gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах 39 зөвшөөрөл олгоод байна

А.Мишээл
Эдийн засаг
2018-05-24
0
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 26 минут
2018.05.24

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний есдүгээр форум өнөөдөр Корпорэйт зочид буудалд болж байна. Эрчим хүчний яам, Монголын сэргээгдэх эрчим хүчний холбоо, Монголын салхин эрчим хүчний ассоциаци форумыг хамтран зохион байгуулж байгаа билээ.

Чуулганыг нээж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэн үг хэллээ. Эрчим хүчний сайдын хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:
Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь төвийн эрчми хүчинд асуудал гарахад шууд кноп дараад л тэрхүү дутагдлыг нөхөж чадах зүйл. Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг мөн сонирхож байгаа. 

100% сэргээгдэх эрчим хүчээр хангана гэдэг хэцүү.
Метаныг олборлох замаар 200мВ хүчин чадалтай станц байгуулахаар судалж байна.
Алсын амбиц бол Азийн супер сүлжээ. Зүүн хойд азийн орнуудад хэрэгцээтэй байгаа эрчим хүчийг хангахад говийн нар салхийг ашиглах. Энэ чиглэлээр олон улсын байгууллага байгуулагдаж байгаа. европын орнуудад салхийг ашиглахад төвөгтэй. Иргэд нь дуу чимээтэй гэж төвөгшөөдөг. Харин манай эзэнгүй талд хамаагүй. Солонгост эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 30 хувийг асар өндөр өртөгтэйгээр нөөцөлж байна. 
Энийг ашиглаж чадвал сэргээгдэх эрчим хүчний салбарт маш том дэвшил болно.

Бид дэлхий нийтийн туршлагыг хуваалцах ёстой. Тэдний ашиглаж байгаа бэлэн туршлагуудыг хэрэгжүүлэх нь бидэнд боломж. Энэ салбарыг бид хөгжүүлнэ. Угаасаа дэлхий нийт тийшээ хандаж байгаа.

Форумд амжилт хүсье." гэлээ.

GoGo.mn  мэдээний агентлаг форумыг шууд дамжуулан хүргэж байна.

  10 цаг 01 минут
2018.05.24

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ

Илтгэгч: Г.ЭНХТАЙВАН, Эрчим Хүчний Яамны Бодлого төлөвлөлтийн Газрын Дарга

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт тулгамдаад байгаа асуудлыг танилцуулъя.

Монголын бүх суурин газрууд бүхэлдээ эрчим хүчний системд холбогдсон. Маш хол дамжуулах системтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчтэй шууд холбоотой учраас би онцолж хэлж байна.

Эрчим хүчний хэрэглээ жилдээ ойролцоогоор тогтмол 4-5 хувиар өсөж ирсэн. Манай эдийн засгийн ерөнхий төлөв байдалтай холбоотой. 

Энэ байдлаар тооцоод, одоо явж байгаа төслийг авч үзвэл 2020 оны түвшинд нийт эрчим хүчний 13 орчим хувь нь сэргээгдэх эрчим хүч эзлэх таамагтай байна. 

Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр татвараас чөлөөлөх гэх мэт олон арга хэмжээ авсан. Ажиллаж байгаа дөрвөн сэргээгдэх эрчим хүчний станц байна.

Өнөөдрийн байдалтайгаа уялдуулаад үзвэл төвийн эрчим хүчний систем найман дулааны станц байна. 

Эдгээр станцууд уян хатан чанар муу, технолгийн хувьд хоцрогдох тал руугаа орсон юм болов уу. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжихийн тулд суурь эрчим хүчээ сайжруулах шаардлагатай болов уу. 

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СТАНЦ БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Маш олон компани сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах зөвшөөрөл авсан. Үүнд: 

5 салхин станц байгуулах тусгай зөвшөөрөл олгосон. Одоогоор хоёр салхин станц байна. Нарны цахилгаан станц байгуулахаар 29 компани нийт 727 мгвт хүчин чадал бий болгох тусгай зөвшөөрөл авсан. 3 усан цахилгаан станц: 217 мгвт, бусад биогаз, хог ашиглах хоёр тусгай зөвшөөрөл авсан байна.  Нийт 1528,8 мгвт хүчин чадал бий болгох 39 тусгай зөвшөөрөл олгосон юм. 

Ихэнх төслүүд Улаанбаатарын урд тал, Чойр, Сайншандын чиглэлд төвлөрсөн байна. Энэ нь шугамын дамжуулах чадвартай холбоотой.  Нэг цэг дээр олон эх үүсвэр тавихаар шугам дамжуулж чадах эсэх асуудал үүснэ. 

ТАРИФ

Сэргээгдэх эрчим хүчний хуульд орсон өөрчлөлтөөр тарифын асуудал хөндөгдөнө. Тарифын зөрүүг дэмжих тарифаар эцсийн хэрэглэгчид төлж байна. Өнөөдрийн байдлаар 4-хөн эх үүсвэр байгаа учраас төвийн бүсийн хэрэглэгчид квт цаг тутамд 11.88 төг төлж байна.

Нийт 29 компанитай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хоёр тал харилцан үүрэг хүлээдэг. 

Хэрвээ бид гэрээ байгуулсан компаниудтай тооцоо хийгээд үзвэл дэмжих тариф өсөх хандлагатай харагдаж байна. Хамгийн багаар бодоход барилгаа ажлаа эхэлчихсэн компаниа тооцоод үзвэл 2020 онд дэмжих тариф 31-32 төгрөг орчим болно гэсэн тооцоо гарч байна. Хэрвээ гэрээ байгуулсан компаниуд бүгд  баригдчихвал 136 төгрөг болох магадлалтай. Энэ нь эцсийн хэрэглэгчид нэлээн хүнд дарамт ирэх нөхцөл байдал үүсч байна.

Одоо эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчийг их хэмжээгээр оруулсан тохиолдолд ямар хүндрэлүүд тохиолдож болох вэ?

Эхнийх нь горим. Цаг хугацааны хувьд харьцангуй тогтворгүй. Нар сайхан манддаг, салхи хүчтэй салхилдаг өдөр эх үүсвэрүүд бүрэн хэмжээгээр ажиллана. Үүл гараад, салхи зогсвол хэлбэлзлүүд үүснэ. Хэлбэлзлийг ОХУ-тай холбогдсон шугам, 4-р Цахилгааны станцын тохируулгаар явж байна. Одоогоор 120 мгвт байгаа учраас харьцангуй гайгүй. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд уян хатан систем нэвтрүүлэх ёстой. Эсвэл системийг өөрийг нь уян хатан болгох ёстой. 

  10 цаг 42 минут
2018.05.24

Илтгэгч: Л.ЖАМБАА /Эрчим хүчний зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн Дарга/

Сэргээгдэх эрчим хүч дэлхий дахинд:

Дэлхий нийтэд суурилагдсан сэргээгдэх эрчим хүчний чадал нь 2179 ГВт байна. Энэ салбарт дэлхий даяар 10,3 сая хүн ажиллаж бна. 

Нарны эрчим хүчний технологи сайжирч, үнэ нь буурсаар байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчинд нарны эрчим хүчний эзлэх хувь 2017 онд өнгөрсөн онтой харьцуулахад 31,5 хувийн өсөлттэй байна. 

Сэргээгдэх эрчим хүчний салбарт өнгөрөгч онд 279 тэрбум долларын хөрөнгө оруулалт энэ оржээ. 

Өнгөрсөн найман жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбарт жил бүр 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж иржээ. 

Сүүлийн жилүүдэд энэ салбарт дуудлага худалдаа эрчимтэй хөгжиж, сэргээгдэх эрчим хүчний үнийг бууруулах боломж өгч байна. 

Сэргээгдэх эрчим хүч Монгол Улсад:

Ирэх оноос эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь  20 болох төлөвтэй байна. 

Одоогоор нийт эрчим хүчний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20 хувийг импортоор авч байна. Үүнд сэргээгдэх эрчим хүч 11,8 хувийг эзэлж байна. 

2013 оноос хойш 463,9 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулжээ. 

Эрчим хүчний системийн дундаж үнэ энэ жилээс нэмэгдэх төлөвтэй байна. Мөн одоо мөрдөгдөж буй дэмжих тарифыг нэмэх шаардлагатай. Энэ нь ганц манай улсад бус бүх улсад тулгарч буй асуудал юм. Хэрэглэгчийн нэг квт-д төлж байгаа үнийн 8 хувь нь сэргээгдэх эрчим хүчинд зарцуулагдаж байна. Энэ хувь цаашдаа 10, 11 гэх мэтээр нэмэгдэнэ. 

Энэ нь хэрэглэгчдэд дарамт үүсгэх эрсдэл бий болгох төлөвтэй байна. 

Улсын хэмжээнд дэмжих тарифыг 5 бүсээс 4 бүсэд нь хэрэгжүүлж байна. Эндээс цугласан мөнгө нь 29,9 тэрбум төгрөг байна. Энэ мөнгийг юунд зарцуулж байна вэ гэдэг асуудал нэлээд яригддаг. Гэвч энэ мөнгө бүхэлдээ тарифын зөрүүг байхгүй болгоход зарцуулагдаж байгаа. 

Цаашдаа иргэдийн дэмжих тарифын дарамтад иргэдийг оруулахгүйн тулд хууль эрхзүйн орчинд өөрчлөлт хийх шаардлагатай байна. Айл өрхийн нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих хэрэгтэй.  Ирэх долоо хоногт үүнтэй холбоотой журам гарах болов уу.

  11 цаг 44 минут
2018.05.24

ДАЯН ДЭЛХИЙН НОГООН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА

Илтгэгч: КЭРОЛ ЛИТВИН /Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага (GGGI)-ын Хөрөнгө оруулалт, бодлогын шийдлийн газрын Дэд захирал, Эрчим хүчний хөтөлбөрийн Тэргүүн/

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Хөрөнгө оруулалт, бодлогын шийдлийн газрын дэд захирал Кэрол Литвин илтгэл тавилаа.

Тэрээр манай байгууллага сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг шууд санхүүжүүлдэггүй. Дэлхийн 28 улс гишүүнээр элссэн. Эдгээрийн 27-д нь бид үйл ажиллагаа явуулдаг гэсэн юм. 

Тэрээр цааш нь сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж болон тарифын үнэ буурсаар байгааг онцлов. Энэтхэгт 100 гегаваттын нарны эх үүсвэртэй болох зорилт дэвшүүлжээ. Удахгүй 20 гегаваттад хүрнэ.

2010 онд дундаж тариф нь 16 цент байсан бол одоо 4 центэд хүрсэн аж. Удахгүй 3 цент болох юм байна. Замбигийн жишээг дурдаад тус улс Өмнөд Африкт анх удаа дуудлага худалдааг ашигласан гэдгийг онцлов.

Олон жил дараалан ган болсноос усан цахилгаан станцууд нь ажиллахгүй болж, эрчим хүчээ импортолсон байна. Иймд 600 мегаваттын нарны эрчим хүчний эх үүсвэр суурилуулах зорилт тавин, эхний ээлжид 100 мегаваттыг суурилуулжээ.

Засгийн газар нь газар олгон, Дэлхийн банк бодлогын зөвлөгөө өгч, дэмжин ажилласнаар сэргээгдэх эрчим хүчний үнэ энэ онд 6 цент болж үнэ буурсан үр дүн гарчээ. Харин Ганад 18 цент байгаа бол манай улсад салхины эрчим хүчний үнэ 9.6 болон 9.4 цент байдаг.

Эрчим хүчний хуримтлуур хэрэглэж буй жишээнүүд: 

Зарим улс литиум батарей ашиглаж байна. Энэ технологийн үнэ буурсаар байна. Энэ нь эрчим хүчээ хадгалаад хэрэгтэй үед нь ашиглах технологи юм. Австрали, Филиппинд энэ чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гарсан. Тэд шийдлүүдээ боловсруулсан тул

Монголчууд судлах хэрэгтэйг зөвлөв. 

Эрчим хүчний хуримтлуурын Зохицуулалтын орчин нь дэлхий дахинд ч шинэ. Хуримтлуурыг хэрэглэж эхэлснээр эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийг уялдуулна, нийлүүлэлтийн чанарыг өсгөх буюу хэлбэлзлийг бууруулах (ялангуяа салхины эрчим ихээхэн тогтворгүй, нарны эрчим хүчийг шөнө үйлдвэрлэх боломжгүй) цахилгаан тасрахад богино хугацаанд ашиглах зэрэг давуу талтай.

Гэвч одоо өртөг нь их өндөр байгаа тул нийтийн хэрэглээнд нэвтрээгүй л байгаа юм байна. 

  11 цаг 47 минут
2018.05.24

Заалнаас санал, асуулт авч байна. 

Эхний санал: Хөрөнгө оруулалтын үнийг тооцохгүйгээр нүүрсийг үнэгүйдүүлж, цахилгааны эрчим хүчийг зохиомлоор барьж байна. Энийг зохицуулахгүйгээр эрчим хүчний салбар хямралаас гарахгүй. Багануурын нүүрсний уурхай энэнээс чинь болоод дампуурлаа. Эрчим хүчний тариф чинь худлаа байна.

Хоёр дахь санал: Цахилгааны үнийг чөлөөлсөн юм уу үгүй юу. Сүүлийн үед ярихаа байлаа. Ногоон эрчим хүчийг дэмжиж байгаа өнөөдрийн бодлого яваандаа эсэргүүцэлтэй тулах магадлалтай. Сэргээгдэх эрчим хүчний санг хуулийнхаа дагуу байгуулах хэрэгтэй.

  12 цаг 54 минут
2018.05.24

Сайншанд салхин паркын видео танилцуулга:

  17 цаг 03 минут
2018.05.24

Диспетчерийн үндэсний төвийн ахлах инженер н.Баатар Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль их сайн хууль болсон. Техникийн хүндрэл бэрхшээл тулгардаг ч ойрын 5 жилд шийдвэрлэх боломжтой гэв.

Харин эрчим хүч үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бүх эрчим хүчээ борлуулж чадахгүй байгааг форумын үеэр дурдлаа. Компаниуд зээл авч, төслөө эхлүүлдэг. Гэтэл Диспетчерийн үндэсний төв Худалдах, худалдан авах гэрээг байгуулсны дараа гэрээний дүнг эргэн харах хүсэлт тавьдаг байна.

Мөн дамжуулах шугамын хүчин чадал хүрэлцээгүй болоход сэргээгдэх эрчим хүч хүлээн авах боломжгүй болдгоо учирлав. Иймд шугамын засвар үйлчилгээг өөрсдийн хөрөнгөөр засварлах хүсэлтээ үйлдвэрлэгчдэд тавьдаг аж.

Энэ нь хувийн компаниудад санхүүгийн дарамт болдог талаар "Клийн энержи Ази" компанийн захирал Н.Орчлон онцоллоо. Мөн тэрээр манайх шиг бага хэмжээний парк байгуулдаг оронд аж ахуйн нэгжүүдийн дунд дуудлага худалдаа явуулах нь тохиромжтой эсэхийг судлах ёстой гэсэн юм.

Энэтхэг, Саудын Араб гэх мэт орнуудад гегаваттаар яригддаг томоохон паркуудыг дуудлага худалдааны зарчмаар төсөл хэрэгжүүлдэг байна.

  17 цаг 19 минут
2018.05.24

Сэргээгдэх эрчим хүчний форумаас шууд дамжуулж байна.

Тог нь үнэгүй, шатахуун түгээх станцтай болох боломжийг Сопоко компанийн төлөөлөл танилцуулав.

Сүүлийн үеийн шатахуун түгээх станцууд эко болж байна. Учир нь түлшний үнэ өсөж, нарны хавтангийн үнэ буурсаар байгаа аж.

Бүх машин цахилгаан болох нь гэж ШТСууд айх хэрэггүй. Цахилгаанаар цэнэглэдэг болгож станцаа өөрчлөхөд л болно. Хямд үнээр биш харин хэн нь илүү эко технологитой нь  өрсөлдөөнд тэргүүлж байна.

Эхнийх нь Эмиратад хэрэглээнд нэвтэрсэн. Цахилгаан генератор дуу чимээ ихтэй, амархан эвдэрдэг гэх мэт сул талтай. Удахгүй Монголд ч анхны эко ШТС ашиглалтад орно. Наадмын дараа нээнэ. 63 сая төгрөгөөр 7.8 мегаваттын суурилагдсан хүчин чадалтай байна.

Тэгвэл генератор худалдаж авахад 20 сая төгрөг, засвар үйлчилгээнд нь мөн зардал хэрэгтэй. Харин эко ШТС гурван жилийн  дараа хөрөнгөө нөхнө. Нарны станцыг 25 жилийн турш ашиглана.

Бусад давуу талууд

Тогтмол зардал буурна, мотортой ноцолдох шаардлагагүй. Мөн түлшний үнэ литр тутамд 20 төгрөгөөр буурах боломжтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан