэхээр хүндрэл, ачаалал үүсвэл төр оролцож, зохицуулах юм. Ингэхдээ төр харилцагч, хадгаламж эзэмшигчдэд ачаалал өгөхгүй байхаар зохицуулна. Энэ утгаараа харилцагч, хадгаламж эзэмшигчдэд ямар нэгэн дарамтгүй” гэж хэвлэлд ярилцлага өгөхдөө дурджээ.

Тэгвэл олон улсад ямар туршлага байдаг вэ? Ихэнх төв банк банкны салбарыг эрсдэлээс хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн гол зорилго үүнд чиглэжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хэвлэлд өгсөн ярилцлагад энэ тухай тодорхой дурьдсан байв. Иш татвал, 1998-1999 оны Азийн хямралын үед ОУВС-тай хамтран ажилласан Азийн улсууд банкны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд дахин хөрөнгөжүүлэлтийн үе шатыг бүгд амжилттай туулсан. Тухайлбал, үүний үр дүнд Өмнөд Солонгосын эдийн засгийн огцом өсөлтийг банкны систем нь дэмжих чадвартай болсон байна. Гагцхүү улс орныхоо эдийн засгийн онцлог нөхцөлд зөв тохируулж хэрэглэх ёстой гэсэн байна.

Харин хууль санаачлагчдын хэлснээр банкны салбарт сүүлийн 30 жил хийгдээгүй өөрчлөлт, шинэчлэл явагдаж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ салбарын арав гаруй хуулийг шинэчилнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулийг өөрчиллөө.  Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль нь гал унтраах шинж чанартай, банкуудыг өөрийн хөрөнгөө нөхөж чадна гэдэгт итгэлтэй байгаа хэмээн Н.Баяртсайхан ерөнхийлөгч мэдэгдээд байна.  

Хувийн арилжааны банкуудын хөрөнгийн асуудалд төр яагаад санаа зовох ёстой вэ гэсэн асуулт тавих нь зүйн хэрэг. Банкны салбар итгэлцэл дээр тогтдог. Батын мөнгө банкинд найдвартай байж байна гэдэгт Бат итгэдэг учраас л мөнгөө аваачиж хадгалуулдаг. Энэ итгэлийг улам баталгаажуулах даатгалын тогтолцоо олон улсад байдаг ч Монголд Хадгаламжийн даатгалын корпорац 20 сая төгрөгөөс доош хэмжээний хадгаламжийг л 100 хувь даатгадаг. Тиймээс үндсэндээ итгэл дээр суурилсан банкны салбарт эрсдэл учирвал эцсийн дүндээ хадгаламж эзэмшигч буюу иргэд л хохирох аюултай. Тиймээс төрөөс Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийг баталж, иргэдээ төдийгүй банкны салбарыг системээр нь хамгаалах алхам хийхээс аргагүйд хүрчээ гэдгийг дээрх тайлбар үндэслэлээс ойлгож байна.

Сэргэн мандалтын үеийн Италийн хот улсууд бусдаас илүү хөгжил дэвшилд хүрсэн нь цэрэг зэвсгийн хүч чадал биш харин Медичи зэрэг банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, менежментийн цар хүрээ байсныг түүх гэрчилдэг. Эдийн засаг дахь мөнгөний урсгалыг дамжуулах дэд бүтэц болсон банкны систем хэн бүхний ханцуй шамлаад нураачихдаг хямдхан зүйл биш юм.

Харин ч банк санхүүгийн системээ зөв менежментээр хөгжүүлсэн улсууд хожсон сайн түүхийг бид ч давтах нь зүйн хэрэг билээ. Бидэнд хөгжлийн хоцрогдол нэг талаараа давуу тал болж, туулах замаа богиносгох боломж бүрэн бий. Гэвч бүгдийг үндэслэлгүйгээр шүүмжилж өөнтөглөгчдийн үгийг дагаад байвал хөгжлийн хурдасгуураа зогсоож ч мэдэх аюултай. Ухрах зам руу орох олон янзын ойворгон саналуудыг улс төрчид гэнэт гэнэт дэвшүүлж байгаа нь ард түмнээ эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх гэсэндээ бус “Би” гэсэн дүрийг бүтээхэд оршиж буй.

Х.Даваахүү

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан