gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     5.06
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Энхзаяа: Сум болгонд сургууль, эмнэлэг, цэцэрлэг барьж болох мөнгийг бид зүгээр л гуляш болгочихсон

Эдийн засаг
2011-02-07
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2011-02-07
Эдийн засгийн ухааны доктор, хараат бус зөвлөх Ч.Энхзаяатай ярилцлаа.

-Монголчууд эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараанаа ирлээ, бид мөнгөтэй байхын зовлонг амсах гэж байна. Энэ их мөнгөний урсгалд бид өөрсдийгөө хэрхэн бэлтгэх ёстой вэ, таны бодлоор?

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж Монголын сайхан үг бий. Жишээ нь сааль гэж маш их хэмжээний мөнгө Монголд орж ирэх гэж байна. Тэр мөнгийг Монголчууд өөрсдөө бүтээгээгүй, бий болгоогүй ч байж болно. Гэхдээ эцэг өвгөдийн минь буянаар тэр их мөнгө буюу сааль маань ороод ирлээ. Харин сав маань ямар хэлбэртэй байгаа билээ.

Хэлбэр байна уу, байгаа бол энд тэнд нь онгорхой, цоорхой байна уу, нөгөө их сааль маань онгорхой цоорхойгоор нь урсаад алга болчих юм уу. Эсвэл сааль нь үлдээд түүгээр нь бид аарц, ааруул, таргаа хийгээд идэж уух уу, тийм ээ. Магадгүй аарц таргаа хийгээд идээд уугаад дуусгачих юм уу, эсвэл түүнийхээ тодорхой хэмжээг нь борлуулаад, өшөө их мөнгөө олоод дараа нь аарцнаас гадна хярамцаг хийгээд, дээр нь ногоо ургуулахад хөрөнгө оруулалт хийх юм уу гэдэг асуудал тавигдаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тухайн нийгэмд орж ирж байгаа хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эдийн засгийн шийдвэр гаргах тогтолцоо ямар байна вэ гэдэг л хамгийн чухал асуудал. Хүмүүс энэ тал дээр ярьж эхэлж байна.

Судлаачид, эдийн засагчид, улстөрчид ярьж байна. Харамсалтай нь яг үндсэн шийдвэр гаргагчид маань үүнд тийм ч хүчтэй анхаарлаа хандуулж чадахгүй байгаа юм шиг. Өнөө маргаашийн хэрэгцээгээ хангах уу, эсвэл бид 10, 15 жил энэ их мөнгийг Монголын хүн болгонд хүртээл болгох уу гэдгийг бодох хамгийн чухал сорилтын өмнө Монголын ард түмэн ирчихээд байна. Ерөнхийд нь хариулахад ийм байна.

-Хэрвээ нарийвчилж хариулбал?

-Орж ирж байгаа мөнгийг захиран зарцуулна гэдэг чинь үндсэндээ энэ мөнгийг хэн, яагаад, хэдий хэмжээгээр хүртэх юм бэ гэсэн асуултад л хариулах тухай асуудал. Энэ мөнгийг монгол хүн бүр тэгшээр, урт удаан хугацаагаар хүртэнэ гэж хариулах юм бол үүндээ тохирсон эдийн засаг, нийгэм, улс төрийн шийдвэр гаргах тогтолцоог бий болгох хэрэгтэй. Нэг ёсондоо эдийн засгийн шийдвэр гаргах засаглалын тогтолцоо гэж хэлж болно л доо.

Тухайлбал, энэ мөнгө ямар урсгалаар орж ирэх, хэдий хэмжээний нөөц бүрдэх, энэ мөнгийг хэнд, ямар зориулалтаар, яагаад хуваарилж байгаа юм гэдэг нь маш тодорхой байх ёстой. Тэгээд тэрийгээ хэрэгжүүлэх механизм нь бас ойлгомжтой байх ёстой байхгүй юу.

Өнөөдөр Монгол хүн бүхэнд энэ хувь, хишиг очих ёстой гээд хэлчихсэн байгаа. Тавьсан томъёолол нь зөв, гэхдээ хэрэгжүүлж байгаа механизмыг нь аваад үзэх юм бол, хүн бүхэнд очихдоо халамж хэлбэрээр очиж байна. Миний түрүүнд тавьсан хэнд, хэзээ, яагаад гэсэн асуултад хариулах юм бол, хүн бүхэнд халамж болж очно гэж байна шүү дээ.

-Эдийн засгийн шийдвэр гаргах засаглал гэдэг үг анхаарал татлаа. Үүнийг тодруулаач?

-Манай өнөөгийн эдийн засгийн засаглалын механизм ямар байна вэ гэхээр маш цөөхөн тооны хүмүүс маш их хэмжээний мөнгөний талаар шийдвэр гаргаад тэрийг хэрэгжүүлж байна. Сайн, эсвэл *луу байж болно. Ямар ч байсан өнөөгийн нөхцөлд цөөн тооны хүмүүс маш их хэмжээний мөнгийг захиран зарцуулах шийдвэрийг гаргах эрх мэдэлтэй, эдийн засгийн шийдвэр гаргах механизм үйлчилж байна. Түүндээ тохирсон улс төрийн шийдвэр гаргах механизмтай байна. Тэгэхээр бид энэ маягаараа явах юм уу, эсвэл өөр маягаар явах юм уу. Энэ янзаар явсны давуу болон сул тал нь юу юм. Нөгөө талаас өөр замаар явах юм бол бид яг ямар замаар явах вэ гэдэг асуултад хариулах ёстой. Энэ бол ерөөсөө цэвэр "саалиа бэлдэхээр саваа бэлд, ямар сав бэлдэх вэ" гэдэг асуултад хариулт өгөх юм.

-Бид тэгээд яг ямар замаар явж, ямар сав бэлдэх ёстой юм бэ?

-Өнгөрсөн 2009 оны эдийн засгийн Нобелийг авсан Элинор Остром гэж эмэгтэй байгаа. Нобелийн шагнал авсан анхны эдийн засагч эмэгтэй хүн. Тэр хүн 20, 30 жилийн турш нэг л судалгаа хийсэн. Юу гэхээр аливаа эдийн засгийн нөөцийг ямар хэлбэрээр захиран зарцуулбал хамгийн их үр өгөөжтэй байх вэ гэдгийг судалсан. Дүгнэлт нь юу байсан бэ гэхээр эдийн засгийн нөөц буюу тэр дундаа байгалийн баялаг дээр суурилсан нөөцийг захиран зарцуулахад болж өгвөл тухайн орон нутаг, тухайн улс, нийгмийн хүмүүсийг олноор нь оролцуулах хэрэгтэй гэсэн байгаа. Хэрэв тэгвэл эдийн засагт үр өгөөжтэй байх бөгөөд хөгжлийг авчирна гэж дүгнэсэн.

Үүнтэйгээ холбогдсон онол, онолоо дагасан бодит амьдралын судалгаа, түүнд суурилсан бодлогын асуудлыг нь гаргаж тавиад сая Нобелийн шагнал хүртлээ. Мэдээж бид өнөөдөр юуг чадаж байна, юуг чадахгүй байна гэдгээ харах хэрэгтэй. Гэхдээ бас дэлхийд нөөц баялаг, мөнгийг хамгийн их өгөөжтэй, үр дүнтэй захиран зарцуулахтай холбоотой судалгаа, бодлого хаана байна гэдгийг ч анхаарах ёстой.

Энэ дундаас бид Монголынхоо хувилбарыг гаргаж ирэх ёстой байхгүй юу. Тэгэхээр бид энэ маягаараа, өөрөөр хэлбэл, цөөн тооны хүмүүст бидний өмнөөс их мөнгийг зарцуулах эрхийг нь өгөөд явах юм уу, эсвэл магадгүй өөр тогтолцоо хэрэгтэй юу. Энэ бол зүгээр нэг сонгуулийн тогтолцоо ч юм уу, өөр ямар нэгэн улс төрийн асуудал биш. Ерөөсөө эдийн засгийг өөрийг үр өгөөжтэй байлгах, тухайн нийгэмд байгаа хүн болгонд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох тухай асуудал.

-Эдийн засгийн үр өгөөжийн талаар ярихад манай өнөөгийн нөхцөлд яг энэ чиглэлийн бодлого бараг л алга байна гэж ойлгож болох уу?

-Энэ талаар бодож байгаа хүмүүс их бий. Судлаачид ч байна, бас шийдвэр гаргагчдын төвшинд ч бас байна. Гэхдээ бодож байгаа боловч хийж байгаа нь байхгүй. Магадгүй өнөө маргаашийнхаа тулгамдаж байгаа асуудлаас болоод энэ зарчмынхаа зүйлийг хэрэгжүүлэх тал дээр дутмаг байгаа байх. Үүнийг хүн болгон мэдэж харж байгаа. Наад зах нь манай шийдвэр гаргагчид аливаа шийдвэрийг гаргахдаа эдийн засгийн сэтгэлгээгээр хандах, хүн бүхэнд өгөөжтэй байх талаас нь илүү сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг л харж байна. Тэр хэрээр богино хугацаанд, үсрээд л дөрвөн жил хэрэгжих шийдвэр гараад байгаа байхгүй юу. Үүнийг яг тэр хүн, тэр Засгийн газрын буруу гэхээсээ илүү улстөр, эдийн засаг хоёр холилдсондоо асуудал байгаа юм. Мэдээж улс төрийн сонирхол, эдийн засгийн бодлогын хооронд иймэрхүү зөрчил байдаг.

-Эдийн засгийн үр өгөөжгүй шийдвэр гарч байгаагийн хамгийн том илрэл нь бэлэн мөнгө тараах юм биш үү. Угаасаа эдийн засагчид бэлэн мөнгийг анхнаас нь шүүмжилж байсан. Одоо ч шүүмжилж байгаа. Тэгэхээр одоо яах ёстой юм бэ?

-Яг тийм. Эдийн засгийн үр өгөөж гэдэг чинь яг энэ асуудал байхгүй юу. Тэгэхээр бид энэ асуудлыг маш ухаалгаар эргэн хараад, алдаа гаргасан хүмүүс нь алдаа хийжээ гэдгээ бусдадаа үнэнчээр хэлээд, одоо дахиад эхэлье гээд хэлчих хэрэгтэй. Тэртэй тэргүй бүгд мэдэж байгаа шүү дээ.

Анх 2004 оны сонгуульд Хүүхдийн мөнгө өгөөд эхэлсэн. Уг нь хүүхдийн мөнгө бол харьцангуй Монголын ард түмний ирээдүйд зориулсан бодлого байсан. Гэвч тэр нь яваандаа даамжраад 2008 онд хувь, хишиг хүртээх энэ тэр гээд одоо хүн болгонд бэлэн мөнгө тараадаг болчихлоо. Хэн нэгэн нь өнөөдөр 10 мянга, эсвэл 21 мянган төгрөгтэй байгаад нэг удаад гайгүй хоол идэх байх. Эсвэл цуглуулж байгаад нэг удаадаа гар утсаа солиход хэрэглэх биз. Тэгээд л болоо шүү дээ.

Гэтэл үнэхээр ядуу хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Бүр 21 мянга байтугай хэд дахин нугалж өгөх хэрэгтэй. Үнэхээр энэрэнгүй сэтгэлээр хандъя гэж байгаа бол. Гэхдээ мөнгө өгсөн шигээ тэр хүнийг дараагийн удаад хөл дээрээ бүрэн зогсоход нь туслах ёстой. Өөрөөр хэлбэл, тэдэнд ажлын байр, эмнэлэг, сургууль, боловсрол хэрэгтэй байгаа.

Жишээ нь өнгөрсөн жил 345 тэрбум төгрөг тараасан. Өнөөдөр Монголд барууны стандартад бүрэн нийцсэн, хамгийн сүүлийн үеийн нэг сургууль, эсвэл цэцэрлэг байгуулахад 800 гаруй сая төгрөг хэрэгтэй гэж байгаа юм. Манайд 300 гаруй сум байна. Тараасан 345 тэрбум төгрөгөө хуваарилах юм бол манай сум болгон хамгийн сүүлийн үеийн сургууль, цэцэрлэг, эсвэл эмнэлэгтэй болчих боломж байна шүү дээ. Тэр их мөнгийг хэрвээ боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, хөгжилд зарцуулах боломж байсан байна. Гэтэл зүгээр л хүн болгонд өгөөд нэг удаагийн гуляш болгоод хаячихсан.

-Та ярианыхаа эхэнд саалиа бэлдэхээр саваа бэлдэх тухай асуудлыг хөндсөн. Өнөөдөр их мөнгө орж ирэх гэж байна, бидэнд найдвартай сав нь байна уу?

-Одоохондоо үгүй. Саваа бэлэн болгохын тулд олон зүйл хийх ёстой. Их мөнгө ямар урсгалаар орж ирж, ямар урсгалаар гарах юм, хэн, яагаад, хэдийн хэмжээгээр хүртэх юм бэ гэсэн асуултад хариулаад, хариултандаа тохирсон эдийн засгийн шийдвэр гаргах механизмыг бий болгох ёстой.

Цөөхөн тооны хүмүүс шийдвэрийг гаргах юм уу, эсвэл тодорхой орон нутагт орж ирж байгаа мөнгийг тухайн иргэд өөрсдөө мэдээд зарцуулах уу. Манай суманд зам засмаар байна, бид нар шороон дээр явж байна шүү дээ, эсвэл би энд гэрэлтэй, тэнд номын сантай болмоор байна гээд энэ бүх асуудлыг чинь тухайн газарт нь байгаа хүмүүс илүү мэдэж байгаа шүү дээ. Яагаад монголчууд өөрсдийгөө хэтэрхий муу гэж бодоод байгаа юм.

Яагаад манай төр засаг тэр суманд байгаа хүмүүс өөрсдөө бие дааж шийдвэрээ гаргачихаж чадна гэж бодохгүй байгаа юм бол. Яагаад энэ хэмжээний мөнгийг өөрийнхөө нутгийн хөгжилд зарцуулж чадна гэсэн итгэлийг иргэддээ өгч болдоггүй юм. Механизмыг нь бий болгочих юм бол чадна шүү дээ. Мэдээж мөнгийг тэр чигээр нь тухайн орон нутгийнх нь хүмүүст өгчих гэсэн үг биш. Гэхдээ тухайн орон нутгийн иргэдийнх нь түлхүү оролцоог аль болох бий болгох хэрэгтэй. Тэгж чадвал эдийн засгийн шийдвэр хүндээ өгөөжтэй байх юм. Манай одоогийн тогтолцоо тийм байж чадахгүй байна гэдгийг саяын халамжийн систем харуулчихлаа.

Цөөн тооны хүмүүс маш их хэмжээний мөнгөнд шийдвэр гаргаж байгаа манай өнөөгийн тогтолцоо гажигтай гэдэг нь харагдчихаад байхад бид үүнийг засахгүй байна. Сав гэдэг чинь ерөөсөө л энэ шүү дээ. Энэ тогтолцоогоо засахгүй, савныхаа энд тэндэх онгорхой, цоорхойг нь засаагүй байж, саалиар орж ирэх мөнгө рүү зүтгээд байдаг. Онгорхой, цоорхой, гажигтай саванд хийсэн сүү сааль гоожоод л алга болчихно.

-Гэхдээ таны хэлж байгаа шиг төсвийн эрх мэдлийг орон нутагт нь олгох тухай асуудал яригдаж байгаа шүү дээ?

-Яг тийм. Төсвийг орон нутагт хуваарилж, эрх мэдлийг олгох тухай асуудал яригдаж байгаа. Гэхдээ тэнд нэг гажиг тал байгаа. Юу гэхээр, төсвийн эрхийг Засаг дарга нарт нь өгчихөж байгаа. Орон нутгийн засаг захиргаа тухайн төсвөөр юу хийснээ эргээд төр, засагтаа тайлагнана. Бид нар ийм ийм юм хийсэн гээд хэлнэ гэсэн үг. Эргээд бас төр засгаас хийсэн ажилд нь үнэлгээ өгч, хариуцлага тооцно. Хариуцлага тооцох газар нь төв засгийн газар учраас иргэдтэйгээ харьцаж, тэдний саналыг сонсохгүй шүү дээ. Тогтолцоо нь тийм юм чинь аргагүй.

Нэг сайн хүн гарч ирээд иргэдийнхээ санал бодлыг сонсоод, энэ мөнгөөр ийм ийм зүйл хийлээ гэж хэлэх нь юу л бол. Яагаад гэвэл хариуцлагыг иргэдийн өмнө бус төр, төв засгийн газрын өмнө хүлээж байгаа юм чинь. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийн хажуугаар хариуцлага гэдэг зүйл давхар байх ёстой. Тэгэхгүй бол наанаа харахад их л гоё, орон нутагт нь эрх мэдлийг нь өгчихөөд байдаг. Гэтэл би тэр мөнгийг чинь ингэж зарцуулсан шүү гэж орон нутгийнхаа иргэдэд тайлагнадаг, тэд нараасаа сайн муугаа дүгнүүлдэг бол болж байна.

-Хариуцлага гэснээс манайд угаасаа хариуцлагын тогтолцоо алга гэж яригддаг. Их мөнгөний урсгал орж ирэх гэж байгаа, эдийн засаг өсөх гэж байгаа энэ үед хариуцлагын асуудлыг сайжруулах ёстой байх даа?

-Хариуцлага гэдгийг хэлэхдээ бид юуг онцолж ярих вэ гэхээр хариуцлага алдсаны цаад талын үр дагавар л тодорхой байх ёстой. Чи энэ ажлыг хийхийн тулд энэ мөнгийг ингэж ингэж зарцуулах ёстой. Хэрвээ чи буруу зарцуулбал 10 сая төгрөгөөр торгуулна, эсвэл таван жилээр шоронд сууна, ажил үүргээ хүлээлгэж өгнө гэх мэт. Тэр үр дагавар нь ойлгомжтой байж л хариуцлага бий болох ёстой байхгүй юу. Тэгэхгүй бол зүгээр хариуцлага яриад нэмэргүй шүү дээ.

Хэн ч гэсэн би хариуцлагатай байгаа гээд л яриад байж чадна. Би ч гэсэн. Ерөөсөө байгалийн баялгийн асар их нөөцтэй гэгддэг 40, 50 орон байна. Тэндээс хөгжиж чадсан нь гарын таван хуруунд л багтана шүү дээ.

Чили, Канад, Австрали, Америк, Өмнөд Африк гээд л бараг дуусчихна. Хөгжиж чадсан, чадаагүй хоёрын ялгаа нь юунд байсан бэ гэхээр зөвхөн засаглал. Хөгжиж чадсан нь засаглал сайтай байсан, чадаагүй нь засаглал муу байсан. Энэ чинь бас хариуцлага, үр дагаврын тогтолцоо тодорхой байсан гэсэн үг. Тэгээд тэр тогтолцоо нь хэрэгжиж чадсан байгаа юм.

-Их мөнгөний урсгал гэхээр инфляцийн асуудал яах аргагүй хөндөгдөж байна. Түрүүчээсээ он гараад бэлэн мөнгө тарааж эхэлмэгц өсөлт ажиглагдаж эхэллээ гэх ч хүмүүс байна. Та юу гэж харж байна?

-Инфляцийг тайлбарладаг хоёр онол байгаа. Нэг нь Кенсийнх, нөгөө нь Монетарист онол. Тухайн улс орон өөрийн эдийн засгийн онцлогт тохируулан энэ хоёр онолын яг ямраар нь явахаа шийдвэрлээд, тэр хүрээндээ мөнгөний бодлогоо тодорхойлдог.

Манай Монголын мөнгөний бодлогыг шууд болон шууд бусаар тодорхойлж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг харахаар хоёр өөр онолоор яваад байдаг. Өөрөөр хэлбэл, бид инфляци, төгрөгийн ханшид яг юу нөлөөлж байна вэ гэдэг дээр санал нэгдээгүй байгаа. Тэр хоёр онол чинь хоёр өөрөөр тайлбарладаг байхгүй юу. Нэг ёсондоо инфляци яагаад өсөв гэдгийг нэг нь англиар, нөгөө нь германаар тайлбарлаж байна гэсэн үг.

Гэхдээ энэ хоёр онолын тодорхойлогчид нэг зүйл дээр санал нэгдсэн. Урт хугацаанд тухайн эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ ихсэх тусам инфляци өсдөг гэдэг дээр нэгдсэн ойлголттой болчихсон. Харин богино хугацаанд ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг вэ. Бодит эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой байх юм уу, өөр хүчин зүйл байх уу гэдэг нь олон янзаар тайлбарлагддаг.

Монголын хувьд үндсэндээ богино буюу урт хугацаанд инфляцид яг юу нөлөөлж байна вэ гэдгийг тодорхойлох л асуудал байгаа. Миний бодлоор гадаад валютын урсгал Монголд эргэлдэж байгаа төгрөгийн хэмжээнээс хамаагүй их болчихоод байгаа юм. Гаднаас орж байгаа гадаад валютын хэмжээ дотоодод эргэлдэж байгаа мөнгөний хэмжээнээс их байгаа тохиолдолд бид яах ёстой вэ. Төгрөгийг тогтворжуулахдаа л анхаарах уу, эсвэл өөр валютын урсгал, тэр валютын ханшийг бас бодох уу. Өөрөөр хэлбэл, төгрөгөөс гадна өөр валютын бодлого давхар баримтлах уу. Энэ асуултад манай эдийн засагчид, Монголын мөнгөний бодлогыг тодорхойлогчид хариулт өгч байж, инфляцийг барих бодлогоо тодорхойлох ёстой. Яг бэлэн мөнгө тараасантай холбоотой инфляци өссөн үү гэвэл сая мөнгө тараасан тохиолдолд тийм ч айхтар нөлөөлөл байгаагүй. Харин бэлэн мөнгө тараах энэ бодлого үргэлжилбэл инфляцид нөлөөлнө.

-Дотоодын эдийн засгийн багтаамжаас хэт их мөнгө орж ирэх тухай Монголбанкны зүгээс бас хэлж байгаа. Нэг ёсондоо Монголын эдийн засагт багтахгүй 1.8 их наяд ам.долларыг гадаадад байршууллаа гэж байна. Энэ ер нь хэр зөв бодлого вэ. Зарим улстөрчид шүүмжлэлтэй ханддаг юм билээ?

-Тийм бодлого байдаг л даа. Гэхдээ энэ бодлого манай эдийн засагт хэр хэрэгтэй вэ гэдгийг бодох ёстой. Бид тэгснээрээ Монголд байгаа, дотоодынхоо мөнгөний хэрэгцээг хэр хангаж чадаж байна вэ гэдэг нь асуудал болж байгаа юм. Бодит эдийн засаг, хувийн секторт хэрэгтэй байгаа тэр мөнгийг бид хаачихаад байгаа шүү дээ.

Үндэсний үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулж үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байгаад байдаг. Гэтэл Монгол мөнгөтэй мөртлөө үйлдвэрлэгчдэд хэрэгтэй байгаа мөнгийг нь шууд хаачихаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь сайн уу. Мөнгөний бодлого, үйлдвэрлэл дэмжих бодлого хоёрыг яаж уялдуулах вэ, энэ хоёрыг яаж баланслах вэ гэдэг нь тухайн улсын эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ нь хаана байгаагаас хамаарна. Энэ хэрэгцээг шийдвэр гаргагчид яаж тодорхойлж байгаа бол гэдэг асуудал.

-Монголбанк бодлогын хүүгээр бодит эдийн засагт хэрэгтэй байгаа мөнгийг хаачихаад, гадаадаас орж ирж байгаа их мөнгийг бас гадаадад байршуулчихаад байна гэж үү?

-Яг тийм. Бэлэн мөнгө байгаад байдаг, тэгвэл байлаа гээд яах юм гээд асуучихаж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид яг өнөөдрийн эдийн засгийн хэрэгцээ юу билээ, үйлдвэрлэгчдээ дэмжих гэж байгаа юм уу, эсвэл орж ирж байгаа хэдэн төгрөгөө зүгээр л идээд, уугаад, хоол болгоод, гоё хувцас болгох гээд байгаа юм уу. Монгол хэрэглэгчдийн орон болох гээд байгаа юм уу, эсвэл баялгийг үйлдвэрлэх гээд байгаа юм уу. Баялгийг үйлдвэрлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Тэрнийг гүйлгээнд оруулах хэрэгтэй. Бид тэртэй тэргүй бүх зүйлээ гаднаас авч байгаа. Яг энэ хэвээрээ яваад байя гэвэл хамаа алга. Гэхдээ монголчууд өөрсдөө баялгийг үйлдвэрлэе гэж байгаа бол өөр бодлого явуулах ёстой.

-Өнөөдөр зээлийн хүү буурах боломжтой юу. Монголбанкны бодлогын хүү өндөр, зээлийн хүү өндөр байна, үйлдвэрлэл яаж хөгжих юм бэ гээд л шүүмжлэл өрнөдөг. Монголбанкны зүгээс яг өнөөгийн нөхцөлд зээлийн хүүг бууруулах боломж алга л гээд байдаг?

-Тэд нар яг ямар үндэслэлээр тэгж ярьж байна.

-Засгийн газар төсвийг тэлчихсэн, дээр нь маш их мөнгө иргэдийн гар дээр бэлнээр өгч байна. Энэ нөхцөлд бид зээлийн хүүг давхар бууруулах боломж алга гэх юм.

-Нөгөө л уялдааг хэлээд байхгүй юу. Хоёр өөр онолоор явчихсан. Бэлэн мөнгө маш их ороод ирчихсэн. Гэтэл тэр их мөнгө чинь харамсалтай нь хүн болгонд 21 мянган төгрөг болж очиж байгаа болохоос нэг бүхэл, нэг хэсэг болж очихгүй байгаа шүү дээ. Тэгээд тэр 21 мянга чинь өнөө маргаашийн хэрэглээний ундаа, ус, зайрмаганд л зарцуулагдана. Эдийн засагт хэрэгтэй байгаа, манай үндэсний үйлдвэрлэгчдэд хэрэгтэй байгаа тэр мөнгө чинь нэг дор хуримтлагдсан, хөрөнгө оруулалт хийж болохоор, машин худалдаж аваад, ажилчид илүү авч болохоор тийм мөнгө хэрэгтэй байгаа.

Энэ хоёрын дунд нүх үүсчихээд байгаа юм. Монголбанк болохоор эдийн засагт их мөнгө ороод ирчихсэн гээд байдаг. Үнэн л дээ. Гэхдээ тэр нь болохоор өөр байдлаар хэрэглэгддэг мөнгө шүү дээ. Тэгэхээр бид яг ямар эдийн засагтай байх вэ гэдэг асуулт байна. Энэ асуултад бид хариулаагүй цагт тойруулаад л тайлбарлаад байж болно. Нээрэн л тийм дээ, үнэхээр их мөнгө ороод ирчихсэн юм чинь болохгүй юм гээд л. Дээр нь хүүгээ багасгаад өшөө их мөнгө оруулчих юм бол бүр балрах нь гээд харахад үнэхээр логик нь зөв байдаг. Гэтэл цаад талд нь үндсэн асуудал шийдэгдэхгүй.

Бидний хөгжлийн асуудал шийдэгдэхгүй байгаад байдаг. Монголбанк болохоор наана нь ам таглаад л яваад байдаг. Би Монголбанкийг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ энэ бол эдийн засаг хаашаа явах гэж байгаа юм бэ гэдэг концепцийн л асуудал шүү дээ.

Л.Энхдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан