Хүүтэй болох эцэг эхчүүдийн хүсэл “хүсээгүй” гэх тодотголтой 21 сая охидыг бий болгосон талаар Энэтхэгийн засгийн газраас гаргасан тайланд дурджээ.
Ихэнх хос удам залгах хүүтэй болохоос нааш хүүхэд гаргасаар байдаг хэмээн сангийн яамны тайланд бичсэн байна.
Эдийн засгийн судалгааны баг гэр бүлүүд хүүтэй болохын тулд хүйсийн сонголттой үр хөндөлт хийлгэж байгаа нь ирээдүйд эмэгтэйчүүдийн тоог багасгахад хүргэж магадгүй гэжээ.
Эрэгтэй хүүхдийг илүүд үзэх байдал нь Энэтхэгийн нийгэмд томоохон асуудлыг бий болгосон аж.
Энэтхэгт ургийн хүйсийг тодорхойлох шинжилгээ өгөх нь хууль бус байдаг
Эрэгтэй хүүхдэд тавих халамж анхаарал өндөр байх, хүүтэй болох хүсэл нь эмэгтэйчүүдийг үр хөндүүлэхэд хүргэж, Энэтхэгийн хүн амаас 63 сая охидыг үгүй хийгээд байгаа юм. Энэтхэгт ургийн хүйсийг тодорхойлох шинжилгээ өгөх нь хууль бус байдаг ч хэрэгждэггүй бөгөөд хүйсийн сонголттой үр хөндөлт хийлгэхэд хүргэдэг байна.
Гэр бүлийн өмч хөрөнгө нь эрэгтэй хүүхдэд шилждэг, охиноо гэрлүүлэхийн тулд эцэг эх нь мөнгө төлдөг, нөхөрт гараад гэр орноо орхин явдаг зэрэг хэд хэдэн шалтгаанаас үүдэн гэр бүлүүд эрэгтэй хүүхэдтэй болохыг илүүд үзэх болжээ.
Хүүг илүүд үздэг ёс заншлаас үүдэн эрэгтэй хүүхэдтэй болох шинжлэх ухааны үүднээс олдоогүй сонин аргуудыг жагсаахад хүргэжээ. Үүнд бэлгийн харьцаанд орж байхдаа баруун тийшээ харах, долоо хоногт хэд хэдэн удаа хурьцал үйлдэх зэрэг багтсан байна.
Панжаб, Харяана зэрэг газарт энэ үзэл нөлөөллөө хүчтэй үзүүлж байгаа бөгөөд 17-с доош насны эмэгтэй 1000 байхад эрэгтэй нь 1200 байсан байна.
Эх сурвалж: BBC